Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2024/00473

 

 

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2024/00473

Б******* аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг, 16 дугаар хороолол,16 дугаар хороо, С******* 1 хотхон, ******* тоотод байрлах, О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 1 дүгээр баг, Ачуут бунханы өвөр ******* гудамж, 3 тоотод оршин суух, Н*******ийн Н******* /рд:ГР/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 494,478.23 /дөрвөн зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун далан найман төгрөг хорин гурван мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч Н.Н*******аас 494,478.38 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Н.Н******* нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч О******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг буюу 509,962.58 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О******* ХХК нь хариуцагч Н.Н*******т холбогдуулан 494,478.23 /дөрвөн зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун далан найман төгрөг хорин гурван мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 494,478.23 төгрөгийг хариуцагч Н.Н******* нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч О******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 494,478.23 /дөрвөн зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун далан найман төгрөг хорин гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч Н.Н******* нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,484.35 /арван таван мянга дөрвөн зуун наян дөрвөн төгрөг гучин таван мөнгө/ төгрөгөөс 7,742.17 /долоон мянга долоон зуун дөчин хоёр төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 7,742.17 /долоон мянга долоон зуун дөчин хоёр төгрөг арван долоон мөнгө/ төгрөг, хариуцагч Н.Н*******аас 7,742.17 /долоон мянга долоон зуун дөчин хоёр төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ