Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 132/ШШ2024/00405

 

 

 

2024 10 07

132/ШШ2024/00405

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч******* овогт Б*******ын Ү*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 194,891 /нэг зуун ерэн дөрвөн мянга найман зуун ерэн нэг/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00479/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Ү******* нь манай Тус зээлийн аппликейнш дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 230929-1592282 дугаартай 110,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 8,1 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Б.Ү******* нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 259 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Б.Ү******* 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 109,582 төгрөг, үндсэн зээлийн хүү 72,193 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,116 төгрөг төлөхөөр байна.

Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 194,891төгрөгийг зээлдэгч Б.Ү*******гоос гаргуулж, Т******* ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* ХХК нь хариуцагч Б.Ү*******д холбогдуулан нийт 194,891 /нэг зуун ерэн дөрвөн мянга найман зуун ерэн нэг/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Ү******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Т******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 194,891 /нэг зуун ерэн дөрвөн мянга найман зуун ерэн нэг/ төгрөгийг хариуцагч Б.Ү******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 3,248.5 /гурван мянга хоёр зуун дөчин найман мянга таван мөнгө/ төгрөг, хариуцагч Б.Ү*******гоос 3,248.5 /гурван мянга хоёр зуун дөчин найман мянга таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА