| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00521/И |
| Дугаар | 132/ШШ2024/00493 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 132/ШШ2024/00493
| 2024 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 132/ШШ2024/00493 | Булган аймаг |
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг д*******лж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт г*******гч: У******* хот, Б******* дүүрэг, 25 дугаар хороо, ******* тоотод оршин суух, Б******* овогт Ц*******ын Г******* /рд:ГЭ*******/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00521/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн д******* Н.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт г*******гч Ц.Г******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл г*******ж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь Булган аймгийн Хт 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл мэргэжилтнээр, Булган аймгийн Худалдаа удирдах газарт 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ахлах мэргэжилтнээр, Булган аймгийн Хрын харъяа Бөөний бараа баазад 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. Бөөний бараа бааз нь 1991 оны сүүлээр Б компани болж өөрчлөгдсөн. Уг Б компанид 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. Тухайн үеийн ажилд томилсон, ажлаас шилжүүлсэн, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт г*******гчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* нь шүүх хуралд г*******сан тайлбартаа: Ц.Г******* бид хоёр 1990 оноос 1995 он хүртэл Хрын харьяа Бөөний бараа баазад барааны мэргэжилтнээр хамт ажилладаг байсан. Одоо Ц.Г******* нь тэтгэвэрт гарах насанд хүрсэн. 1990 онд Хрын харьяанд Бөөний бараа бааз гэх байгууллага байсан. 1991 онд Храас бид нарыг Бөөний бараа бааз руу шилжүүлж, бие даасан бараа хангамжийн газар болсон. 1992 онд Бөөний бараа бааз нь Б ХК болж өөрчлөгдсөн. Тэгэхэд бид нарыг Б ХК-руу шилжүүлсэн. Ингээд нэхэмжлэгч Ц.Г******* нь 1995 оны 08 дугаар сар хүртэл ажилласан. Бөөний бараа баазад болон Б ХК-д ажилласан жилийн үеийн бичиг баримтууд огт байхгүй. Булган аймгийн Архивт бид нарын авч байсан цалингийн картууд, бусад тушаалууд, холбогдох баримтууд байхгүй байсан. Иймд нэхэмжлэгч Ц.Г*******ыг 1990 оноос 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Бөөний бараа бааз болон Б ХК-д ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт г*******гч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг г*******ж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт г*******гч Ц.Г*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 14/542 дугаартай Булган аймгийн баян бэлтгэл /хангамж/-ийг удирдах газрын харъяа Бөөний бараа баазын хуулийн этгээдийн лавлагаа/хэргийн 4-р хуудас/,
-Ц.Г*******ын нэрээр 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-6-р хуудас/,
-Булган аймгийн Хрын даргын 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Ц.Г*******ыг бөөний бараа баазад мэргэжилтнээр томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 7-8-р хуудас/,
-Булган аймгийн Хрын даргын 1990 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Ц.Г*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 9-10-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай тодорхойлолт /хэргийн 12-р хуудас/,
-Хүсэлт г*******гчаас 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ц.Б*******д олгосон итгэмжлэл /хэргийн 13-р хуудас/,
3.Шүүх хүсэлт г*******гчийн хүсэлтээр гэрчээр Д.Ц, Л.Г нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт г*******гч Ц.Г*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт г*******гч нь тухайн үед ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Булган аймгийн Хт 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл мэргэжилтнээр, Булган аймгийн Худалдаа удирдах газарт 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл барааны мэргэжилтнээр, Булган аймгийн Худалдаа хангамжийн удирдах газрын харъяа Бөөний худалдааны баазад 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ахлах мэргэжилтнээр, Б компанид 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Ц.Г******* нь Булган аймгийн Хт 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл мэргэжилтнээр, Булган аймгийн Худалдаа удирдах газарт 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл барааны мэргэжилтнээр, Булган аймгийн Худалдаа хангамжийн удирдах газрын харъяа Бөөний худалдааны баазад 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ахлах мэргэжилтнээр, Б компанид 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан болох нь:
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 14/542 дугаартай Булган аймгийн баян бэлтгэл /хангамж/-ийг удирдах газрын харъяа Бөөний бараа баазын хуулийн этгээдийн лавлагаа,
-Ц.Г*******ын нэрээр 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нээсэн 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Худалдаа хангамжийн удирдах газрын Орхон хэрэглээний барааны хэлтэст мэргэжилтнээр авч ажиллуулав, 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулалтад орсон учир үндсэн ажлаас нь чөлөөлж Худалдаа удирдах газрын мэдэлд шилжүүлэв, тус өдөр Худалдаа удирдах газарт барааны мэргэжилтнээр авч ажиллуулав, 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж Бөөний худалдааны баазын мэдэлд шилжүүлэв, тус өдөр Бөөний худалдааны баазад ахлах мэргэжилтнээр авч ажиллуулав, 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж У******* хотын БХН-н мэдэлд шилжүүлэв гэх бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Булган аймгийн Хрын даргын 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Ц.Г*******ыг бөөний бараа баазад мэргэжилтнээр томилох тухай тушаалын хуулбар,
-Булган аймгийн Хрын даргын 1990 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Ц.Г*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
-гэрч Д.Цгийн: Ц.Г******* нь 1988 онд сургуулиа барааны мэргэжилтнээр төгсөж ирээд Булган аймгийн Хрын харъяа Бөөний бараа баазад барааны мэргэжилтэн хийж байсан. 1991 он хүртэл ажилласан санагдаж байна. Б ХК-д 1991-1995 оныг дуустал барааны мэргэжилтнээр ажилласан. 1995 оноос хойш У******* хот руу шилжин ажилласан гэх мэдүүлэг,
-гэрч Л.Ггийн: Ц.Г******* нь 1988 онд сургуулиа барааны мэргэжилтнээр төгсөж ирээд Булган аймгийн Хрын харъяа Бөөний бараа баазад барааны мэргэжилтэн хийж байсан. 1991 он хүртэл ажилласан. 1995 оноос хойш У******* хот руу шилжин ажилласан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт г*******гч Ц.Г*******ыг Булган аймгийн Хт 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл мэргэжилтнээр, Булган аймгийн Худалдаа удирдах газарт 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл барааны мэргэжилтнээр, Булган аймгийн Худалдаа хангамжийн удирдах газрын харъяа Бөөний худалдааны баазад 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ахлах мэргэжилтнээр, Б компанид 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* овогт Ц*******ын Г******* /РД:ГЭ*******/-г Булган аймгийн Хт 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл мэргэжилтнээр, Булган аймгийн Худалдаа удирдах газарт 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл барааны мэргэжилтнээр, Булган аймгийн Худалдаа хангамжийн удирдах газрын харъяа Бөөний худалдааны баазад 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ахлах мэргэжилтнээр, Б компанид 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт г*******гчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол г*******х хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол г*******х эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ