| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00462/и |
| Дугаар | 132/ШШ2024/00390 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 132/ШШ2024/00390
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: “М*******” ХХКийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-дхолбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 562,939 /таван зуун жаран хоёр мянга есөн зуун ес/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00462/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Б******* нь “М*******”-тай 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1400000731650 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 9........... дугаарыг ашиглан Мобикомын вэб сайтаас зээл авч, төлж байсан болно. Б.Б******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 300,000 төгрөгийг сарын 2,8% хүүтэйгээр авч, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлж барагдуулаагүй.
Өнгөрсөн хугацаанд Б.Б*******аас зээлийн гэрээний үүргийг шаардаж зурвас илгээж, холбоо тогтоохыг оролдсон ч өөртэй нь холбогдох боломжгүй байсан.
Б.Б*******ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 299,020 төгрөг, зээлийн хүү 219,993 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,985 төгрөг, нийт 562,939 төгрөг төлөх зөрчилтэй байгаа болно.
М******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.Б*******аас зээлийн гэрээний үүрэгт 562,939 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.
Хариуцагч Б.Б******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага 562,939 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М*******” ХХК нь хариуцагч Б.Б*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 562,939 /таван зуун жаран хоёр мянга есөн зуун ес/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 562,939 /таван зуун жаран хоёр мянга есөн зуун ес/ төгрөгийг хариуцагч Б.Бабаяр нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 8,769 /найман мянга долоон зуун жаран ес/ төгрөг, хариуцагч Б.Б*******аас 8,769 /найман мянга долоон зуун жаран ес/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА