| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00398/И |
| Дугаар | 132/ШШ2024/00383 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 132/ШШ2024/00383
| 2024 09 26 | 132/ШШ2024/00383 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: В*******ийн О*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 8,517,000 /найман сая таван зуун арван долоон мянга/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00398/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Булган аймаг дахв Хан жаргалант төвийн 103 тоот худалдааны төвд лангуу ажиллуулдаг В.О******* нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл мах махан бүтээгдэхүүн авсан. 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 3,098,300 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 130,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 4,4888,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 976,200 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 2,464,400 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 140,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 01-ний 1,465,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 1,059,900 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 340,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 585,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1,040,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,858,000 төгрөгийн хүүхдийн хувцас, нийт 15,786,800 төгрөгийн мах авснаас бэлэн мөнгө 6,440,000 төгрөг, буцаалт 573,800 төгрөг, манай компаний лангуунаас авсан барааны 2,114,000 төгрөг болсон. Нийт үлдэгдэл 6,659,000 төгрөгийн махны үнэ, 1858,000 төгрөгийн хүүхдийн хувцас, нийт 8,517,000 төгрөг байна.
Хугацаандаа тооцоогоо хийгээгүйн улмаас Улаанбаатар хот дахь толгой компани 5 хувийн алданги тооцож манай компанид бараа өгөхгүй хохироож байна. Тооцоогоо хийхийг удаа дараа шаардаж залгахаар утсаа авахгүй, лангуун дээр нь очихоор эгч нь гэх хүн надад хамаагүй, өөртэй нь холбогд гээд өдийг хүрээд байна. Иймд В.О*******өөс 8,517,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хүүхдийн хувцас болон махны үнэ болох нийт 8,517,000 /найман сая таван зуун арван долоон мянга/ төгрөг гаргуулна. Удаа дараа утсаар ярьж, лангуун дээр нь очиж шаардаж байсан, нэхэмжлэлд тусгасан авлагын жагсаалтыг өөрөө хүлээн зөвшөөрдөг, өгнө гэж хэлдэг ч өнөөг хүртэл өгөөгүй байна гэв.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 6-р хуудас/,
-Бараа материал авсан зарлагын баримтууд /хэргийн 12-15-р хуудас/.
6.Хариуцагч талаас хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч О******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Булган аймаг дахь Хан жаргалант төвийн 103 тоот худалдааны төвд лангуу ажиллуулдаг В.О******* нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл мах махан бүтээгдэхүүн, хүүхдийн хувцас авсан нийт 8,517,000 төгрөг гаргуулна гэжээ.
3.Хариуцагч В.О******* нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гардаж авч, баримтад гарын үсэг зурсан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2 дах хэсэгт заасан хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
5.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Нэхэмжлэгч О******* ХХК нь Булган аймаг дахь Ханжаргалант худалдааны төвийн 103 тоот лангуунд хариуцагч В.О*******ийн захиалгаар мах нийлүүлдэг бөгөөд оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 12 удаагийн нийлүүлэлтээр мах болон хүүхдийн хувцас хүлээн авсан нь хэрэгт авагдсан бараа хүлээлцсэн баримтаар тогтоогдож байна.
5.2.Хариуцагч В.О*******, нэхэмжлэгч О******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. Худалдагч О******* ХХК-аас мах махан бүтээгдэхүүн нийлүүлж, худалдан авагч В.О******* болон түүний Ханжаргалант худалдааны төв дэх 103 тоот лангуун дээрх төлөөний хүмүүс болох нөхөр, эгч, хүргэн ах нар нь хүлээн авсан тухай баримтад гарын үсэг зурж хүлээн авсан нь Иргэний хуулийн дагуу 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт нийцжээ.
5.3.Нэхэмжлэгч Орхон хайрхан ХХК болон хариуцагч В.О******* нар нь мах махан бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.
5.4.Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заажээ.
Хариуцагч В.О******* нь нэхэмжлэгч О******* ХХК-тай аман байдлаар хүсэл зоригоо илэрхийлж мах махан бүтээгдэхүүн нийлүүлж байсан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагчид үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдах-худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл үйлчилнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч О******* ХХК нь мах махан бүтээгдэхүүнийг хариуцагч В.О*******өд хүлээлгэн өгөх, хариуцагч В.О******* нь мах махан бүтээгдэхүүний үнийг нэхэмжлэгч О******* ХХК-нд төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч О******* ХХК нь хариуцагч В.О*******өд 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 12 удаагийн бараа бүтээгдэхүүнийг дараах байдлаар нийлүүлсэн болох нь:
Нэхэмжлэгч О******* ХХК нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, үүргийн гүйцэтгэлийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн хариуцагч В.О*******өд хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.
Хариуцагч В.О******* нь нэхэмжлэгч О******* ХХК-иас мах махан бүтээгдэхүүн зээлээр худалдан авч, төлбөрийг төлж барагдуулж байсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд нийт 15,786,800 төгрөгийг үнэ бүхий бараа хүлээн авснаас бэлэн мөнгө 6,440,000 төгрөг, буцаалт 573,800 төгрөгийг төлж барагдуулсан, 6,659,000 төгрөгийн махны үнэ, 1,858,000 төгрөгийн хүүхдийн хувцас, нийт 8,517,000 төгрөг төлж барагдуулаагүй болох нь бараа хүлээлгэн өгсөн зарлагын падаанууд, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.О*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч В.О*******өөс 8,517,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О******* ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151,222 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.О*******өөс 151,222 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О******* ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 211 дүгээр зүйлийн 211.2-т тус тус зааснаар хариуцагч В.О*******өөс 8,517,000 /найман сая таван зуун арван долоон мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151,222 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.О*******өөс 151,222 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О******* ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА