Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 147/ШШ2024/00305

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ийн 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Ж.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Ж.******* миний бие 1986-1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд барилгын бригад, талхны цех, цайны газруудад ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул энэ ажилласан хугацааг шүүхээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд 1986-1989 онуудад Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ. 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/262 дугаартай цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 73 дугаартай тушаал, хавсралтын хуулбар, Мөнххаан сумын Гайхамшигт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 66 дугаартай тушаалын хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл баталгаажилтын хуудас, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Нэхэмжлэгч Ж.******* нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. Ж.******* нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдлийн барилгын бригадад 1986 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарыг дуустал барилгачнаар, Захиргаа аж ахуйн цайны газарт 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь Нэхэмжлэгчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/262 дугаартай Ж.*******ийн Гайхамшигт нэгдэлд 1987-1989 онуудад ажиллаж байх үедээ авсан цалингийн бичиглэл бүхий лавлагаа, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 73 дугаартай Ж.*******ийг ажилд томилж байсан тушаал, хавсралтын хуулбар, Мөнххаан сумын Гайхамшигт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 66 дугаартай Ж.*******ийг нэгдлийн талхны цехийн ажлаас чөлөөлж, цайны газарт ажилчнаар томилж байсан тушаалын хуулбар (хх 5-7х),  

5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: Ж.******* Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдлийн барилгын бригадад 1986 онд анх ажилд орж байсан. Би тухайн үед барилгын бригадад туслах ажилчин хийж байсан. Ж.******* барилгын бригадад шавар зуурагч, өрлөгч хийдэг байсан. Бид хоёр нэг бригадад хамт ажиллаж байсан. гэх мэдүүлэг, (хх 13х) 

6. Гэрч *******ы шүүхэд өгсөн: Ж.******* 1986 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдлийн 4-р бригадад зун, намартаа саальчин, өвөлдөө сумын төвд талхны цехэд ажилладаг байсан. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэл 1990 онд тарсан. Тэгээд бид бүгд ажилгүй болсон. Би Гайхамшигт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тиймээс Ж.*******ийн ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх 14х) 

7. Иймд Ж.*******ийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдлийн барилгын бригадад 1986 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарыг дуустал барилгачнаар, Захиргаа аж ахуйн цайны газарт 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******гийн *******ийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдлийн барилгын бригадад 1986 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарыг дуустал барилгачнаар, Захиргаа аж ахуйн цайны газарт 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.БОЛОРМАА