Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 132/ШШ2024/00413

 

 

 

 

2024 10 10

132/ШШ2024/00413

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Б-н нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00422/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Би 1983 оны 3 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд зун, өвөл үхэр хариулж, намрын хадланд ажиллаж байсан. Миний ажилд орсон, гарсан тушаал байхгүй. Цэрэгт явтлаа тасралтгүй ажиллаж байгаад цэрэгт яваад 1988 оны 06 дугаар сард ирээд үргэлжлүүлэн ажилласан.

Иймд 1983-1985 он, 1988 оноос 1989 оныг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаартай 1984, 1985, 1989 онд ажиллаж байсан цалингийн цэс /хэргийн 4-р хуудас/,

-1988 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэр /хэргийн 5-р хуудас/.

3.Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Н.Э*******, Н.Б******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Б*******ын нэхэмжлэлийг зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч нь Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд малнаар 1983 оноос 1985 он, 1988 оноос 1989 оныг дуустал ажиллаж байсан боловч ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Нэхэмжлэгч Н.Б******* нь Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1984 оны оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, 1988 оны оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь цалингийн цэсний түүвэр, хөдөлмөрийн дэвтрийн бичилт, гэрч Н.Э*******, Н.Б******* нарын мэдүүлгээр нотлогдож байна.

5.Иймд нэхэмжлэгчийг Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1984 оны оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, 1988 оны оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А******* овогт Н*******ийн Б*******ыг Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1984 оны оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, 1988 оны оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА