| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00515/И |
| Дугаар | 132/ШШ2024/00504 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 132/ШШ2024/00504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00515/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Булган аймгийн*******ын 8 жилийн сургуульд 1984-1991 он хүртэл слессараар ажиллаж байсан. Тухайн үед сургуулийн уурын зуух Сүхбаатарын туг нэгдлийн мэдэлд шилжсэнээр 1991 онд ажлаас гарсан тушаал архиваас олдсонгүй. Булган аймгийн архиваас цалингийн цэл бүрдүүллээ.
Иймд 1984 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 5-р хуудас/,
- Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
- Булган аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаартай цалингийн цэс /хэргийн 4-р хуудас/,
-Гурванбулаг сумын 8 жилийн сургуулийн захирлын 1984 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/,
-Гурванбулаг сумын 8 жилийн сургуулийн захирлын 1986 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/,
-Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/,
-Гурванбулаг сумын 8 жилийн сургуулийн захирлын 1986 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 8-р хуудас/,
3. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх П.Баасансүрэн, Д.Баасанхүү нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.Бат-Эрдэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нь Булган аймгийн*******ын 8 жилийн сургуульд 1984-1991 он хүртэл слессараар ажиллаж байсан. Тухайн үед сургуулийн уурын зуух Сүхбаатарын туг нэгдлийн мэдэлд шилжсэнээр 1991 онд ажлаас гарсан тушаал архиваас олдсохгүй байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь Булган аймгийн*******ын 8 жилийн сургуульд 1984-1991 он хүртэл слессараар ажилласан болох нь цалингийн цэс,*******ын 8 жилийн сургуулийн захирлын 1984 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаартай тушаал,*******ын 8 жилийн сургуулийн захирлын 1986 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар,*******ын Сүхбаатарын туг нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09 дугаартай тушаал,*******ын 8 жилийн сургуулийн захирлын 1986 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаартай тушаал, гэрч П.Баасансүрэн, Д.Баасанхүү нарын мэдүүлгээр нотлогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийг Булган аймгийн*******ын 8 жилийн сургуульд 1984-1991 он хүртэл слессараар ажиллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Содномдоржийн Бат-Эрдэнэ /рд:ГГ63080614/ нь Булган аймгийн*******ын 8 жилийн сургуульд 1984-1991 он хүртэл слессараар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА