Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2024/00471

 

 

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2024/00471

Б******* аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, ******* дүүрэг, 3 дугаар хороо, ажилчдын гудамж, Х******* өөрийн байранд байрлах, Х******* ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, Ч******* Х*******ийн талбайд байрлах, Б******* аймгийн З*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 315,000,000 /гурван зуун арван таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* ТӨХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х******* ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. Монгол орны нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан гарсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 сарын 09-ний өдрийн ******* дугаартай Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалыг үндэслэн Х******* ТӨХХК-д нөөцөлсөн 300 тн тэжээлийн буудайг нэг үнэ нь 700,000 төгрөгөөр тооцож нийт 210,000,000 төгрөгийн зээлийг Б******* аймгийн З******* нь гэрээ байгуулан авсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 210,000,000 төгрөг байна. Үүнд:

2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дугаартай Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр 210,000,000 төгрөгийг хүүгүй, 2024 оны 03 дугаар сарын 31-нд /гэрээний 3,1/ төлж барагдуулах гэрээ байгуулсан.

2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 210,000,000 төгрөг байна. Гэрээний 5.2-т зааснаар 1 хоногийн 0,5 хувиар алданги тооцохоор тохирсон өнөөдрийн байдлаар 164 хоног хугацаа хэтэрсэн. Алданги 172,200,000 төгрөг болж байгаа ба Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар тооцоход 105,000,000 төгрөг болж байна. тоот гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 210,000,000 төгрөг, анз 105,000,000 төгрөг, нийт 315,000,000 төгрөгийг Б******* аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Х******* ТӨХХК нь шүүхэд алдангиар нэхэмжилсэн 105,000,000 /нэг зуун таван сая/ төгрөгөөс татгалзаж, зээлийн төлбөр 210,000,000 /хоёр зуун арван сая/ төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 110,000,000 /нэг зуун арван сая/ төгрөгөөр Б******* аймгийн З******* нь нэхэмжлэгчийн Хны тоот дансанд төлж барагдуулж, дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувиар алданги тооцож, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай тэжээлийн будаа зээлээр худалдах, худалдан авах гэрээ хүчингүй болж энэхүү гэрээгээр санхүүгийн төлбөр тооцоог барагдуулж, энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд талууд нөгөө талдаа 7 хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, талууд аливаа маргааныг харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд харилцан тохиролцож чадахгүй тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд шүүхээр шийдвэрлүүлнэ гэж харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж эвлэрэв гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан ба Х******* ТӨХХК нь шүүхэд алдангиар нэхэмжилсэн 105,000,000 /нэг зуун таван сая/ төгрөгөөс татгалзаж, зээлийн төлбөр 210,000,000 /хоёр зуун арван сая/ төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 110,000,000 /нэг зуун арван сая/ төгрөгөөр Б******* аймгийн З******* нь нэхэмжлэгчийн Хны тоот дансанд төлж барагдуулж, дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувиар алданги тооцож, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай тэжээлийн будаа зээлээр худалдах, худалдан авах гэрээ хүчингүй болж энэхүү гэрээгээр санхүүгийн төлбөр тооцоог барагдуулж, энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд талууд нөгөө талдаа 7 хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, талууд аливаа маргааныг харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд харилцан тохиролцож чадахгүй тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд шүүхээр шийдвэрлүүлнэ гэж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Х******* ТӨХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга Л.Өвгөнбүргэд, хариуцагч талаас Б******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Д, Б******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Б, Б******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.О нар эвлэрэн хэлэлцэж, Х******* ТӨХХК нь шүүхэд алдангиар нэхэмжилсэн 105,000,000 /нэг зуун таван сая/ төгрөгөөс татгалзаж, зээлийн төлбөр 210,000,000 /хоёр зуун арван сая/ төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 110,000,000 /нэг зуун арван сая/ төгрөгөөр Б******* аймгийн З******* нь нэхэмжлэгчийн Хны тоот дансанд төлж барагдуулж, дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувиар алданги тооцож, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай тэжээлийн будаа зээлээр худалдах, худалдан авах гэрээ хүчингүй болж энэхүү гэрээгээр санхүүгийн төлбөр тооцоог барагдуулж, энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд талууд нөгөө талдаа 7 хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, талууд аливаа маргааныг харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд харилцан тохиролцож чадахгүй тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд шүүхээр шийдвэрлүүлнэ гэж харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б******* аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 603,975 /зургаан зуун гурван мянга есөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ