Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 132/ШШ2024/00500

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 132/ШШ2024/00500

Б******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Б******* аймаг, Б******* сум, 1 дүгээр баг, Т******* тоотод оршин суух, Х******* овогт С*******ын Э******* /рд:ГЮ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн ша*******лага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00512/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч С.Э*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Э******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн ша*******лагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Б******* аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн харъяа Барилга, цахилгаан, сантехник засварын ангид 1986-1988 онд туслах ажилчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр болон ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагч С.Э*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,

-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 9 дугаартай С.Э*******гийн Б******* аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт 1986-1988 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 5-р хуудас/,

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Б.Ю*******, Д.Л нарын мэдүүлгийг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Э*******гийн нэхэмжлэлийн ша*******лагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр болон ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Б******* аймгийн Орон сууц, нийтийн аж ахуйн харъяа Барилга, цахилгаан, сантехник засварын ангид 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.С.Э******* нь Б******* аймгийн Орон сууц, нийтийн аж ахуйн харъяа Барилга, цахилгаан, сантехник засварын ангид 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь:

-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 9 дугаартай С.Э*******гийн Б******* аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт 1986-1988 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,

-гэрч Б.Ю*******ийн: С.Э******* 10 дугаар анги төгсөөд Б******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харъяа Барилга, цахилгаан, сантехник, засварын ангид туслах ажилтнаар орсон. Хэдэн он гэдгийг нь санахгүй байна. 2 жил ажиллаад Анагаах ухааны их сургуульд сурахаар явсан. Ажлаасаа гарсан оныг нь бас санахгүй байна. С.Э******* нь шавар зуурах, цэвэрлэгээ хийх зэрэг мэргэжил ша*******ахгүй ажил хийдэг байсан. Б******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харъяа Барилга, цахилгаан, сантехник, засварын анги 1990 оны эхээр татан буугдсан гэх мэдүүлэг,

-гэрч Д.Лгийн: С.Э******* нь Б******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харъяа Барилга, цахилгаан, сантехник, засварын ангид 1986 онд засал чимэглэлчнээр ажилд орсон. Тухайн үед 50 гаруй ажилтантай байсан. Барилгын цахилгаан, сантехник, засвар хийдэг байсан. Аймгийн төв болон сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга дээр ажилладаг байсан. С.Э******* нь намайг сургуульд сурахаар явах үед ажиллаад үлдсэн. Б******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харъяа Барилга, цахилгаан, сантехник, засварын анги 1990 оны эхээр татан буугдсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч С.Э*******г Б******* аймгийн Орон сууц, нийтийн аж ахуйн харъяа Барилга, цахилгаан, сантехник засварын ангид 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х******* овогт С*******ын Э******* /РД:ГЮ*******/-г Б******* аймгийн Орон сууц, нийтийн аж ахуйн харъяа Барилга, цахилгаан, сантехник засварын ангид 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө г*******ан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг г*******ан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ