| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00529/И |
| Дугаар | 132/ШШ2024/00496 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 132/ШШ2024/00496
| 2024 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 132/ШШ2024/00496 | Б******* аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, ******* тоотод оршин суух, Д******* овогт Э*******гийн О******* /рд:ГЮ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар багт байрлах, Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал Б.М******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Урьд нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлсэн хүртэл хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө нийт 16,941,140 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2024/00529/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Э.О*******,
Хариуцагчийн төлөөлөгч Б.М,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.О******* нь хариуцагч Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө нийт 16,941,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна.
Миний бие нь Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн нягтлан бодогчоор ажилладаг. Тус сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/116 дугаартай тушаалаар намайг нягтлан бодогчийн үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Уг тушаалыг эс зөвшөөрч Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 147 дугаартай шийдвэрээр Э.О******* намайг ажилд эгүүлэн тогтоож, урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар урьд нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл цалинг олгох үндэслэлтэй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлсэн. Гэвч шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийн тогтоох хэсэгт урьд нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл цалинг олгоно гэсэн өгүүлбэр байхгүй тул боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш буюу2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл буюу 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө нийт 16,941,140 төгрөгийг гаргуулж өгч, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн тооцоолсон 8,335,581 төгрөгийг гаргуулах тооцооллыг зөвшөөрч байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.О******* нь урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө нийт 16,941,140 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал Б.М миний бие үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилсэн гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цалингийн тооцооллыг бодит нөхцөл байдалд нийцсэн зөв гаргачихвал эвлэрэх бүрэн боломжтой. Шүүхээс Э.О******* нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш нийт 85 хоног ажилгүй байсан байна. Ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 6,738,035 төгрөг, 2023 оны ээлжийн амралтын мөнгө 1,597.546 сая төгрөг, нийт 8,335,581 төгрөг гэж тооцооллоо. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Харин 2024 оны ээлжийн амралтыг эдлээгүй байгаа, одоо жилийн эцэс болж нягтлан бодогчийн ажил их тул эдлүүлэх боломжгүй үндэслэлээр оны эцэст цалинг 1,5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр бодож олгох бүрэн боломжтой гэв.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 16,941,140 төгрөг гаргуулах тухай шаардлагаас 2024 оны ээлжийн амралтын мөнгө 2,163,120 төгрөгийг гаргуулахаас татгалзаж,
2024 оны ээлжийн амралтын мөнгийг ажлын зайлшгүй шаардлагын улмаас биечлэн эдлэх боломжгүй байх тул ажил олгогчоос 2024 оны 12 дугаар сард олгох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 1,5 дахин нэмэгдүүлж олгохоор,
Үндсэн цалинд нэхэмжилсэн 13,744,064 төгрөг гаргуулах шаардлагаас 6,442,439 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 8,605,559 төгрөг гаргуулахаас татгалзаж,
Хариуцагчаас Э.О*******ийн 2023 оны ээлжийн амралтын мөнгө 1,597,546 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 6,738,035 төгрөг, нийт 8,335,581 төгрөгийг төлөхийг, мөн нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн төлөхийг зөвшөөрч харилцан тохиролцож, гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.О******* нь хариуцагч Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө нийт 16,941,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн товлогдсон шүүх хуралдаанд зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 16,941,140 төгрөг гаргуулах тухай шаардлагаас 2024 оны ээлжийн амралтын мөнгө 2,163,120 төгрөгийг, үндсэн цалинд нэхэмжилсэн 13,744,064 төгрөг гаргуулах шаардлагаас 6,442,439 төгрөгийг, нийт 8,605,559 төгрөг гаргуулахаас татгалзаж, 2024 оны ээлжийн амралтын мөнгийг ажлын зайлшгүй шаардлагын улмаас биечлэн эдлэх боломжгүй байх тул ажил олгогчоос 2024 оны 12 дугаар сард олгох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 1,5 дахин нэмэгдүүлж олгохоор, хариуцагч Б******* сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас Э.О*******ийн 2023 оны ээлжийн амралтын мөнгө 1,597,546 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 6,738,035 төгрөг, нийт 8,335,581 төгрөгийг төлөхийг, мөн нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн бичилт хийхийг зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж талууд гарын үсгээ зуржээ.
Хуульд зааснаар зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэн хэлэлцэх эрхтэй.
Зохигч шүүх хуралдааны шатанд харилцан тохиролцож эвлэрлийн байгуулсан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч Э.О******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,941,140 төгрөг гаргуулах тухай шаардлагаас 2024 оны ээлжийн амралтын мөнгө 2,163,120 төгрөгийг, үндсэн цалинд нэхэмжилсэн 13,744,064 төгрөг гаргуулах шаардлагаас 6,442,439 төгрөгийг, нийт 8,605,559 төгрөг гаргуулахаас татгалзаж, 2024 оны ээлжийн амралтын мөнгийг ажлын зайлшгүй шаардлагын улмаас биечлэн эдлэх боломжгүй байх тул ажил олгогчоос 2024 оны 12 дугаар сард олгох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 1,5 дахин нэмэгдүүлж олгохоор, хариуцагч Б******* сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас Э.О*******ийн 2023 оны ээлжийн амралтын мөнгө 1,597,546 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 6,738,035 төгрөг, нийт 8,335,581 төгрөгийг төлөхийг, мөн нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн төлөхийг зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,656 /хоёр зуун дөчин хоёр мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 148,319 /нэг зуун дөчин найман мянга гурван зуун арван ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.О*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ