Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2024/00093/И |
Дугаар | 132/ШШ2024/00479 |
Огноо | 2024-11-22 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 132/ШШ2024/00479
2024 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 132/ШШ2024/00479 | Б******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У*******р хот, Х******* дүүрэг, 20 дугаар хороо, Ч*******ийн өргөн чөлөө, худалдаа үйлчилгээний Л******* төв хаягт байрлах, К******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 4 дүгээр баг, 15 дугаар байр, ******* тоотод байрлах, Б******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 40,041,840 /дөчин сая дөчин нэгэн мянга найман зуун дөч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий /И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.,
Хариуцагч: Т.Л,
Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч К******* ХХК нь хариуцагч Б******* ХХК-д холбогдуулан мах бэлтгүүлэх захиалгын зөрүү 40,041,840 /дөчин сая дөчин нэгэн мянга найман зуун дөч/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2018 онд АНУ-ын Олон улсын байгууллага нь Б******* аймгийн Б******* ХХК-ийн захирал Т.Лийг манай компанитай танилцуулсан юм. К******* ХХК нь 2020-2021 оны нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх ажлын тендерт шалгаран тус ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлын хүрээнд С, Б*******, аймгуудаас туслан гүйцэтгэгч аван мах бэлтгэх ажлыг хийсэн.
Манай компани нь Б******* ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нийт 180 тн мах бэлтгэн нийлүүлэх № тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу 100 тн үхрийн мах 1 кг-ийг 6,500 төгрөгөөр, 80 тн хонины махыг 5,300 төгрөгөөр бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон.
Манай компани нь урьдчилгаа төлбөр болгож эхний удаа 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 350,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 106,000,000 төгрөг, нийт 456,000,000 төгрөгийг тус компанид шилжүүлсэн. Гэтэл Б******* ХХК нь зөвхөн 2 удаа нийлүүлэлтээр үхрийн мах 8 тн /8,628.6 кг/, хонины мах 20,9 тн /1020 гулууз/ буюу нийт 71,558,160 төгрөгийн үнэ бүхий мах бэлтгэж өгсөн. Гэрээний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүх махаа нийлүүлэх үүрэгтэй байсан боловч Б******* компанийн захирал Т.Л нь мах үнэд орсон учир гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж мэдэгдээд үлдэгдэл төлбөр буюу 384,441,840 төгрөгөөс 8 удаагийн төлөлтөөр цувуулж нийт 244,000,000 төгрөгийг буцааж өгч 40,041,840 төгрөгийг эргэж өгөөгүй байна.
Б******* ХХК-ийн захирал Т.Л янз бүрийн шалтаг тоочин үлдэгдэл мөнгийг төлөхгүй байгаа тул 40,041,840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К******* ХХК болон Б******* ХХК нар нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үхэр болон хонины мах бэлтгэн нийлүүлэх гэрээ хийгдсэн. Уг гэрээний дагуу 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 350,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 106,000,000 төгрөгийг тус тус Б******* ХХК-д шилжүүлсэн. Уг гэрээгээр мах бэлтгэн нийлүүлэгч тал нь бэлтгэсэн махаа К******* ХХК-ийн У*******р хот дахь агуулахад аваачиж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгнө гэж тохиролцсон. Төд удалгүй буюу 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гүйлгээг хийсний дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б******* ХХК-аас манай компанийн данс руу 102,000,000 төгрөгийг эргүүлээд шилжүүлсэн байсан. Яагаад буцааж байгаа юм бэ? гэхэд мах бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу мах бэлтгэж өгөх боломжгүй гэх тайлбарыг хийж буцаагаад өгсөн байсан. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нөөцийн махны 1020 ширхэг гулууз махыг манай машинд Б******* ХХК нь ачиж өгсөн. Уг нь бол Б******* ХХК нь махаа манай компанид аваачиж өгөх ёстой байсан. Гэтэл тухайн үеийн цаг үеийн шинжтэй буюу ковид-19 цар тахал гараад явах боломжгүй болсон байсан тул манайх машин гаргаж очиж авсан байгаа. Манай компани нэг удаа махаа өөрсдөө очиж авсан. Мөн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б******* ХХК нь нийтдээ 90,000,000 төгрөгийг мах бэлтгэн нийлүүлэх боломжгүй байна гээд буцаагаад манай компанийн данс руу хийсэн байгаа юм. Мөн өдөр үхрийн 8628,6 кг махыг манай компанид хүлээлгэж өгсөн байгаа. 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 14 сая төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 13 сая төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 8 сая төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 7,400,000 төгрөгийг тус тус К******* ХХК-ийн данс руу шилжүүлсэн байдаг. Ингээд нийтдээ 456,000,000 төгрөгийг шилжүүлснээс махны үнэд 171,558,160 төгрөг, буцааж авсан мөнгөнүүдийг хасаад үлдэгдэл 40,041,840 төгрөгийг манайд байгууллагад буцааж өгөөгүй байгаа юм. Хариуцагч тал хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй. Өнөөдрийг хүртэл хариуцагч талын тайлбарыг уншиж танилцаагүй. Иймд үлдэгдэл төлбөр болох 40,041,840 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч Б******* ХХК-ийн төлөөлөгч Т.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: К******* ХХК нь Б******* ХХК-аар мах бэлтгэлийн ажил үйлчилгээ явуулж үүнээс 40,040,840 төгрөг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасныг гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь уг компани нь манайхаас манын үнийн зөрүү болон өөрийн алдагдлаа нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь баримтаар нотлогдох ба миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас нотлох баримтуудаа ялгаж, шүүхэд гаргаж амжихгүй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л гуай хоолойны хагалгаанаас болоод ярих боломжгүй байгаа учир би тайлбарлаад явъя. Мах бэлтгэн нийлүүлэх дэд гэрээний заалтуудыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргадаг. Тэгэхээр энэ гэрээний 4.1-т махны үнийг, 4.2-т үнийг хэзээ яаж төлөх, 4.3-т үхрийн махыг 6500 төгрөгөөр, хонины махыг 5300 төгрөг байхаар тус тус тодорхойлсон байна. Үхрийн махны энэ кг тутамд өөрчлөлт орсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. Гэтэл хонины махыг 5300 төгрөгөөс 6000 төгрөг болгохгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн үед Л захирал үхрийн болон хонины махыг гэрээнд заасан үнээр нийлүүлэх боломжгүй болсон тухайгаа илэрхийлж чатаар удаа дараа саналаа хэлсэн байгаа. Үндсэндээ хариуцагч Б******* ХХК нь чадах чинээгээрээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж махыг нийлүүлж байсан. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хонины махыг 1кг-г нь 6000 төгрөгөөр тооцож, нийтдээ 20875,7 кг махыг К******* ХХК-д хүлээлгэн өгсөн байдаг. Тэгэхдээ махыг нэг бүрчлэн жинлээд Балжинням гэх хүнд хүлээлгэн өгсөн. Ингээд нийтдээ 125,254,200 төгрөгийн хонины мах нийлүүлсэн. Үхрийн махыг бол кг тутмыг нь 7000 төгрөгөөр тооцож нийтдээ 8961 кг мах нийлүүлсэн. Ингээд 62,727,000 төгрөгийн үхрийн мах нийлүүлсэн. Нийтдээ 187,981,200 төгрөгийн үнэ бүхий үхэр болон хонины махыг К******* ХХК-д нийлүүлсэн. 244,400,000 төгрөгийг буцааж өгсөн дээр огт маргаан байхгүй байгаа. Мах бэлтгэн нийлүүлэх дэд гэрээний 4.2 дахь заалт дээр 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 859,200,000 төгрөгийг төлөх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч тал дээрх мөнгийг хугацаандаа төлөөгүйгээс болоод мах бэлтгэн нийлүүлэх ажил удааширч, цаг үеийн нөхцөл байдал хүндэрч ковид-19 цар тахал гарсантай холбогдуулаад, мөн хүйтэрсний улмаас малчид махаа амьдаар нь биш махалж хадгалсан байсантай холбоотойгоор үнийн өөрчлөлт орж дээрх нөхцөл хангагдаж байгаа юм. 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улсын онцгой комисс онц байдал тогтоож хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаасантай холбогдуулан малчдаас махыг очиж авах, мөн махаа К******* ХХК-д аваачиж өгөх ажил зогссон. Дээрх нөхцөл байдлын улмаас Б******* ХХК нь малчдаас болон Хөвсгөл аймгийн зарим сумдын малчдаас хөргөгчтэй том оврын машин хөлсөлж махаа очиж авах шаардлага гарсан. Энэ ажиллагаанд 12,380,000 төгрөгийн зардал гарсан. Энэ бол нэхэмжлэгч компани гэрээнд заасан хугацаандаа мөнгөө шилжүүлээгүйгээс шалтгаалж гарсан зардал юм. Энэ зардал бол гэрээнээс учирсан хохирол гэж үзэж байгаа тул энэ мөнгийг нэхэмжлэгч талаас нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс хасуулах хүсэлтэй байна. Энэ зардалд тээврийн хэрэгслийн түлш, бензиний зардал, жолоочийн хөлс, мах ачигч нарын хөлс зэрэг зардлууд багтаж байна. Эдгээртэй холбоотой баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн. Тийм учраас энэ мөнгийг нэхэмжлэгч талаас нэхэмжилсэн мөнгөнөөс хасуулж тооцуулах нь зүйтэй байна. Ингээд нийтдээ 444,761,200 төгрөгийг К******* ХХК-д өгсөн. Одоо үлдэгдэл 11,238,800 төгрөг байгаа. Нэхэмжлэгч, хариуцагч компаниуд нь хоёулаа ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага тул хоёулаа ашиг олох ёстой. Ер нь бол анх гэрээний үнийн дүнгийн 8-10 хувийг Б******* ХХК нь ашиг болгон авахаар тохиролцсон байдаг. Энэ гэрээ нь 1 тэрбум төгрөгийн гэрээ бөгөөд 10 хувиар тооцоход 100,000,000 төгрөгийн ашиг олох ёстой байсан. Гэтэл энэ нөхцөл байдлыг гэрээн дээрээ тусгаагүй байсан. Гэхдээ Л захирал нь К******* ХХК-ийн захиралтай амаар ярилцаж тохиролцсон байдаг. Үүнийг Л гуайн Дүмээ гэх захиралтай чаталсан чатыг уншвал тусгагдсан байдаг. Бидний зүгээс тухайн үед гарсан бүх зардлыг нэхээгүй. Өөрөөр хэлбэл жолооч, ачигч нарын хоол хүнс, бээлий, уут сав, тамхи тариа зэрэг зардлууд гарсныг огт дурдаагүй байгаа. Тэгэхээр бидний тооцоогоор одоо байгаа үлдэгдэл 11,238,800 төгрөгийг Б******* ХХК-ийн олох байсан ашиг орлогод тооцвол төлөх төлбөргүй болоод байгаа юм. Тийм учраас нэхэмжлэгч талаас нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэл хангагдахгүй байна гэв.
3. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-К******* ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Б******* ХХК, К******* ХХК нарын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № дугаартай Мал мах бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний хуулбар /хэргийн 4-6/-р хуудас,
-Б******* ХХК-ийн нэгдсэн тооцоо /хэргийн 7-р хуудас/,
-К******* ХХК-ийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хэргийн 8-р хуудас/,
-Адамантын ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 9-р хуудас/,
-К******* ХХК-ийн ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 10-15-р хуудас/,
-К******* ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2208.22/01 дугаартай Г.д олгосон итгэмжлэл /хэргийн 16-р хуудас/,
Хариуцагч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Б******* ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/01 дугаартай Д.Бт олгосон итгэмжлэл /хэргийн 21-р хуудас/,
-Т.Лийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хэргийн 34-39, 59-60, 64-67, 106-111-р хуудас/,
-Б******* ХХК, К******* ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан мах бэлтгэн нийлүүлэх гэрээ /хэргийн 147-149/-р хуудас,
-Мах бэлтгэлийн зардлын тооцоо /хэргийн 150-р хуудас/,
-зарлагын баримт /хэргийн 151-153, 156-157, 160, 170, 179-181-р хуудас/,
-Т.Болдбаатар, Л.Батболд нарын жолооны үнэмлэх, Lamheret, 0974 БУЛ улсын дугаартай Bongo 3 маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 154, 158, 164-р хуудас/,
-фото зураг /хэргийн 155, 159, 175-176-р хуудас/,
-Б******* аймгийн Б******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/599 дугаартай албан бичиг /хэргийн 161-р хуудас/,
-Улсын онцгой комиссын тусгай зөвшөөрөл /хэргийн 162-163, 165, 167, 171-173-р хуудас/,
-Е баримт /хэргийн 166-р хуудас/,
-Мал эмнэлгийн гэрчилгээний хуулбар /хэргийн 168-169-р хуудас/,
-Б******* ХХК-ийн мал мах бэлтгэн нийлүүлэх хэлцэл /хэргийн 177-178-р хуудас/,
-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.гийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 132/ШЗ2024/00887 дугаартай захирамжаар хариуцагч Б******* ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж шийдвэрлэсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч К******* ХХК нь хариуцагч Б******* ХХК-д холбогдуулан 40,041,840 /дөчин сая дөчин нэгэн мянга найман зуун дөч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч К******* ХХК нь Б******* ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Мал мах бэлтгэн нийлүүлэх №01 дугаартай дэд гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч нь манай компани гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болгож эхний удаа 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 350,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 106,000,000 төгрөг, нийт 456,000,000 төгрөгийг тус компанид шилжүүлсэн. Б******* ХХК нь зөвхөн 2 удаа нийлүүлэлтээр үхрийн мах 8 тн /8,628.6 кг/, хонины мах 20,9 тн /1020 гулууз/ буюу нийт 71,558,160 төгрөгийн үнэ бүхий мах бэлтгэж өгсөн. Гэрээний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүх махаа нийлүүлэх үүрэгтэй байсан боловч Б******* компанийн захирал Т.Л мах үнэд орсон учир гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж мэдэгдсэн. Үлдэгдэл төлбөр буюу 384,441,840 төгрөгөөс 244,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо 40,041,840 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хариуцагч тал тухайн үед үхрийн болон хонины махыг гэрээнд заасан үнээр нийлүүлэх боломжгүй болсон тухайгаа илэрхийлж чатаар удаа дараа саналаа хэлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хонины махыг 1кг-ыг 6,000 төгрөгөөр тооцож, нийт 20875,7 кг 125,254,200 төгрөгийн хонины мах нийлүүлсэн. Үхрийн махыг 1 кг тутмыг нь 7,000 төгрөгөөр тооцож, нийт 8961 кг, 62,727,000 төгрөгийн үхрийн махыг тус тус нийлүүлсэн. Нийтдээ 187,981,200 төгрөгийн үхэр, хонины махыг К******* ХХК-д нийлүүлсэн. Гэрээг цуцалж 244,400,000 төгрөгийг буцааж өгсөн.
Мах бэлтгэн нийлүүлэх дэд гэрээний 4.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 859,200,000 төгрөгийг төлөх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч тал дээрх мөнгийг хугацаандаа төлөөгүйгээс болоод мах бэлтгэн нийлүүлэх ажил удааширсан. Мөн ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан малчдаас очиж мах авах болсон. Малчдаас очиж мах авах ажилд 12,380,000 /жолоочийн хөлс г.м/ төгрөгийн зардал гарсан.
Энэ зардал нь нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаандаа мөнгөө шилжүүлээгүйгээс шалтгаалж гарсан. Тиймээс уг зардлыг нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс хасуулах хүсэлтэй байна.
Нийтдээ 444,761,200 төгрөгийг К******* ХХК-д өгсөн. Үлдэгдэл 11,238,800 төгрөгийн тооцоо байгаа. Уг мөнгийг Б******* ХХК-ийн олох байсан ашиг орлогод тооцвол төлөх бидний хооронд төлбөр тооцоо байхгүй болно. Тиймээс нэхэмжлэлд дурдсан мөнгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
4.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч К******* ХХК нь Б******* ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Мал мах бэлтгэн нийлүүлэх №01 дугаартай дэд гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр үхрийн гулууз 100 тн, хонины гулууз 80 тн-ыг бэлтгэн 2020 оны 12 дугаар сарын 15, 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бэлтгэн нийлүүлэхээр тохирсон. Мөн үхрийн махыг 1 кг тутмын үнийг 6,500 төгрөг, хонины махыг 1 кг тутмын үнийг 5,300 төгрөг байхаар тооцож гэрээ байгуулсан байна.
К******* ХХК нь Б******* ХХК-д гэрээний урьдчилгаа төлбөр болгож 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 350,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 106,000,000 төгрөг, нийт 456,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.
2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хонины махыг 1кг-ыг 6,000 төгрөгөөр тооцож, нийт 20875,7 кг 125,254,200 төгрөгийн хонины мах нийлүүлсэн. Үхрийн махыг 1 кг тутмыг нь 7,000 төгрөгөөр тооцож, нийт 8961 кг, 62,727,000 төгрөгийн үхрийн махыг тус тус нийлүүлсэн. Нийтдээ 187,981,200 төгрөгийн үхэр, хонины махыг К******* ХХК-д нийлүүлжээ.
Мах үнэд орсон шалтгаанаар мах бэлтгэн нийлүүлэх гэрээг цуцалж К******* ХХК-д 244,400,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн зэрэг үйл баримттай талууд маргахгүй байна.
4.Тадуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Талууд мах бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргийн зарим хэсгийг биелүүлж, үлдэх хэсгээс татгалзаж, гэрээг цуцалсан байна.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн мах болон буцаан шилжүүлсэн төлбөрийн талаар маргаагүй. Харин бэлтгэн нийлүүлсэн хонины махны үнийн зөрүүн дээр харилцан маргасан. Нэхэмжлэгч тал хонины махыг 1 кг тутмын үнийг 5,300 төгрөгөөр тооцож, харин хариуцагч тал хонины махыг 1 кг тутмын үнийг 6,000 төгрөгөөр тооцож харилцан маргаж байна.
Хавтаст хэрэгт 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хонины мах 20,875.7 кг, нэгжийн үнэ 6,000 төгрөг, нийт 125,254,200 төгрөг гэх бичиглэлтэй санхүүгийн тэмдэг дарагдсан зарлагын баримт авагдсан. /хх-ийн 160-р хуудас/
Хариуцагч Б******* ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хонины махыг 1кг тутмыг 6,000 төгрөгөөр тооцож, нийтдээ 20875,7 кг махыг К******* ХХК-д хүлээлгэн өгсөн байдаг. Махыг нэг бүрчлэн жинлээд Балжинням гэх хүнд хүлээлгэн өгсөн гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б******* ХХК-ийн агуулахаас мах очиж авахдаа жолооч маань мах хүлээлцсэн акт дээр гарын үсгээ зурчих гэхээр нь зурсан, түүнээс биш би яг хэдэн кг мах авснаа мэдэхгүй байсан. Хавтаст хэргийн 160 дугаар талд авагдсан баримт нь 3 өөр өнгийн бэхээр нөхөж бичсэн гэж тус тус тайлбарлаж байна. Шүүхээс уг баримтыг үндэслэн хонины махыг 1 кг тутмын үнийг 6,000 төгрөгөөр тооцож, К******* ХХК-д хүлээлгэн өгсөн гэж дүгнэлээ.
Талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслээд хонины махыг 1 кг тутмын үнийг 6,000 төгрөгөөр тооцсон ба хонины махны 1 кг тутмын үнийн зөрүү болох 14,680,040 төгрөгийг хариуцагч тал болох Б******* ХХК төлөх үндэслэлгүй байна.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 14,680,040 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин хариуцагч тал 8,961 кг үхрийн мах бэлтгэн нийлүүлсэн гэж маргаж байгаа боловч энэ талаархи бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээгээр дүгнэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Хариуцагч тал мах бэлтгэн нийлүүлэхтэй холбоотой гарсан зардал болон гэрээний гүйцэтгэлтэй холбоотой олох байсан орлогыг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс хасуулна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Гэвч мах бэлтгэн нийлүүлэгчийн тээвэрлэлтийн болон мах бэлтгэн нийлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг захиалагч К******* ХХК нь хариуцах талаар талууд гэрээгээр тохиролцоогүй байна.
Мах бэлтгэн нийлүүлэгчийн тээвэрлэлтийн болон мах бэлтгэн нийлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг бэлтгэн нийлүүлэгч тал өөрөө хариуцах нь зүйтэй байна.
6.Мөн компанийн олох байсан ашиг орлогыг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөний үлдэх хэсэгт нь тооцвол бидний дунд тооцоо байхгүй гэж маргасан. Гэвч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Баяндаш ХХК-ийн олох байсан орлого нотлогдохгүй байна.
Тиймээс хариуцагч Б******* ХХК-аас 25,361,800 /хорин таван сая гурван зуун жаран нэгэн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,680,040 /арван дөрвөн сая зургаан зуун наян мянга дөч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй, санхүүгийн тэмдэг дарагдаагүй зарлагын баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно. /хх-ийн 152, 157-р хуудас/
7.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,159 /гурван зуун тавин найман мянга нэг зуун тавин ес/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б******* ХХК-аас 284,759 /хоёр зуун наян дөрвөн мянга долоон зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Б******* ХХК-аас 25,361,800 /хорин таван сая гурван зуун жаран нэгэн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,680,040 /арван дөрвөн сая зургаан зуун наян мянга дөч/ төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,159 /гурван зуун тавин найман мянга нэг зуун тавин ес/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б******* ХХК-аас 284,759 /хоёр зуун наян дөрвөн мянга долоон зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 132/ШЗ2024/00887 дугаартай захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ