Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 132/ШШ2024/00409

 

 

 

 

 

2024 10 08

132/ШШ2024/00409

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С*******-ын Булган салбарын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Х*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй 132/2024/00457/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.У*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С*******-ын Булган салбар нь Б.Х*******ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Зээлдэгч нь С******* ХХК-тай 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/15033000573 дугаартай зээлийн гэрээ байгуулан 2,800,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөр үндсэн зээлийн хүүний 20 хувь, 24 сарын хугацаатай малчны зээл авсан. 30 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалсан болно.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй ба зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 2,800,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,411,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,850.41 төгрөг, нийт 4,316,050.41 төгрөг болж, 332 хоног хугацаа хэтэрсэн байна.

Гэтэл зээлдэгч Б.Х******* нь Булган аймаг, Х******* сум, 4 дүгээр багт хаягт бүртгэлтэй ч оршин суудаггүй болох нь багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 04/49 тоот албан бичгээр тодорхойлогдож байна.

Иймд анх зээл авах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй учир хариуцагч Б.Х*******ыг шүүхээс эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь олж тогтоолгож өгнө үү гэжээ.

 

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

- Булган аймаг, Х******* сум, 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 04/49 тоот албан тоот /хэргийн 6-р хуудас/,

-ЗГ/1503300573 тоот барьцаат зээлийн гэрээ болон барьцааны зүйлийн жагсаалтын хуулбар /хэргийн 8-10-р хуудас/,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С*******-ын Булган салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь Б.Х*******т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад түүний хаяг тодорхойгүй байх тул шүүхээр эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Х.Б******* нь С*******-ын Булган салбартай 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/15033000573 дугаартай зээлийн гэрээ байгуулан 2,800,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөр үндсэн зээлийн хүүний 20 хувь, 24 сарын хугацаатай малчны зээл авсан байна. Тус гэрээний хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусах бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус бүр 700,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Б.Х*******ыг малчны зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл Б.Х******* нь Булган аймгийн Х******* сумын 4 дүгээр багт харъяалалтай боловч оршин суудаггүй ба оршин суух хаягийг тодруулах шаардлагатай байгаа болох нь Булган аймаг, Х******* сум, 4 дүгээр баг, Тээл багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 04/49 тоот албан бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд шүүх Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Х-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажлыг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалган шийдвэрлэхээр тогтов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Х-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Х-г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан м******* хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА