| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00524/И |
| Дугаар | 132/ШШ2024/00505 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 132/ШШ2024/00505
******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00524/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Л.Батжаргал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Батжаргал нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Би 1985 оноос 1988 онд Булган аймгийн*******ын Чойбалсанч нэгдэлд мал маллаж байсан. Отрын мал маллана, өвс хадлана, төлийн ажилд хүртэл явдаг байсан. Тухайн онд гарсан цалингийн лавлагааг архиваас авсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул шүүхэд хандаж байна.
Иймд 1985 оноос 1988 оныг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Төрийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаартай цалийнгийн цэсний лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/
-Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/
3. Шүүхээс ХААТР1 маягтын лавлагааг Улсын бүртгэлийн хэлтсээс, аав Цэрэндагвын Лхагвын цалингийн цэсний лавлагааг Төрийн архивын тасгаас тус тус гаргуулсан болно.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх З.Шагдар, Б.Гантулга нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Батжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нь Булган аймгийн*******ын Чойбалсан нэгдэлд 1985-1988 он хүртэл ажиллаж байгаад 1988-1990 онд цэргийн албанд татагдаж, одоог хүртэл тус сумандаа мал маллаж байгаа боловч хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Нэхэмжлэгч Л.Батжаргал нь 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1988 оны 10 сар хүртэл Булган аймгийн*******ын Чойбалсанч нэгдэлд ажиллаж байсан болох нь цалингийн цэсний лавлагаа, ХААТР1 маягт, гэрч З.Шагдар, Н.Гантулга нарын мэдүүлгээр нотлогдож байна.
3.2.Лхагвын Жаргал нэрээр бүртгэлтэй цалингийн цэсний мэдээлэл нь нэхэмжлэгч Л.Батжаргалынх мөн болох нь гэрч З.Шагдарын ...Жаргалыг Батжаргал гэдгийг сая л мэдлээ. Манай нутгийнхан бүгд Жаргал л гэж дууддаг. Бид хамт нэгдэлд ажиллаж байсан. Бага наснаасаа нэг гол усанд амьдарч байна гэх мэдүүлэг, ХААТР1 маягтын лавлагаагаар тогтоогдсон.
5. Иймд нэхэмжлэгчийг Булган аймгийн*******ын Чойбалсанч нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарыг дуустал хугацаагаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Чонос овогт Лхагвын Батжаргал / ГЮ69101675/ нь Булган аймгийн*******ын Чойбалсанч нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА