Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 113/ШШ2024/0022

 

 

  2024       08            30                                        113/ШШ2024/0022                                                                             

    Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул би М.Г-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн ...............-д холбогдох “Баянтал сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/90 тоот захирамжийг хүчингүй болгуулах” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, мөн “................” ХХК-ийн эзэмшилд байсан нэгж талбарын 4203000262 дугаар бүхий 1 га газрын эрхийг М.Г-ийн нэр дээр шилжүүлэн бүртгээгүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, М.Г-ийн нэр дээр нэгж талбарын 4203000262 дугаартай 1 га газар эзэмших эрхийг шилжүүлэн бүртгэхийг даалгах” тухай нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагч Б.Г нараас 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Энэхүү гэрээгээр Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй М.Г-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн ................. холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор доорх нөхцлөөр харилцан тохиролцсон болно:

1.1 Хариуцагч Говьсүмбэр аймгийн ............... нь “..............” ХХК-ийн эзэмшилд байсан нэгж талбарын 420300262 дугаар бүхий 1 га газрын эрхийг сэргээж М.Г-ийн нэр дээр шилжүүлэх;

1.2 Нэхэмжлэгч М.Г нь нэгж талбарын 420300262 дугаар бүхий 1 га газрын эрхийг сэргээж, шилжүүлэн авснаас хойш нэг сарын дотор хуримтлагдсан төлбөрийг 2024 оны байдлаар төлж барагдуулах;

1.3 Нэхэмжлэгч М.Г нь нэгж талбарын 420300262 дугаар бүхий 1 га газрын эрхийг сэргээж, шилжүүлэн авснаас хойш нэг жилийн дотор зориулалтын дагуу ашиглаж эхлэх;

1.4 Талууд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагаа биелүүлэх арга замаа тодорхойлж хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс гаргасан “Баянтал сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/90 тоот захирамжийг хүчингүй болгуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, мөн “..................” ХХК-ийн эзэмшилд байсан нэгж талбарын 4203000262 дугаар бүхий 1 га газрын эрхийг М.Г-ийн нэр дээр шилжүүлэн бүртгээгүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, М.Г-ийн нэр дээр нэгж талбарын 4203000262 дугаартай 1 га газар эзэмших эрхийг шилжүүлэн бүртгэхийг даалгах” тухай нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагч ................Б.Г нар харилцан тохиролцож эвлэрснээ 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр бичгээр шүүхэд гаргаж, илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай, хариуцагч нь нэхэмжлэгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы аль ч үе шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд тус хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарыг үсгээ зурсан байна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь гэрээ, хэрэг цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Гуравдагч этгээд “...............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-д нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагч .............Б.Г нарын харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн талаар 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр утсаар нь мэдэгдэхэд “... нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан талаар мэдсэн, манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байсан учраас ямар нэгэн хүсэлт, гомдол санал байхгүй, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй” гэснийг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар эвлэрүүлэн шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг урьдчилан танилцуулсан бөгөөд үүнийг харилцан зөвшөөрч энэхүү гэрээг байгуулсан байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагч ..............Б.Г нарын хооронд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан буулт хийж, тохиролцсон:

            1.1 Хариуцагч Говьсүмбэр аймгийн ................. нь “............” ХХК-ийн эзэмшилд байсан нэгж талбарын 420300262 дугаар бүхий 1 га газрын эрхийг сэргээж М.Г-ийн нэр дээр шилжүүлэх;

1.2 Нэхэмжлэгч М.Г нь нэгж талбарын 420300262 дугаар бүхий 1 га газрын эрхийг сэргээж, шилжүүлэн авснаас хойш нэг сарын дотор хуримтлагдсан төлбөрийг 2024 оны байдлаар төлж барагдуулах

1.3 Нэхэмжлэгч М.Г нь нэгж талбарын 420300262 дугаар бүхий 1 га газрын эрхийг сэргээж, шилжүүлэн авснаас хойш нэг жилийн дотор зориулалтын дагуу ашиглаж эхлэх; нөхцөлтэй байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, “Баянтал сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/90 тоот захирамжийг хүчингүй болгуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, мөн “................” ХХК-ийн эзэмшилд байсан нэгж талбарын 4203000262 дугаар бүхий 1 га газрын эрхийг М.Г-ийн нэр дээр шилжүүлэн бүртгээгүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, М.Г-ийн нэр дээр нэгж талбарын 4203000262 дугаартай 1 га газар эзэмших эрхийг шилжүүлэн бүртгэхийг даалгах” тухай нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулж, баримт үйлдэхийг шүүгчийн туслах Д.Эрдэнэжаргалд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Б.МӨНХЗУЛ