| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00570/И |
| Дугаар | 132/ШШ2024/00501 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 132/ШШ2024/00501
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 132/ШШ2024/00501 | Б******* аймаг |
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Б******* аймаг, С******* сум, 6 дугаар багт оршин суух, Ө******* овогт А*******ийн Г******* /рд:ГЮ*******/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00570/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч А.Г*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч А.Г******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь 1982 оноос 1985 оныг дуустал Улаанбаатар хотын Барилгын цэргийн ангид өрлөгчин гагнуурчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагч А.Г*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,
-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай А.Г******* нь Б******* аймгийн Ангийн аж ахуйд 1991-1996 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 5-р хуудас/,
-А.Г*******ын нэрээр 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 6-р хуудас/,
-Фото зураг 1 ширхэг /хэргийн 27-р хуудас/,
-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай хугацаат цэргийн алба хаасны лавлагаа /хэргийн 28-р хуудас/
-А.Г*******ын 1991 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн сайшаалын үнэмлэхийн хуулбар /хэргийн 29-р хуудас/,
-А.Г*******ын 1996 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Улсын тэргүүний анчин цол тэмдгийн гэрчилгээний хуулбар /хэргийн 30-р хуудас/,
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Т.Д, Ш.С нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч А.Г*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч А.Г******* нь тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул Б******* аймгийн Ангийн аж ахуйд 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл анчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.А.Г******* нь Б******* аймгийн АНЗ-ийн анчдын байнгын бригадад 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл, Б******* аймгийн Ангийн аж ахуйд 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус анчнаар ажиллаж байсан болох нь:
- Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай А.Г******* нь Б******* аймгийн Ангийн аж ахуйд 1991-1996 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,
-А.Г*******ын нэрээр 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Б******* аймгийн АНЗ-ийн анчдын байнгын бригадад анчнаар авч ажиллуулав, 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б******* аймгийн Ангийн аж ахуйд анчнаар шилжүүлэв, 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын хүн амын бодлогоор Хөдөлмөрийн сайдын 1995 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 21 дүгээр тушаалыг үндэслэн хуучин хөдөлмөрийн дэвтрийг хаав гэх бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Фото зураг 1 ширхэг,
-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай хугацаат цэргийн алба хаасны лавлагаа,
-А.Г*******ын 1991 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн сайшаалын үнэмлэхийн хуулбар,
-А.Г*******ын 1996 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Улсын тэргүүний анчин цол тэмдгийн гэрчилгээний хуулбар,
-гэрч Т.Дгийн: А.Г******* нь намайг 1989 онд нягтлангаар ажилд ороход ажиллаж байсан. 1987 онд ажилд орсон талаар хэлж байсан. Б******* аймгийн Ангийн аж ахуйд анчнаар ажиллаж байсан. Манай байгууллага татан буугдах хүртэл буюу 1997 оныг хүртэл анчнаар тасралтгүй ажилласан гэх мэдүүлэг,
-гэрч Ш.Сгийн: А.Г******* нь 1987 оны 08 дугаар сард Б******* аймгийн Ангийн аж ахуйд анчнаар ажилд орж байсан. 1988 оноос гадаадын анчидтай оторт гардагболсон. Манай байгууллага татан буугдах хүртэл буюу 1997 оныг хүртэл анчнаар тасралтгүй ажилласан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч А.Г*******ыг Б******* аймгийн АНЗ-ийн анчдын байнгын бригадад 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл, Б******* аймгийн Ангийн аж ахуйд 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус анчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ө******* овогт А*******ын Г******* /РД:ГЮ*******/-ыг Б******* аймгийн АНЗ-ийн анчдын байнгын бригадад 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл, Б******* аймгийн Ангийн аж ахуйд 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус анчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ