Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 132/ШШ2024/00454

 

 

 

 

 

 

2024оны 11 сар 14

132/ШШ2024/00454

*******

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******, 5 дугаар баг, ******* аймгийн*******ын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Газар чөлөөлүүлэх тухай 132/2024/00432/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Солонго,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* аймгийн*******ын Засаг даргад холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие 2020 онд*******ын 6 дугаар баг Жаргалантын аманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 300 м2 газрыг хууль журмын дагуу авсан. Тухайн үед газрын даамал газрыг хэмжин газрыг зааж өгсөн байдаг. Уг газарт 2021 онд хашаа барьсан. Гэтэл 2023 оны 8 дугаар сард тухайн газарт очиход хашаанд шовгор барьсан байсан. Уг газар 2022 онд өөр иргэнд олгогдсон байсан. Газрын даамал Солонго гэрчилгээг кадастрын дугаараар шалгаж үзэхэд миний газрын байршилаас өөр газарт байж таарсан.*******ын засаг даргад энэ зөрчлийг арилгуулахаар удаа дараа шаардсан боловч шийдэж өгөлгүй одоог хүрлээ. Иймээс газраа чөлөөлүүлж авах хүсэлттэй байна гэжээ.

2.Хариуцагч ******* аймгийн*******ын Засаг дарга нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Н.******* нь*******ын 6-р баг Жаргалантын аманд*******ын Засаг даргын 2020 оны А/100 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай ******* нэгж талбарын дугаартай ЗООм2 газрыг эзэмшсэн байх бөгөөд тухайн газраа зориулалтын дагуу ашиглахаар очиход иргэн О.Энхцэцэг хашаа. байшин барьсан байна гэх талаар иргэн Н.*******ы гаргасан гомдлын дагуу сумын Засаг даргын 2023 оны А/129 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн А/292 дугаар захирамжаар Газар албадан чөлөөлөх тухай шийдвэрийн хэрэгжилтийг хангахаар 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр газар дээр нь очиж ажилласан. Ажлын хэсэг газар албадан чөлөөлөх асуудлаар эрх нь зөрчигдсөн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, шийдвэрлэх үед иргэн Н.******* өөрийн эзмшлийн гэрчилгээтэй боловч өөр хүн үл хөдлөх хөрөнгө барьсан гэх газраа тус иргэнд шилжүүлж, уг газрын зэрэгцээ байршилд шинээр газар авч, зөрчлийг арилгуулах хүсэлтээ илэрхийлж, түүнчлэн Н.*******, түүний эзэмшлийн газарт үл хөдлөх хөрөнгө барьсан иргэн О.Энхцэцэг нар хоорондоо зөвшилцөж, Н.******* нь О.Энхцэцэгт газраа шилжүүлэхийг зөвшөөрч бичгээр тэмдэглэл үйлдэж гарын үсгээ зурж баталгаажуулсан.*******аас иргэдийг хохиролгүй болгох зорилгоор иргэн Н.*******ы хүсэлтийн дагуу өөрийнх нь санал болгосон байршилд газар олгохоор*******ын газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд тусгаж,*******ын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар төлөвлөгөөг хэлэлцүүлэн, тогтоолоор баталгаажуулсан төдийгүй*******ын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолыг дээд байгууллагад уламжлан хүргүүлснээр Монгол Улсын Засгийн газрын тогтоолд тусгагдан батлагдсан болно. Монголд Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх асуудал нь тодорхойгүй хугацаагаар хойшлогдож, 2024 онд цахимаар иргэдэд газар олгох эрх нээгдээгүйгээс иргэн Н.*******д болон бусад иргэдэд газар олгох асуудал Монгол улсын хэмжээнд улс орон даяар хүлээгдэж байна гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 5-р хуудас/,

-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-Иргэний газар эзэмших эрхийн 000049447 дугаартай гэрчилгээний хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-Газрын кадастрын зураг /хэргийн 7-р хуудас/,

- ******* аймгийн*******ын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/100 дугаартай захиражийн хуулбар /хэргийн 8-9-р хуудас/,

- ******* аймгийн*******ын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01/583 дугаартай албан бичиг /хэргийн 10-р хуудас/,

-Фото зураг /хэргийн 11-р хуудас/,

4.Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* аймгийн*******ын Засаг даргад холбогдуулан газар чөлөөлүүлэхээр нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч Н.*******ы нэхэмжлэлтэй, хариуцагч ******* аймгийн*******ын Засаг даргад холбогдох, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн байна.

Эвлэрлийн гэрээнд:

Н.*******ы нэхэмжлэлтэй*******ын Засаг даргад холбогдох газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт зохигч харилцан тохиролцож*******ын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/342 тоот захирамжаар нэхэмжпэгч Н.*******д*******ын 6 дугаар баг Жаргалантын аманд гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар шинээр газар эзэмших эрхийг олгосныг нэхэмжлэгч Н.******* нь хүлээн зөвшөөрч дараах эвлэрлийн гэрээг байгуулав.Үүнд:

1. Газар зохион байгуулагч хяналтын улсын байцаагч О.Энхбаяр руу*******ын засаг даргын албан тоотоор илүү гарсан хашаа талбайг татуулах хүсэлт хүргүүлсэн хариуг ирэхээр нэхэмжпэгч Н.*******д 2024 оны 11 дүгээр сарын 28- ны дотор мэдэгдэнэ,

2. Хашааг зөөлгөх*******ын Засаг даргын газар албадан чөлөөлүүлэх тухай ажпын хэсэг хуралдаж шийдвэр гарсны дараа нэхэмжпэгч Н.*******д мэдэгдэх, хашаа зөөхөд гарсан зардлыг*******ын Засаг дарга бүрэн хариуцна, хугацааг 2025 оны 06 дугаар сарын 01-ний дотор хашааг бүрэн зөөж дуусгасан байна,

3. Газар чөлөөлүүлж илүү гарсан хашааталбайгтатаждээрх2 ажиллагаа дууссаны дараа газрын гэрчилгээг шилжүүлж өгөх,

4. Газрын гэрчилгээ, кадастрын зураг, гэрээг2024 оны 11 дүгээр сарын 18-ны дотор Н.*******д хүлээлгэн өгөх,

5. Н.*******аас, Н.Мягмарцэцэгт газраа шилжүүлэхэд гарах зардлыг*******ын Засаг дарга хариуцахаар талууд харилцан тохиролцов гэжээ.

Шүүх шийдвэр гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрч гэрээ байгуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Н.*******ы нэхэмжлэлтэй, хариуцагч ******* аймгийн*******ын Засаг даргад холбогдох, газар чөлөөлүүлэх тухай тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт газар зохион байгуулагч хяналтын улсын байцаагч О.Энхбаяр руу*******ын засаг даргын албан тоотоор илүү гарсан хашаа талбайг татуулах хүсэлт хүргүүлсэн хариуг ирэхээр нэхэмжпэгч Н.*******д 2024 оны 11 дүгээр сарын 28- ны дотор мэдэгдэнэ,

2. Хашааг зөөлгөх*******ын Засаг даргын газар албадан чөлөөлүүлэх тухай ажпын хэсэг хуралдаж шийдвэр гарсны дараа нэхэмжпэгч Н.*******д мэдэгдэх, хашаа зөөхөд гарсан зардлыг*******ын Засаг дарга бүрэн хариуцна, хугацааг 2025 оны 06 дугаар сарын 01-ний дотор хашааг бүрэн зөөж дуусгасан байна,

3. Газар чөлөөлүүлж илүү гарсан хашааталбайгтатаждээрх2 ажиллагаа дууссаны дараа газрын гэрчилгээг шилжүүлж өгөх,

4. Газрын гэрчилгээ, кадастрын зураг, гэрээг2024 оны 11 дүгээр сарын 18-ны дотор Н.*******д хүлээлгэн өгөх,

5. Н.*******аас, Н.Мягмарцэцэгт газраа шилжүүлэхэд гарах зардлыг*******ын Засаг дарга хариуцахаар талууд эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 30,100 /гучин мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА