| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00459/И |
| Дугаар | 132/ШШ2024/00406 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 132/ШШ2024/00406
| 2024 10 07 | 132/ШШ2024/00406 |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 866,668 /найман зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 132/2024/00459/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Д*******нь М*******-тай 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1400000610059 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99.... дугаарыг ашиглан Мобикомын вэб сайтаас зээл авч, төлж байсан болно. Х.Д*******нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөгийг сарын 2,4% хүүтэйгээр авч, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлж барагдуулаагүй.
Өнгөрсөн хугацаанд Х.Дуламрагчаагаас зээлийн гэрээний үүргийг шаардаж зурвас илгээж, холбоо тогтоохыг оролдсон ч өөртэй нь холбогдох боломжгүй байсан.
Х.Дуламрагчаагийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 307,650 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,018 төгрөг, нийт 866,668 төгрөг төлөх зөрчилтэй байгаа болно.
М******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Х.Дуламрагчаагаас зээлийн гэрээний үүрэгт 866,668 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжинсор нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 866,668 төгрөгийг М*******-ын Хаан банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч Х.Дуламрагчаад холбогдуулан 866,668 /найман зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Х.Д*******нь нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжилсэн 866,668 /найман зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран найм/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжинсорын хүсэлтээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжилсэн 866,668 /найман зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран найм/ төгрөгийг хариуцагч Х.Д*******биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27,973 /хорин долоон мянга есөн зуун далан гурав/ төгрөгийг тал хувиар бууруулж, Төрийн сангаас 12,675 /арван хоёр мянга зургаан зуун далан тав/ төгрөг, хариуцагчаас 12,675 /арван хоёр мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА