Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
Хэргийн индекс | 102/2024/00040/И |
Дугаар | 102/ШШ2024/02099 |
Огноо | 2024-04-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2024/02099
2024 оны 04 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2024/02099 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, * дугаар хороо, Ялалт плаза, * давхар, * тоотод байрлах, * ХХК /рд: */
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, Замчид гудамж, * байр, * тоотод оршин суух, * овогт /в /рд: /*/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,952,658.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жамъянцэрэн,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсайхан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: * ББСБ ХХК нь 2022 оны 12-р сарын 24-ний өдөр 33 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 3,599,910 төгрөгийг сарын 36,00%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр * ХХК-иас гар утас, худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй ба 2022 оны 9-р сарын 15-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.10-д зээлийн гэрээний үүргийг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний нэмэгдүүлсэн хүүний төлбөрүүдийг эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, 3.2 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2023 оны 12-р сарын 25-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 3,205,092.25 төгрөг, хүү 1,571,110.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 173,955.68 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, нийт 4,952,658.16 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа: Б.Батсайхан би Бямбажавын * компаниас зээлэн авсан гар утасны үлдсэн төлбөр 3,205,092.25 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү торгууль нийт 4,952,658.16 төгрөгийг сар бүрийн 2-нд 350,000 төгрөг өөрийн тэтгэврээс тогтмол төлж барагдуулна. Хамгийн сүүлийн сард 3,202,658.16 төгрөгийг төлнө. 6-н сарын хугацаанд гэжээ.
Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * ББСБ ХХК нь хариуцагч * холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,952,658.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нийт 4,952,658.16 төгрөгийг сар бүрийн 2-нд 350,000 төгрөг өөрийн тэтгэврээс тогтмол төлж барагдуулна. Хамгийн сүүлийн сард 3,202,658.16 төгрөгийг төлнө. 6-н сарын хугацаанд гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч талаас зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд гаргасан бичгийн тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,198 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,198 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага болох 4,952,658.16 төгрөгийг хариуцагч * итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд сар бүрийн 2-ны өдөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг нэхэмжлэгч * ББСБ ХХК зөвшөөрсөн тул зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,198 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бямбажаваас 94,198 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН