| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00521/И |
| Дугаар | 132/ШШ2024/00493 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 132/ШШ2024/00493
| 2024 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 132/ШШ2024/00493 | Булган аймаг |
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00521/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бүрэнтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.Ганбаатар нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь Булган аймгийн Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл мэргэжилтнээр, Булган аймгийн Худалдаа удирдах газарт 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ахлах мэргэжилтнээр, Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Бөөний бараа баазад 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. Бөөний бараа бааз нь 1991 оны сүүлээр Баялаг компани болж өөрчлөгдсөн. Уг Баялаг компанид 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. Тухайн үеийн ажилд томилсон, ажлаас шилжүүлсэн, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бүрэнтуяа нь шүүх хуралд гаргасан тайлбартаа: Ц.Ганбаатар бид хоёр 1990 оноос 1995 он хүртэл Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа Бөөний бараа баазад барааны мэргэжилтнээр хамт ажилладаг байсан. Одоо Ц.Ганбаатар нь тэтгэвэрт гарах насанд хүрсэн. 1990 онд Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяанд Бөөний бараа бааз гэх байгууллага байсан. 1991 онд Худалдаа бэлтгэлийн удирдах газраас бид нарыг Бөөний бараа бааз руу шилжүүлж, бие даасан бараа хангамжийн газар болсон. 1992 онд Бөөний бараа бааз нь Баялаг ХК болж өөрчлөгдсөн. Тэгэхэд бид нарыг Баялаг ХК-руу шилжүүлсэн. Ингээд нэхэмжлэгч Ц.Ганбаатар нь 1995 оны 08 дугаар сар хүртэл ажилласан. Бөөний бараа баазад болон Баялаг ХК-д ажилласан жилийн үеийн бичиг баримтууд огт байхгүй. Булган аймгийн Архивт бид нарын авч байсан цалингийн картууд, бусад тушаалууд, холбогдох баримтууд байхгүй байсан. Иймд нэхэмжлэгч Ц.Ганбаатарыг 1990 оноос 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Бөөний бараа бааз болон Баялаг ХК-д ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагч Ц.Ганбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 14/542 дугаартай Булган аймгийн баян бэлтгэл /хангамж/-ийг удирдах газрын харъяа Бөөний бараа баазын хуулийн этгээдийн лавлагаа/хэргийн 4-р хуудас/,
-Ц.Ганбаатарын нэрээр 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-6-р хуудас/,
-Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Ц.Ганбаатарыг бөөний бараа баазад мэргэжилтнээр томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 7-8-р хуудас/,
-Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1990 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Ц.Ганбаатарыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 9-10-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай тодорхойлолт /хэргийн 12-р хуудас/,
-Хүсэлт гаргагчаас 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ц.Бүрэнтуяад олгосон итгэмжлэл /хэргийн 13-р хуудас/,
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Д.Цогзолмаа, Л.Галтхүү нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.Ганбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь тухайн үед ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Булган аймгийн Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл мэргэжилтнээр, Булган аймгийн Худалдаа удирдах газарт 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл барааны мэргэжилтнээр, Булган аймгийн Худалдаа хангамжийн удирдах газрын харъяа Бөөний худалдааны баазад 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ахлах мэргэжилтнээр, Баялаг компанид 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Ц.Ганбаатар нь Булган аймгийн Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл мэргэжилтнээр, Булган аймгийн Худалдаа удирдах газарт 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл барааны мэргэжилтнээр, Булган аймгийн Худалдаа хангамжийн удирдах газрын харъяа Бөөний худалдааны баазад 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ахлах мэргэжилтнээр, Баялаг компанид 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан болох нь:
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 14/542 дугаартай Булган аймгийн баян бэлтгэл /хангамж/-ийг удирдах газрын харъяа Бөөний бараа баазын хуулийн этгээдийн лавлагаа,
-Ц.Ганбаатарын нэрээр 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нээсэн 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Худалдаа хангамжийн удирдах газрын Орхон хэрэглээний барааны хэлтэст мэргэжилтнээр авч ажиллуулав, 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулалтад орсон учир үндсэн ажлаас нь чөлөөлж Худалдаа удирдах газрын мэдэлд шилжүүлэв, тус өдөр Худалдаа удирдах газарт барааны мэргэжилтнээр авч ажиллуулав, 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж Бөөний худалдааны баазын мэдэлд шилжүүлэв, тус өдөр Бөөний худалдааны баазад ахлах мэргэжилтнээр авч ажиллуулав, 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж *******ын БХН-н мэдэлд шилжүүлэв гэх бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Ц.Ганбаатарыг бөөний бараа баазад мэргэжилтнээр томилох тухай тушаалын хуулбар,
-Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1990 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Ц.Ганбаатарыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
-гэрч Д.Цогзолмаагийн: Ц.Ганбаатар нь 1988 онд сургуулиа барааны мэргэжилтнээр төгсөж ирээд Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Бөөний бараа баазад барааны мэргэжилтэн хийж байсан. 1991 он хүртэл ажилласан санагдаж байна. Баялаг ХК-д 1991-1995 оныг дуустал барааны мэргэжилтнээр ажилласан. 1995 оноос хойш ******* руу шилжин ажилласан гэх мэдүүлэг,
-гэрч Л.Галтхүүгийн: Ц.Ганбаатар нь 1988 онд сургуулиа барааны мэргэжилтнээр төгсөж ирээд Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Бөөний бараа баазад барааны мэргэжилтэн хийж байсан. 1991 он хүртэл ажилласан. 1995 оноос хойш ******* руу шилжин ажилласан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ц.Ганбаатарыг Булган аймгийн Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл мэргэжилтнээр, Булган аймгийн Худалдаа удирдах газарт 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл барааны мэргэжилтнээр, Булган аймгийн Худалдаа хангамжийн удирдах газрын харъяа Бөөний худалдааны баазад 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ахлах мэргэжилтнээр, Баялаг компанид 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Барга овогт Цэрэндуламын Ганбаатар /РД:ГЭ64101113/-г Булган аймгийн Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл мэргэжилтнээр, Булган аймгийн Худалдаа удирдах газарт 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл барааны мэргэжилтнээр, Булган аймгийн Худалдаа хангамжийн удирдах газрын харъяа Бөөний худалдааны баазад 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ахлах мэргэжилтнээр, Баялаг компанид 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ