| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00492/И |
| Дугаар | 132/ШШ2024/00475 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 132/ШШ2024/00475
| 2024 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 132/ШШ2024/00475 | Б******* аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч А.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нар эвлэрэн хэлэлцэж, хариуцагч тал хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин А.Яыг 18 нас хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлгийг 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр тооцож, түүний хэрэгцээнд зарцуулуулхаар эх А.Н*******гийн эзэмшлийн Хаан банкны тоот данс руу 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хариуцагч тал шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгөөс 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг, хариуцагч Ц.А*******аас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ