| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00466/И |
| Дугаар | 132/ШШ2024/00422 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 132/ШШ2024/00422
| 2024 10 24 | 132/ШШ2024/00422 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: М******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Ц-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 711,228 /долоон зуун арван нэгэн мянга хоёр зуун хорин найм/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00466/и индекстэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41641164 тоот гэрээ байгуулан ...... дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung A14, silver утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 08 дугаар сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 582,471 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 128,817 төгрөг буюу нийт 711,228 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулж шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ...Хариуцагч Ц.Ц*******ын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг төлснийг нэхэмжлэлийг үнийн дүн 711,288 төгрөгөөс хасч, үлдэгдэл 511,288 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 211,288 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ц*******ад холбогдох, 711,228 /долоон зуун арван нэгэн мянга хоёр зуун хорин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ц.Ц*******ын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг төлснийг нэхэмжлэлийг үнийн дүн 711,288 төгрөгөөс хасч, үлдэгдэл 511,288 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 211,288 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ц*******ад холбогдох, иргэний хэрэгт хариуцагч Ц.Ц*******ын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг төлснийг нэхэмжлэлийг үнийн дүн 711,288 төгрөгөөс хасч, үлдэгдэл 511,288 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 211,288 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 10,811 /арван мянга найман зуун арван нэг/ төгрөгийг Төрийн сангаас, 10,811 /арван мянга найман зуун арван нэг/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА