| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00506/И |
| Дугаар | 132/ШШ2024/00497 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 132/ШШ2024/00497
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймаг, *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00506/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Бүрэнтуяа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Би 1989 оны 07 дугаар 09-ний өдөр Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 75 дугаар тушаалаар үнийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 1990 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 46 дугаартай тушаалаар Худалдаа хангамжийн удирдах газарт барааны мэргэжилтнээр томилогдон ажилласан. 1993 онд Худалдаа хангамжийн удирдах газар нь Баялаг компани болж өөрчлөгдөж дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байгаад 1995 оныг дуустал ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул шүүхэд хандаж байна.
Иймд 1989 оны 07 дугаар сараас 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
- 1989 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаартай Булган аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын тушаал /хэргийн 5-р хуудас/,
- 1990 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 76 дугаартай Булган аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын тушаал /хэргийн 6,7-р хуудас/,
- 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 14/542 дугаартай хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/
- 329929 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 8,9-р хуудас/
- Төрийн архивын тасгийн лавлагаа /хэргийн 11-р хуудас/
3. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Л.Галтхүү, Д.Цогзолмаа нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Бүрэнтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нь Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1989 оны 07 дугаар сарын 09-нөөс үнийн мэргэжилтнээр анх томилоогдон ажиллаж, Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс барааны мэргэжилтнээр, Баялаг комкпанид 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс дэлгүүрийн худалдагчаар тус тус ажиллаж байсан. Тухайн үед зохион байгуулалтын өөрчлөлтөд орж ажлын байр өөрчлөгдөж байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Ц.Бүрэнтуяа нь Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1989 оны 07 дугаар сарын 09-нөөс үнийн мэргэжилтнээр, Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс барааны мэргэжилтнээр, Баялаг комкпанид 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байгаад 1996 оны 03 дугаар сарын 01-нээс чөлөөлөгдсөн болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Л.Галтхүү, Д.Цогзолмаа нарын мэдүүлгээр нотлогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийг Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1989 оны 07 дугаар сарын 09-нөөс 1990 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл үнийн мэргэжилтнээр, Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл барааны мэргэжилтнээр, Баялаг комкпанид 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дэлгүүрийн худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жаран овогт Цэнд-Очирын Бүрэнтуяа / ЦЖ67071202/ нь Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1989 оны 07 дугаар сарын 09-нөөс 1990 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл үнийн мэргэжилтнээр, Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл барааны мэргэжилтнээр, Баялаг комкпанид 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дэлгүүрийн худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА