Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 132/ШШ2024/00411

 

 

 

 

 

 

 

2024 10 08

132/ШШ2024/00411

Булган аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.У

Хариуцагч: М.Ц нарт холбогдох,

54,107,068.20 /тавин дөрвөн сая нэг зуун долоон мянга жаран найман төгрөг хорин мөнгө/ төгрөгийг гаргуулах, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ........ тоот үл хөдлөх хөрөнгүүд, төмс үрлэгч 2 сувагт, төмс хураагч капатл, сийрүүлэгч анжис, трактор, бараа материал 49 тонн төмс зэрэг хөрөнгүүдээр хангуулах тухай 132/2024/00418/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Д*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч М.У*******, М.Ц******* нарт холбогдуулан 54,107,068.20 /тавин дөрвөн сая нэг зуун долоон мянга жаран найман төгрөг хорин мөнгө/ төгрөгийг гаргуулах, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ........ тоот үл хөдлөх хөрөнгүүд, төмс үрлэгч 2 сувагт, төмс хураагч капатл, сийрүүлэгч анжис, трактор, бараа материал 49 тонн төмс зэрэг хөрөнгүүдээр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

М.У*******, М.Ц******* нар нь Булган аймгийн Төрийн банкнаас 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 120000609243 тоот зээлийн гэрээ болон 120000609243 барьцааны гэрээ байгуулан 79,500,000 төгрөгийн зоорь барих зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай сар бүр төлөх нөхцөлтэйгөөр ............. тоот үл хөдлөх хөрөнгүүд, төмс үрлэгч 2 сувагт, төмс хураагч катапл, сийрүүлэгч анжис, трактор, бараа материал 49 тонн төмс зэргийг барьцаалан зээл авсан.

...М.У*******, М.Ц******* нараас 54,107,068.20 /тавин дөрвөн сая нэг зуун долоон мянга жаран найман төгрөг хорин мөнгө/ төгрөгийг гаргуулах, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ........... тоот үл хөдлөх хөрөнгүүд, төмс үрлэгч 2 сувагт, төмс хураагч капатл, сийрүүлэгч анжис, трактор, бараа материал 49 тонн төмс зэрэг хөрөнгүүдээр хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

2.Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...М.У******* миний бие төрийн банкнаас зээл авсан нь үнэн, зээлээ тухай бүрд нь сарын төлөлтөө төлж явсан. Би дан ганц төмс хүнсний нарийн ногоо тариалж өөрийнхөө санхүүгийн асуудлаа зохицуулсаар ирсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд байгалийн дахин давагдашгүй гамшигт үзэгдэл болон ургацын гарц муу байснаас ургац алдаж эхэлсэн. Иймд борлуулалт хийж чадахгүй санхүүгийн хямралд орж эхэлсэн. Тиймээс сүүлийн 3 сараас зээлээ төлж чадаагүй юм. Миний хувьд үндсэн зээл 49,961,358.68 төгрөгийн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн хүү 4,053,934.28 төгрөг, алданги 81,774.24 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хэргийн 3-4-р хуудас/,

-Төрийн банк ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-MN280034120000609243 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийг хуваарь, барьцааны гэрээний хуулбар /хэргийн 6-11-р хуудас/

-Хариуцагчийн зээл хүссэн өргөдөлийн хуулбар /хэргийн 12-р хуудас/

-Хариуцагчдын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 12-13-р хуудас/,

-Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн 13-15-р хуудас/,

-Хариуцагч М.У*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 16-р хуудас/,

- Хариуцагч М.У*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 17-р хуудас/,

-Хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 18-р хуудас/.

6.Хариуцагч талуудаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч М.У*******, М.Ц******* нар нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 120000609243 тоот зээлийн гэрээ болон 120000609243 барьцааны гэрээ байгуулан 79,500,000 төгрөгийн зоорь барих зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай сар бүр төлөх нөхцөлтэйгээр ........... тоот үл хөдлөх хөрөнгүүд, төмс үрлэгч 2 сувагт, төмс хураагч катапл, сийрүүлэгч анжис, трактор, бараа материал 49 тонн төмс зэргийг барьцаалан зээл авсан тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг хангуулах, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж гаргуулж өгнө үү гэв.

3.Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У******* нь зээлийн гэрээг байгуулахад зөвхөн гарын үсэг зурсан, зээлээс нэг ч төгрөгийг авч өөрийн хэрэглээнд зарцуулаагүй гэж маргадаг.

4.Хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч Төрийн банк ХХК, хариуцагч нар нь 2020 оны 05 сарын 20-ны өдөр 16,500,000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөг, нэмэлтээр 2021 оны 05 сарын 25-ны өдөр 20,300,000 /хорин сая гурван зуун мянга/ төгрөг, ......... нар нь нэмэлтээр 2021 оны 12-р сарын 22-ны өдөр 17,300,000 /арван долоон сая гурван зуун мянга/ төгрөгийн зээлийг жилийн 18% хүүтэй 24 сарын хугацаатай хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгөөр барьцаат зээлийн гэрээг байгуулсан бөгөөд гэрээний дагуу хариуцагч нарт тухай бүрт зээлийн гэрээнд заасны дагуу мөнгийг хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, банкны мемориалын баримтын хуулбаруудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 54,107,068.20 төгрөгийг гаргуулж, Төрийн банк ХХК-д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлага 54,107,068.20 тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 216,795 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 498,435.34 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч М.У*******, М.Ц******* нараас 54,107,068.20 /тавин дөрвөн сая нэг зуун долоон мянга жаран найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,795 /хоёр зуун арван зургаан мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 498,435.34 /дөрвөн зуун ерин найман мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА