Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/291

 

 

 

 

 

 

   2023              3           14                                          2023/ДШМ/291

 

 

Б.А, И.А, Б.Ч,

И.А, Я.Ө нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл, Г.Ууганбаатар,

насанд хүрээгүй хохирогч Э.Э, Г.З, Т.Н нарын өмгөөлөгч Д.Б,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Т,

шүүгдэгч И.Агийн өмгөөлөгч Г.Б,

шүүгдэгч И.А, түүний өмгөөлөгч Б.М,

шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Д.О,

шүүгдэгч Я.Ө, түүний өмгөөлөгч Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/893 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч Э.Э, Г.З, Т.Н нарын өмгөөлөгч Д.Б, шүүгдэгч Б.А, И.А, Я.Өнарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн эрүүгийн 1802004740243 дугаар хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ж овгийн  Б.А, ... оны .. дүгээр сарын ....-ны өдөр ..... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........... тоотод оршин суух, /РД: ................/;

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 28а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хорих ялыг дүйцүүлэн хасаж, ялаас чөлөөлж сулласан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн.

2.  овгийн  И.А, ....оны ... дугаар сарын ...-ны өдөр ...... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух, /РД: .............../;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоосон,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 677 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

3. .... овгийн  Б.Ч, .... оны .. дугаар сарын ....-ний өдөр .......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, эх, хүүхдийн хамт ................ тоотод оршин суух, /РД: ................./;

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 10 сарын хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4 дэх хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жилийн хорих ялаас өршөөгдөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 49 дугаар шүүгчийн захирамжаар хорих ялыг дүйцүүлэн хасаж, ялаас чөлөөлж сулласан.

4. :.::: овгийн  И.А, .... оны ... дугаар сарын ....-ны өдөр .... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт ............ тоотод оршин суух, /РД: .................../;

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 457 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх ялаас 2 сарыг нэмж нэгтгэн нийт 5 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 68/62 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн сулласан.

5. .... овгийн .Я.Ө, ..... оны ......дугаар сарын .......-ний өдөр .......... хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт ................ тоотод оршин суух, /РД: ............../;

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 492 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Шүүгдэгч Б.А нь:

И.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Т.Н-н биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

И.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Эын биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

И.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Г.Зыг биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулж, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

И.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Сийг биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулж, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

И.А, Я.Өнартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Бг биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

И.А, Я.Өнартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Эыг биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Б.Чтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч А.Н-н биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэсэн, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Б.Ч, И.А нартай бүлэглэн хохирогч А.Мыг биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Б.А нь дангаараа:

            Насанд хүрээгүй хохирогч Э.Эыг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын баруун талд машин дотор хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

            насанд хүрээгүй хохирогч Э.Сийг 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “О” зочид буудалд хүсэл зоригийн эсрэг, согтуурсан, мансуурсан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон,

            насанд хүрээгүй хохирогч Х.Бг 2018 оны 4 дүгээр сард Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон,

            хохирогч А.Мыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нийслэл” зочид буудалд хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон,

            хохирогч Э.Сийг 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт түрээслэн амьдарч байсан орон байрандаа бэлгийн харьцаанд орсон, улмаар насанд хүрээгүй хохирогч Э.Сийг жирэмсэн болгосон,

            хохирогч А.Н-г 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашин дотор хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, “Samsung galaxy J-7” маркийн гар утсыг нь дээрэмдэн 414.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Б.Ч нь:

            И.Атай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Эы биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт идэвхитэй үйлдлээр хамтран оролцсон,

            И.А, Б.А нартай бүлэглэн хохирогч А.Мыг биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт идэвхитэй үйлдлээр хамтран оролцсон,

            Б.Атай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч А.Н-н биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт тээвэрлэсэн, бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

            Б.Ч нь дангаараа:

            Насанд хүрээгүй хохирогч Х.Эыг биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

            насанд хүрээгүй хохирогч Х.Бг биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уянга” зочид буудалд хохирогч С.И.Аын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сонор” зочид буудалд хохирогч Д.Гын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, шулуун гэдсэнд бэлэг эрхтнээ оруулах замаар хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул тэнгэр-1 хотхоны 32 тоотод Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нийслэл” зочид буудалд Э.Сгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул тэнгэр-1 хотхоны 32 тоотод хохирогч А.Мын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 50-2 байрны зүүн талд хохирогч Д.Гд хүч хэрэглэхээр заналхийлж “LG” маркийн гар утсыг дээрэмдэн 70.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 50-2 байрны зүүн талд хохирогч С.И.Ат хүч хэрэглэн “Iphone 5” маркийн гар утас, 13.000 төгрөгийг нь дээрэмдэн 213.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Компорт хотхоны 63-86 тоотод хохирогч Э.Мд хүч хэрэглэн “Iphone 6” маркийн гар утас дээрэмдэн 590.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул тэнгэр-1 хотхоны 32 тоотод хохирогч А.Мт хүч хэрэглэн “Iphone 6” маркийн гар утас, биет 100.000 төгрөг дээрэмдэн, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул тэнгэр-1 хотхоны 32 тоотод хохирогч Э.Сд хүч хэрэглэн “Iphone 6s plus” маркийн 700.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, “Opo” маркийн 360.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, биет 60.000 төгрөгийг нь дээрэмдэн, 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч О.Дыг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Компорт” хотхоны 63-86 тоотод зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

хохирогч Ч.Нийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чка” зочид буудалд зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

хохирогч С.И.Аыг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уянга” зочид буудалд хүчиндэх гэмт хэрэг үйлдэх үедээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

хохирогч Г.Гыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

            хохирогч А.Мыг 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Саруул тэнгэр-1 хотхоны 32 тоотод зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

            Шүүгдэгч И.А нь:

            Б.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Т.н-г 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

            Б.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Эыг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн  нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

            Б.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Г.Зыг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

            Б.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Сийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

            Б.А, Я.Өнартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Бг 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

            Б.А, Я.Ө нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Эыг 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд,

Б.Чтай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

            Б.Ч, Б.А нартай бүлэглэн хохирогч А.Мыг 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

            мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Эийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хэрлэн” дэлгүүрийн урд талд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

            2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нийслэл” зочид буудалд хохирогч А.Мын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон,

            2018 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт байрлах “О” зочид буудалд хохирогч Х.Бгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон,

            Шүүгдэгч И.А нь:

            Б.А, И.А, Я.Өнартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Т.н-г2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт автомашин жолоодон хамжигчаар хамтран оролцсон,

            Б.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Эыг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт автомашин жолоодон хамжигчаар хамтран оролцсон,

            Б.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Г.Зыг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт автомашин жолоодон хамжигчаар хамтран оролцсон,

            Б.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Сийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт автомашин жолоодон хамжигчаар хамтран оролцсон,

            Шүүгдэгч Я.Өнь:

            Б.А, И.А, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Т.н-г2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

            Б.А, И.А, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Эыг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

            Б.А, И.А, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Г.Зыг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

            Б.А, И.А, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Сийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

            Б.А, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Бг 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

            Б.А, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Эыг 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

            мөн ганцаараа 2018 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудалд насанд хүрээгүй хохирогч Х.Бгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Аыг,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар И.Аыг,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Чыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар И.Аг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Я.Өнарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийг, шүүгдэгч Я.Өт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

Б.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар,

Шүүгдэгч Б.Чт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалтад зааснаар,

Шүүгдэгч И.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар,

Шүүгдэгч И.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар,

Шүүгдэгч Я.Өт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилж,

Б.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5, 2.6 дахь заалтад заасан “Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн, арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулж, хоёр ба түүнээс олон хүний эсрэг, байнга тогтвортой” үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь заалтад заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, түүнээс дээш олон хүнийг хүчиндэж, урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн" гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдАгаар үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Чыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалтад заасан “Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан” гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн, арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулж, хоёр ба түүнээс олон хүний эсрэг” үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7 дахь заалтад заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг хоёр, түүнээс дээш олон хүнийг хүчиндэж, урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн” гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдАгаар үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч И.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад заасан “Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор, арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулж, хоёр ба түүнээс олон хүний эсрэг, байнга тогтвортой” үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, хоёр, түүнээс дээш олон хүнийг хүчиндэж үйлдсэн” гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдАгаар үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч И.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад заасан “Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор, арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулж, хоёр ба түүнээс олон хүний эсрэг, байнга тогтвортой" үйлдсэн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч Я.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад заасан “Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор, арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулж, хоёр ба түүнээс олон хүний эсрэг, байнга тогтвортой” үйлдсэн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

            Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар,

            Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар,

И.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

            И.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

            Я.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900.000 төгрөгийн торгох ялын 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялыг нийт 13 жил 2 сарын хугацаагаар,

Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900.000 төгрөгийн торгох ялын 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялыг нийт 12 жил 2 сарын хугацаагаар,

И.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 11 жилийн хорих ялаар,

Я.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Сонгинохайрхан шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 492 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 6 жил 8 сар 14 хоногийн хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч И.Аий цагдан хоригдсон 1128 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнийг энэ өдрөөс эхлэн эдлэх ялгүйд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч түүнийг Цагдах Хорих 461 дүгээр ангиас даруй суллаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.А, И.А, Б.Ч, Я.Өнарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Аын баривчлагдсан цагдан хоригдсон 1441 хоногийг, И.Аын баривчлагдсан цагдан хоригдсон 1350 хоногийг, Б.Чын баривчлагдсан цагдан хоригдсон 1571 хоногийг, Я.Өын баривчлагдсан цагдан хоригдсон 1128 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.А, И.А, Б.Ч, Я.Өнарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Чаас 70.000 төгрөг гаргуулж Д.Гд, 213.000 төгрөг гаргуулж С.И.Ат, 1.120.000 төгрөг гаргуулж Э.Сд, 400.000 төгрөг гаргуулж А.Мт, 120.000 төгрөг гаргуулж Ч.Нт, 239.020 төгрөг гаргуулж О.Дад тус тус олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Н, Г.З, Э.С, Х.Б, Х.Э, Д.Г, С.И.А, Э.С, А.М, Ч.Н, А.Нандин-Эрдэнэ, О.Д нар нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 339.130 төгрөгийг улсын орлого болгож, LG маркийн гар утас 1 ширхэг /нүүрний шил хагарсан, хар өнгийн утас/ хохирогч Д.Гд буцаан олгож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Тоёота Альфард маркийн 67-71 УБО улсын дугаартай автомашиныг, Хюньдай соната 7 маркийн 74-25 УНЧ улсын дугаартай автомашинуудыг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А, И.А, Б.Ч, Я.Өнарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Насанд хүрээгүй хохирогч Э.Э, Г.З, Т.Н нарын өмгөөлөгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/893 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ДШМ/164 дугаар магадлалд тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ДШМ/1342 дугаар магадлалаар “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгохдоо хэргийн зүйлчлэлийн талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт өгөөгүй байхад анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэхдээ зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн юм.

Мөн түүнчлэн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт эрүүгийн хариуцлагыг нэмэх байдлаар өөрчлөн зөвтгөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ гэж хуульчилсан болохыг дурдаж байна гэсэн атлаа энэхүү зүйлийн агуулгыг бүрэлдэхүүн ойлгоогүй, зөвхөн процессын алдааг ойлгоно гэж буруу тайлбарласан нь үндэслэлгүй болжээ.

Ийнхүү давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй" нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэсэн дүгнэлт хийсэн байхад анхан шатны шүүх магадлалыг удаа дараа биелүүлэхгүй байгаа нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг үгүйсгэж, хуулийг буруу тайлбарлаж хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

2. Шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт: “Шүүгдэгч Б.А, И.А, Б.Ч, И.А, Я.Өнар нь хохирогч нарын гэр бүлийн таагүй орчны улмаас орон гэрээсээ дайжсан, биеэ үнэлдэг байсныг нь далимдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, дүрс бичлэг хийж түүнийг нийтэд тараах, эцэг, эхэд нь үзүүлнэ гэх зэргээр айлган сүрдүүлж, эрхшээлдээ оруулж ашиг олох зорилгоор буюу шүүгдэгч нар өөрсдөдөө эд хөрөнгийн ашигтай байдал орлого бий болгохоор хохирогч нарын биеийг нь үнэлүүлэх гэмт үйлдлийг хохирогч нарын зорчих эрхийг бүрэн хязгаарлахгүйгээр үйлджээ” гэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн диспозицид “зорчих эрхийг хязгаарлахгүйгээр гэж хуульчилсан ба бүрэн бус буюу хэсэгчилэн хязгаарласан эсэх талаар хуульчлаагүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн байна.

Мөн шүүх хохирогч нарын эмзэг байдлыг нь далимдуулж гэх нэр томъёог хэрэглэхээс зайлсхийж гэр бүлийн таагүй орчны улмаас орон гэрээсээ дайжсан хэмээн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан диспоцизид хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, өмгөөлөгчийн хүн худалдаалах гэмт хэргийн шинжийг хангасан гэж мэтгэлцсэн тайлбарыг няцаагаагүй орхигдуулсан байх бөгөөд биеэ үнэлдэг байгаагүй хохирогч нарыг нотлох баримтгүйгээр “биеэ үнэлдэг байсныг нь далимдуулан” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Түүнчлэн хохирогч нарын зорчих эрхийг хязгаарладаг байсныг нотлох мэдүүлгээс дурдвал:

Хохирогч Т.Н-н “И.А машинтай авч явдаг, зөөдөг. Б.А бүгдийг нь хариуцаж мөнгийг нь авдаг. Я.Өнамайг Б Б.Ат хүргэж өгчихөөд буцаад явсан...” /1 хх 156-161, 10 хх 67/,

Хохирогч Э.Эын “...Буудалд ороод байж байтал Аах 1 охин дарсан гэж хэлээд оруулж ирсэн /Нг/, Н бид хоёрыг А /И.А/ харгалзаж 14 хоног буудлаар явуулсан, насанд хүрээгүйг бүгд мэддэг, хүнд насанд хүрчихсэн гэж хэлээрэй гэдэг байсан. “...Биднийг А ахаар зугтчих вий гээд харгалзуулан үлдээдэг. Буудал, байрны үүдийг түгждэг байсан. Эхэндээ Анхаа, А нар харгалзаж биеийг үнэлүүлэхээр худалдсан хүмүүсийг машинтай дагаад, гарч ирэхээр нь хүлээж авдаг байсан. Б.Аыг охин дарахад А ах хамт явдаг байсан, бичлэгийг Б.А хийдэг. Мөн Ө, Б.Атай байнга хамт явдаг. А , Ан нар нь Б.Ат, Ө, Ч нарт туслах байдлаар ажилладаг. /1 хх 179-181/, “...олсон мөнгийг И.А авсан, Б.Ат өгөөд байх шиг байсан. И.А нь Б.А чамд мөнгө өгөхгүй, надад биеэ үнэлж өг, би чамд 50 хувийг чинь өгч байя гэсэн. И.А намайг 1 сар гаран биеэ үнэлэх хугацаанд 1 удаа 150.000 төгрөг өгсөн...” /1 хх 184/,

Хохирогч Э.Сийн “...Биеэ үнэлэхгүй гээд зугтаавал дараа тааралдаад янз бүрийн асуудал гарч магадгүй гэж айгаад хэлсэн үед нь ирээд биеэ үнэлдэг...” /1 хх 238-240, 10 хх 72/,

Хохирогч Х.Бгийн “...Биеэ үнэлэхгүй гэхээр үсдэж, хана мөргүүлж. алгаддаг байсан. Б.А гэрт өдөртөө гаднаас нь цоожилдог, оройд нь дагуүлж гараад дуүдлагаар хүнд өгч унтуулдаг байсан." /2 дугаар хавтаст хэргийн 9-13 дахь талд/, Б.А гарахдаа охидуудыг цоожлоод гардаг байсан.  /2 хх-17, 10 хх 63/,

Хохирогч Э.Э“...Я.Өнь дуудлагаар ирсэн хүнийг түрүүлж буугаад цагдаа мөн үү, биш үү гэдгийг харж өгдөг байсан...” /2 хх 42-44, 83-84, 89-90/,

Сэжигтэн Б.Аын /6 хх 130-131/, И.Аын /6 хх 169-170/, Я.Өын “...1 охиныг надад зааж харуулаад энэ охиныг өчигдөр дарсан, өнөөдөр явах юм цуг явъя гэсэн тэгээд би хамт явсан”, “...Б.А хөгшөөн гайгүй ш дээ 1.000.000 төгрөг хийсэн ш дээ гэж хэлдэг. Миний мэдэхээр 3 охин байгаа, бусдыг нь мэдэхгүй байна. Буудалд байлгадаг гэж байсан...” /6 хх 193-195/, И.Агийн мэдүүлэг /6 хх 220-222/,

Яллагдагч И.Аын “...Би Э.Э, С, Г.З гуравтай нэг байранд 2018 оны 10 дугаар сарын 04-нөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл амьдарч байсан нь үнэн /9 хх 83-84/ зэрэг мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогддог.

3. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтшүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт, бусдад учирсан гэм хор, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байх тул хөрөнгө орлогыг хураах эсхүл гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан байхад шүүх хохирогч нарт учирсан гэм хор, хор уршиггүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдА нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг” гэж заасан бөгөөд шүүгдэгч нар хохирогч нарыг худалдаалж олсон орлогыг хохирогчид өөрсдөө тооцоолж мэдүүлэгтээ дурдсан байдаг тул тухайн орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцон хураах хууль зүйн үндэслэл хуульчилсан байна.

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилсан байхад шүүх яагаад шүүгдэгч нарт давуу байдал олгосон мэт шийдвэр гаргаж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзэж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/893 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний бие өөрийн үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүчингийн гэмт хэргүүдийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээн, чин сэтгэлээсээ гэмшиж буйг минь харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж багасган хасаж, дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.

Мөн дээрмийн гэмт хэрэгтээ маш ихээр харамсаж, гэмшиж хохирол төлбөрөө өөрийн зүгээс бүрэн барагдуулсаныг минь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж өгнө үү. Дээрмийн гэмт хэргийг 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Урьд өршөөлийн хуульд хамрагдан хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш дахин гэмт хэрэгт санаатай холбогдсон хүнд уг өршөөлд хамруулахгүй” гэжээ. Миний бие урьд 2015 оны 11 дүгээр сарын Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жил хасуулж, үлдсэн хорих ялыг биеэр эдлэн 2017 онд суллагдаж байсан тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой байх тул хамруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч И.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/893 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хохирогч Х.Б гэх охины Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад хохирогчоор мэдүүлэг өгөхдөө мэдүүлгийнхээ төгсгөлд хэлсэн гурван өгүүлбэр:

1. “Б.А нэг удаа Я.Өнэг удаа, И.А гурван удаа намайг хүчиндсэн” гэх /2 хх 7-13/,

2. “Я.Өнь 2018 оны 3 дугаар сард 3 дугаар хороололд “Liberty” буудалд хүчиндсэн, энэ үед хажууд нь Эбайсан” гэх,

3. “2018 оны 9 дүгээр сарын дундуур би найз нарынхаа хамт 100 айлын 32 дугаар тойрогоос хойшоогоо айлд төрсөн өдөр тэмдэглэж байтал И.Аын найз Ам гэх залуу С, Г.З гурав машинтай ирж авсан. Тэгээд намайг аваад 3 дугаар хороололд байрлах “О” буудалд очиход И.А, Б.А, Б.Ч, С, Г.З, А , нар байсан. Б.А, Б.Ч, С , Г.З, А нар нэг давхарын караоке орсон хойгуур И.А нь намайг хүчиндсэн” гэх мэдүүлэг байдаг.

Зөвхөн хохирогчийн энэ мэдүүлгүүдээр И.А намайг гэм буруутай гэж дүгнэхдээ:

Анхан шатны шүүхийн нотлох баримтаар үнэлсэн баримтууд нь шийтгэх тогтоолын /42 дугаар талд/,

Хохирогч Х.Бгийн мессеж зар өгчихөөд зогсдог газар, амьдарч байсан байр, үйлчлүүлэгчээ авч ордог байсан “О” буудал гадна талаас нь гэрэл зурагаар баримтжуулж авав гэсэн тэмдэглэл, гэрэ зургийн үзүүлэлт /2 хх 26-29/,

Хохирогч Х.Бгийн нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхний лавлагаа /2 хх 23/ гэсэн баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж дүгнэн И.А надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар ял шийтгэх оногдуулсанд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Хэргийн бодит байдлыг тогтоох”, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд “Нотолбол зохих байдал, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Гэм хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон эрүүгийн хуульд заасан бусад байдал”, 1.4 дэх заалтад “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтооно” гэж тус тус заажээ.

Гэтэл анхан шатны шүүх, прокурор хэт нэг талыг барьж дан ганц хохирогчийн мэдүүлгээр өөр бусад нөхцөл байдлуудыг шалгаж тогтоолгүй шийдвэрээ гаргасан.

Иймд миний бие хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлөх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлуулах, аль эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамаарА бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд Я.Өын энэ зүйл ангийг хэрэгсэхгүй болгосон шиг надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Я.Өдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Я.Өминий бие 461 дүгээр хаалттай цагдан хорих ангид нийт 1128 хоног цагдан хоригдож нийт ялын 50 хувийг эдэлсэн. Иймд Я.Өминий эрх зүйн байдлыг харгалзан үзэж нээлттэй хорих байгууллагад ялыг минь эдлүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. 4 жил 8 сарын хугацааг хаалттай дэглэмд эдэлж байгаа. Үлдсэн ялыг хохирлоо төлөх боломжтой нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Г.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Харин миний үйлчлүүлэгч Б.А ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан. Энэ гомдлыг нь дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч И.Агийн өмгөөлөгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль хэрэглээний хувьд зөв болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтэй оролцож байна. ...” гэв.

Шүүгдэгч И.Аын өмгөөлөгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйл болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн диспозиц талын үндсэн шинж нь ерөнхийдөө адилхан. Хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн нөхцөл байдлаар адилхан байгаа. Энэ 2 зүйл ангийн ялгах гол шинж нь зорчих эрхийг хязгаарласан уу, үгүй юу, бусадтай харилцахыг нь хориглосон уу, тусгай бэлтгэсэн байранд хүчээр байлгасан уу гэдэг асуудал энэ хэргийг шийдвэрлэхэд маш чухал байсан. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн материА танилцахад нэр бүхий хохирогч нарын хувьд үнэхээр зорчих эрхийг хязгаарлаж, эрхшээлдээ байлгасан нөхцөл байдал тогтоогддоггүй. Тийм учраас хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх байр суурьтай мэтгэлцэж оролцсон. Анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн саналыг хүлээж авч шийдвэрлэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн шүүгдэгч И.Аын гаргасан гомдлыг дэмжиж байгаа. ...” гэв.

Шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэр бүхий хохирогч нарын өмгөөлөгч Д.Бгийн гаргасан гомдлын үндэслэлтэй холбоотой бусад өмгөөлөгч нартай байр суурь нэг байна. Миний үйлчлүүлэгч Б.Ч гомдол гаргаагүй ч гэсэн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас товчхон хүсэлт хэлье. Б.Ч энэ хэрэгт шалгагдаж эхэлснээс хойш 5 дахь жилдээ 461 дүгээр хаалттай хорих ангид цагдан хоригдож байна. Шүүгдэгч Б.Ч энэ хугацаандаа нөхцөл байдалдаа үнэлэлт, дүгнэлт хийгээд, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан хорих дэглэмийг нээлттэй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байна. ...” гэв.

Шүүгдэгч Я.Өын өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Бусад өмгөөлөгч нартайгаа байр суурь нэг байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан бөгөөд Эрүүгийн хуулийг нэг мөр ойлгож зөв тайлбарлаж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоосон. Миний үйлчлүүлэгч Я.Өын хүчиндэх гэмт хэргийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдолд гурван зүйл хэлье. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд хүн худалдаалах гэмт хэргийн тодорхой төлбөртэйгөөр эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцож бүрэн төлөх мэтээр хүмүүсийн бүрэн бус тодорхой хугацаагаар шилжүүлэхийг ойлгодог. Ингэж шилжүүлэхдээ гэмт халдлагад өртөж хохирогч нь тухайн шилжүүлэн авсан буюу шилжүүлсэн этгээдүүдийн мэдэлд зорчих эрх хязгаарлагдсан байхаар тайлбарласан. Мөн 2015 оны Эрүүгийн хуульд бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийг тус тусад нь гэмт хэрэгт тооцсон. Өмнө нь ялгагдах шинж нь байдаггүй байсан гэдгийг мэдэж байгаа. Хүн худалдаалах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэгт заасан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарахаар, бэлгийн мөлжлөгийг Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарахаар тус тусдаа хуульчилсан нь энэ 2 ижил төрлийн гэмт хэргүүд хоорондоо төрлийн харьяатын шинжээрээ ялгаатайг анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэж үздэг. Объектив шинжийн хувьд 2 гэмт хэрэг ижил төсөөтэй шинжүүд бүгд хадгалагдах боловч гагцхүү хохирогчийн зорчих эрхийг хязгаарлахгүй байх худалдаж авсан, худалдагдсан этгээдүүдийн эрхшээлд бүр мөсөн шилжсэн, эсхүл хугацаатай шилжсэн байхыг ойлгодог гэсэн Эрүүгийн хуулийн өрсөлдөх хэм хэмжээг анхан шатны шүүх нэг мөр ойлгож зөв хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч нараас дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулахдаа дэглэмийг үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хүн худалдаалах гэмт хэргийн зүйлчлэлийг бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэнтэй холбоотойгоор ял шийтгэл тохирсон гэж үзэж байгаа учраас хөнгөрүүлэх үндэслэл байхгүй. Хохирогчийн өмгөөлөгч гомдолдоо “... өмнө давж заалдах шатны шүүх хүн худалдаалах гэмт хэргийн зүйлчлэлийг бэлгийн мөлжлөг болгож шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэлгүй.” гэж хэргийг буцаасан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад талууд мэтгэлцээний хүрээнд хэлэлцэгдэж байсан. Прокурорын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ гэсэн заалтын хүрээнд хэргийн нотолбол зохих нөхцөл байдал бүрэн нотлогдсон байгаа учраас хүн худалдаалах гэмт хэргээр зүйлчлүүлэхээр мэтгэлцэж оролцсон боловч анхан шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарласан үндэслэл тогтоогдохгүй байна гэж хэргийг хөнгөрүүлэн өөрчилсөн. Прокурорын зүгээс зүйлчлэлийн хувьд хүн худалдаалах гэмт хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байсан гэдэг дээр байр суурь хэвээрээ байгаа. Давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж өгөх байх гэж бодож байна. Шүүгдэгч И.Аын гомдолд хохирогч Бг хүчиндсэн асуудлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн. Хэргийн материалд авагдсан баримтуудаар насанд хүрээгүй хохирогч Бг хүчиндсэн үйлдэл нь нотлогдон тогтоогдсон учраас хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 2 гол үндэслэл байгаа. Зүйлчлэл өөрчлөгдсөн асуудалд бид яллах дүгнэлтээ дэмжиж, хамгаалж байгаа. Гэвч хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор эсэргүүцэл бичихээсээ татгалзаж, бичээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа байх гэж найдаж байна. Уг нь давж заалдах шатны шүүх хуулийн зүйлчлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байна гэж нэлээдгүй мэтгэлцэж хуралдаан үргэлжилсэн. Гэвч анхан шатны шүүгч нар давж заалдах шатны шүүх процесс заана, бусдыг нь бид нар өөрсдөө хэрэгжүүлнэ гэдэг зүйлийн талаар ил тод хэлсэн.  Анхан шатны шүүхээс оногдуулсан хаалттай дэглэмд ял эдлүүлэх асуудал нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон тул энэ хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.А нь И.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Т.Н-н биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

И.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Эын биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

И.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Г.Зыг биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулж, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

И.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Сийг биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулж, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

И.А, Я.Өнартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Бг биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

И.А, Я.Өнартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Эыг биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Б.Чтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч А.Н-н биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэсэн, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Б.Ч, И.А нартай бүлэглэн хохирогч А.Мыг биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Б.А нь дангаараа насанд хүрээгүй хохирогч Э.Эыг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын баруун талд машин дотор хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

            насанд хүрээгүй хохирогч Э.Сийг 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “О” зочид буудалд хүсэл зоригийн эсрэг, согтуурсан, мансуурсан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон,

            насанд хүрээгүй хохирогч Х.Бг 2018 оны 4 дүгээр сард Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон,

            хохирогч А.Мыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нийслэл” зочид буудалд хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон,

            хохирогч Э.Сийг 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт түрээслэн амьдарч байсан орон байрандаа бэлгийн харьцаанд орсон, улмаар насанд хүрээгүй хохирогч Э.Сийг жирэмсэн болгосон,

            хохирогч А.Н-г 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашин дотор хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, “Samsung galaxy J-7” маркийн гар утсыг нь дээрэмдэн 414.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Б.Ч нь      И.Атай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Эы биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт идэвхитэй үйлдлээр хамтран оролцсон,

            И.А, Б.А нартай бүлэглэн хохирогч А.Мыг биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт идэвхитэй үйлдлээр хамтран оролцсон,

            Б.Атай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч А.Н-н биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт тээвэрлэсэн, бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

            Б.Ч нь дангаараа насанд хүрээгүй хохирогч Х.Эыг биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

            насанд хүрээгүй хохирогч Х.Бг биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уянга” зочид буудалд хохирогч С.И.Аын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сонор” зочид буудалд хохирогч Д.Гын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, шулуун гэдсэнд бэлэг эрхтнээ оруулах замаар хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул тэнгэр-1 хотхоны 32 тоотод Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нийслэл” зочид буудалд Э.Сгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул тэнгэр-1 хотхоны 32 тоотод хохирогч А.Мын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 50-2 байрны зүүн талд хохирогч Д.Гд хүч хэрэглэхээр заналхийлж “LG” маркийн гар утсыг дээрэмдэн 70.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 50-2 байрны зүүн талд хохирогч С.И.Ат хүч хэрэглэн “Iphone 5” маркийн гар утас, 13.000 төгрөгийг нь дээрэмдэн 213.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Компорт хотхоны 63-86 тоотод хохирогч Э.Мд хүч хэрэглэн “Iphone 6” маркийн гар утас дээрэмдэн 590.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул тэнгэр-1 хотхоны 32 тоотод хохирогч А.Мт хүч хэрэглэн “Iphone 6” маркийн гар утас, биет 100.000 төгрөг дээрэмдэн, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул тэнгэр-1 хотхоны 32 тоотод хохирогч Э.Сд хүч хэрэглэн “Iphone 6s plus” маркийн 700.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, “Opo” маркийн 360.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, биет 60.000 төгрөгийг нь дээрэмдэн, 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч О.Дыг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Компорт” хотхоны 63-86 тоотод зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

хохирогч Ч.Нийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чка” зочид буудалд зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

хохирогч С.И.Аыг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уянга” зочид буудалд хүчиндэх гэмт хэрэг үйлдэх үедээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

хохирогч Г.Гыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

            хохирогч А.Мыг 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Саруул тэнгэр-1 хотхоны 32 тоотод зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

            Шүүгдэгч И.А нь Б.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Т.н-г2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

            Б.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Эыг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн  нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

            Б.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Г.Зыг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

            Б.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Сийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

            Б.А, Я.Өнартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Бг 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

            Б.А, Я.Өнартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Эыг 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд,

Б.Чтай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

            Б.Ч, Б.А нартай бүлэглэн хохирогч А.Мыг 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

            мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Эийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хэрлэн” дэлгүүрийн урд талд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

            2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нийслэл” зочид буудалд хохирогч А.Мын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон,

            2018 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт байрлах “О” зочид буудалд хохирогч Х.Бгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон,

            Шүүгдэгч И.А нь Б.А, И.А, Я.Өнартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Т.н-г2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт автомашин жолоодон хамжигчаар хамтран оролцсон,

            Б.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Эыг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт автомашин жолоодон хамжигчаар хамтран оролцсон,

            Б.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Г.Зыг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт автомашин жолоодон хамжигчаар хамтран оролцсон,

            Б.А, Я.Ө, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Сийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт автомашин жолоодон хамжигчаар хамтран оролцсон,

            Шүүгдэгч Я.Өнь Б.А, И.А, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Т.н-г2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

            Б.А, И.А, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Эыг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

            Б.А, И.А, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Г.Зыг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

            Б.А, И.А, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Сийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

            Б.А, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Бг 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

            Б.А, И.А нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Эыг 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

мөн ганцаараа 2018 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудалд насанд хүрээгүй хохирогч Х.Бгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч А.Н-н “... Би Улаанбаатар хотод найз залуутайгаа уулзахаар 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ирсэн. Хувийн амьдрА болсон байсан болохоор уулзаж чадаагүй. Хгийнд 10 хоносон. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 20 цаг 40 минутын үед эмийн сан орохоор гарсан. Гараад бага зэрэг ганцаардаад таксинд суусан. Сууж байхдаа мессеж зар байдаг гэж сонсож байсан учраас бас мессеж зараар хүнтэй холбогдож танилцаж болох байх гэж бодоод 151 гэх дугаар руу “сэтгэл санаа хэцүү байна уулзах хүн байна уу” гэх утгатай зарыг таксины жолоочийн утсыг гуйж авч мессеж явуулсан. Тэгтэл /80111484/ гэх дугаараас залгаад “120.000 төгрөг өгье, уулзъя” гэхээр нь би “сэтгэл санаагаар унаад юм хамт уух хүн хайж байна" гэхэд “болно шүү дээ” гэж тэр хүн хэлсэн. Дараа нь тэр хүн “Сансарын тунель дээр байна, хүрээд ир, таксины чинь мөнгийг өгье” гэсэн. Тэгэхээр нь би “бага зэрэг санаа зовоод айгаад байна” гэсэн чинь “ганцаараа байна, гэрээс эхнэр залгаад байна, хамт ууж идье” гэхээр нь “эхнэртэй юм бол яваач ээ та, ууж идэж чадахгүй юм байна. Эхнэр рүүгээ яваач” гэсэн юм. Тэгсэн тэр хүн “би МСS-д борлуулалтын менежер хийдэг, чи хөөрхөн юм уу хүрээд ирээч” гээд байсан. Бид хоёр ойролцоогоор 1-2 цаг утсаар ярьсан. Тэгж байгаад Баянзүрх дүүргийн Натур төвийн урд байрлах 9 давхар байрны урд эмийн сан хайж яваад далимаар нь уулзчихъя гэж бодоод очсон. Тэгтэл саарал өнгийн 74-25 УНЧ улсын дугаартай автомашин байсан. Машин дотроос үл таних хоёр эрэгтэй бууж ирээд Б.А нь “утсаар ярьсан эмэгтэй мөн биз дээ, ямар их хүлээлгэдэг юм. Шууд хүрээд ирэхгүй яасан муу хар пизда чинь, ямар зэвүүн гичий вэ” гээд намайг шууд гараа зангидаад миний нүүр, бие рүү цохиод, үсдэж чирээд машиндаа хүчээр суулгасан. Оруулангуутаа бие рүү гараа зангидаж байгаад цохиж зодож эхэлсэн. Намайг хөлсөө гартал зодсон. Ч гэх залуу нь машин бариад явж байсан ба харин Б.А нь эхлээд намайг нэгжээд, дараа нь бүх зүйлээ гаргаж ир гэсэн. Дараа нь намайг “хувцсаа тайл, өмдөө шувтал” гэсэн юм. Тэгээд намайг хувцсаа тайлж байхад цохиж зодож байсан. Миний биеэс миний “Самсунг галакси жи 7” маркийн гар утаснаас өөр зүйл гарч ирээгүй. Тэгтэл Б.А миний утсыг булааж аваад утасны минь кодыг асуухад нь би мэдэхгүй мартчихсан байна гэсэн чинь хутга шиг зүйл гаргаж ирээд “дүрчихнэ шүү, ямар зэвүүн пизда вэ, ямар их хүнээр тоглодог юм. Дахиад зодуулмаар байгаа юм биз дээ” гээд тэр гартаа барьсан зүйлээрээ намайг үргэлжлүүлэн зодсон юм. Машинтайгаа явж байгаад нэг газар очсон. Тэр газар харанхуй байсан болохоор би хараагүй юм. Тэгтэл тэндээ очоод “энэ зэвүүн гичий утасныхаа кодыг хэлэхгүй байна яах уу” гээд “нөгөө хутгаа аваад ир, нүүр амыг нь сийчээд өгье, хүн харахын аргагүй болгочихъё” гэсэн. Гаднаас Б.А үл таних залуутай ярилцаж орж ирчихээд “бид нартай цуг ажилла” гэхээр нь “ямар ажил юм, тэгээд яах юм” гэж асуухад “чи л болоод мэдэхгүй байв гэж дээ” гээд надад тайлбарласан. Тайлбарлахдаа “чи буудалд ороод хүнтэй унтаад мөнгийг нь аваад гараад ир” гэж надад шахалт үзүүлсэн. Би “чадахгүй” гэж хэлсэн чинь намайг “эвээр яриад байхад олон юм яривал нэмж зодно шүү, чи зодуулмаар байгаа юм уу” гэсэн. Тэгтэл нэг цайвар үстэй эмэгтэй цуг буудал ороод “энэ охинд мөнгийг нь өгөөд гарга, харин чи тэндээ үлд” гээд намайг нэг нэр нь үл мэдэх зочид буудал руу оруулсан юм. Би ч албан шахалтаар тэр буудал руу цайвар үстэй охиныг дагаад орсон юм. Тэгтэл дотор нь үл таних хоёр эрэгтэй архи уугаад сууж байсан ба тэр охин оронгуутаа үнэ мөнгөө ярилцаад байх шиг байсан. Би зодуулчихсан байсан учраас сайн санахгүй байна. Тэр охин ороод “та хоёр архи ууж байгаа, бас согтуу байгаа учраас эхлээд мөнгөө авъя” гээд 140.000 төгрөгийг аваад, гарч идэх юм аваад ирье гээд намайг дотор үлдээгээд гарсан юм. Тэр охин буцаж орж ирээгүй болохоор тэр хоёр залуу надаас “тэр охин чинь хаачсан юм бэ” гэхэд нь би дугаарыг нь мэдэхгүй байсан юм. Тэр хоёр залуу цайвар үстэй эмэгтэй мөнгийг нь аваад зугтсаныг нь мэдээд “чи биеэрээ төл” гэсэн юм. Тэгэхээр нь би “авраарай туслаарай” гэж хашхираад зугтах гэтэл нэг залуу нь хаалга хаагаад зогссон. Тэгээд дараа нь “чи куртикээ хаанаас авсан юм” гэтэл би Гранд плазагаас гэсэн чинь нэг бол биеэрээ төл эсхүл куртикээ өг гэсэн. Тэгээд би куртикээ өгөөд цамцтайгаа гараад гүйсэн чинь гадаа тэд нар машинтайгаа байж байсан. Би тэд нарт “энийг би хийж чадахгүй юм байна” гэсэн чинь “энэ муу ямар даварсан пизда вэ, дуугүй байхад давраад байх шиг байна” гээд нэмж намайг зодоод машиндаа суулгаад нэг мэдэхгүй буудалд очсон. Машинтайгаа гадуур явж байгаад Б.А “Баянбүрдийн тэр хавьд очно” гэж ярьж байсан ба тэнд нэг буудпын ойролцоо очоод “тэр хүн рүү ороод ямар нэгэн асуудал гаргаж, ямар нэгэн юм ярьж болохгүй шүү, тэндээ хоноорой” гэхээр нь би “айгаад байна” гэсэн чинь Б.А уурлахаар нь бүдүүн дунд зэргийн охинтой хамт буудал руу ороход дотор хоёр эрэгтэй байсан. Тэр бүдүүн охин нь намайг угаалгын өрөөнд байхад мөнгө төгрөгөө ярилцаад өгөлцөж авалцаад байсан. Тэгснээ тэр охин намайг угаалгын өрөөнд дагуулж орчихоод “би удахгүй уурлаад юм ярина шүү, тэгэхээр хоёулаа гараад явна за юу” гэсэн. Тэгээд угаалгын өрөөнөөс гараад цаг гаруй байж байгаад нэлээн сууж, архи ууж сууж байгаад нөгөө хоёроо архиар шахаж байгаад тэр охин гэнэт уурлаж байгаад тэндээсээ бид хоёр гараад ирэхэд 30 гаран насны эрэгтэй хүн ганцаараа машинтайгаа байсан. Бид хоёр тэр машинд суугаад Б.А болон бусадтай уулзсан. Баянбүрдийн тойргийн ойролцоо очоод намайг нэг намхан урт үстэй, цэнхэр куртиктэй охинтой цуг оруулсан. Намайг ороход дотор нь хоёр эрэгтэй хүн байсан ба “бид нар зүгээр л хамт архи ууна” гэсэн. Би угаалгын өрөө рүү нь явж ороод гараа угаачихаад гараад иртэл тэр охин зочных нь өрөөнд байсан. Тэр хүмүүс “чамд ямар нэгэн зүйл тохиолдсон бол хэлээрэй" гэхээр нь хүнд зодуулаад хүчээр байгаагаа хэлэх гэсэн боловч миний утасны дугаарыг мэдэж байгаа бас нэмж зодох байх гэж айгаад хэлээгүй...” /3хх 148-153/,

“... шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байгаа, ямар нэг хуучин гэмтэл байгаагүй, надад тус гэмтлийг Б.А зодож учруулсан. Зүүн нүдний алим, зүүн доод зовхи, баруун шуу, зүүн бугалга, баруун, зүүн гуя өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтлийг Б.А гараа зангидаж байгаад цохиж учруулсан, хутга гаргаж ирээд хутгална гээд бариулаар нь цохиод байсан. Утсаа гаргаад ир гэхэд нь би гаргаж өгөхгүй байхад цохиж зодоод байхаар нь гаргаж өгсөн. Утасны кодоо хэл гээд бас намайг зодоод байсан. Самсунг жи 7 маркийн 2017 оны 8 дугаар сард лизингээр авсан, үнийг нь яг хэлж мэдэхгүй байна. 800.000 төгрөг байсан шиг санаж байна. Хар өнгийн утас байсан. Дээрэмдүүлэхэд дотор нь 94120807 дугаар ашиглагдаж байсан...” /3хх 153/,

Насанд хүрээгүй хохирогч Т.Н-н “... 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой баруун 4 замд түрээсэлж байгаа байрнаасаа гараад 100 айлын шинэ зам руу явах гээд такси барихад хар өнгийн Альфард маркийн машин ирж зогсохоор нь суусан. Машин хөдлөөд явахад гэнэт хаалга нь түгжигдсэн, би нээх гээд татаж үзэхэд онгойхгүй байсан. Гэрлэн дохио дээр зогсож байхдаа эргэж хараад шууд бичлэг хийгээд “за энэ охин биеэ үнэлдэг охин байна, чи хаана хэдэн төгрөгөөр биеэ үнэлдэг бэ” гэж хэлээд хэдхэн секунд бичлэг хийсэн. Тэгснээ “би Хас Монгол хөдөлгөөний хүн байна, чи надад 400.000 төгрөг олж өг, тэгэхгүй бол чиний энэ бичлэгийг фэйсбүүк дээр биеэ үнэлдэг гэж тавина” гэхээр нь “надад одоо мөнгө байхгүй, танд 400.000 төгрөг олж чадахгүй” гэж хэлсэн. Мөнгө байхгүй бол биеэ үнэлж мөнгө олж өг, үгүй бол чамайг цагдаа дээр аваачиж өгнө, бичлэгийг чинь тараана, чи асуудлыг хүндрүүлэхгүй, надтай зохицоод миний хэлснээр биеэ үнэлээд 400.000 төгрөг олж өгөөд эвтэйхэн надаас салахаа бод” гэхээр нь тэр хүний хэлснээр хийе гэсэн. Тэндээсээ Гандангийн хойд талын автобусны буудал дээр ирж зогсоход цагаан өнгийн “Приус 20” маркийн машин байсан ба энэ машинаас А гэх залуу дараа нь С гэх эмэгтэй орж ирж суусан /энэ хоёр хүний нэрийг нь сүүлд мэдэж авсан/. Тэд нар ярихдаа “...за одоо зараа шинэчилж оруулъя...” гэж яриад байсан. Цагаан машинд өөр бас хоёр охин сууж байсан. А, С гэх хоёр хүн машинаас буугаад цагаан машиндаа суугаад хөдлөхөд араас нь миний сууж явсан машин дагаж явсан. Замдаа хүнтэй утсаар яриад хоногийн 250.000 төгрөг, цагийн 100.000 төгрөг гэж яриад яваад байсан. Тэгснээ намайг нэг хүнд өгөхөөр боллоо гээд 3 дугаар хорооллын 28 дугаар сургуулийн автобусны буудал дээр очиж зогссон. Тэгэхэд эхлээд А гэх залуу түрүүлж буугаад машинтай хүнийг холоос очиж ажиглаж байгаад ирээд “за за машиндаа суу, цагдаа биш юм шиг байна” гээд намайг буулгахад мөнгийг нь авахуулахаар нэг охиныг /нэрийг нь Э.Э гэсэн/ хамт буулгасан. Зааж өгсөн саарал машинд суугаад Э.Э тэр хүнээс 250.000 төгрөгийг аваад машин руугаа буцсан. Намайг авсан хүн 1-р хороололд Хүслэн нэртэй буудалд орсон. Буудлаас өглөө 08 цагт гарахад гадаа Б.А ганцаараа машинтайгаа хүлээж байсан. Намайг заавал гэрт чинь оруулж өгнө гэж хэлээд 4 замд орцонд орж гэрийн үүдэнд хүргэж өгсөн. Би айлын хажуу өрөө түрээсэлдэг учраас хаалга цохисон чинь дотроос онгойлгосон. Энэ үед Ал хаалганы хойд талд нуугдаад зогсож байгаад намайг оронгуут явсан. Би гэрт орчихоод хажуу айлын хүний утсаар Аптайбаатарын утас руу залгаад “ахаа би дахиад ажил хийж чадахгүй” гэхэд “чи одоо үлдэгдэл 150.000 төгрөгөө олж өг, өөр гарц байхгүй, чи одоо ганц өдөр гарахад л мөнгө чинь гүйцнэ, тэгэхгүй бол би чиний гэрийг мэднэ, би чамайг хаанаас ч олно, миний гар хөл урт шүү” гээд айлгаад байсан. Би өдөр жоохон унтаж байгаад сэрэхэд хажуу айлын хүн “өглөө чиний залгасан дугаараас залгаад чамайг асуугаад байна” гэхээр нь би эргээд залгахад “чи гарахад бэлэн үү” гэсэн би “за ахаа та 20 цаг гээд хүрээд ирэхгүй юу даа” гэж хэлсэн. 20 цагийн үед хаалга цохиод Б.А намайг дуудсан. Тэр орой буюу 2018 оны 10 дугаар сарын 15-ны орой урд шөнийн 2 машинтай явсан хүмүүс бүгдээрээ хамт явцгаасан ба намайг дагуулаад шөнөжингөө явж нэг удаа цагийн 100.000 төгрөгөөр хүнд өгсөн. Маргааш нь 19 цагийн үед байрны гаднаас үл таних хүн намайг “приус 20” маркийн цагаан машинтай ирж авсан ба тэр хүн Б.А явуулсан гэж хэлсэн. Нэрийг нь Я.Өгэсэн. Энэ залуу намайг 3-р хорооллын бичилд Б.Ат хүргэж өгчихөөд явсан. Би энэ өдөр Б.Ат 50.000 төгрөг олж өгөх байсан. Энэ өдөр Б.А, И.А гэх залуу, эмэгтэйгээс Э.Э, С, Г.З гэх эмэгтэй нар Б.Аын “Альфард” маркийн машин, И.Аий цагаан өнгийн “приус 20” маркийн машинтай явцгаасан. Энэ орой Э.Э бид хоёрыг тус бүр 250.000 төгрөгөөр 2 хүнд өгч Баянзүрх дүүргийн Хөдөө аж ахуйн яамны тэнд байдаг Эра нэртэй буудалд оруулсан. Б.Аын хэлсэн 400.000 төгрөгийг олж өгч дууссан учраас өглөө нь би гэр лүүгээ өөрөө явсан. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хажуу айлын утас руу Б.А залгаад “гарч ирэхгүй бол бичлэгийг чинь фейсбүүкт тавина, ээж рүү чинь залгана” гээд дарамтлаад байхаар нь би баруун 4 зам дээр гарч Б.Атай уулзсан. Б.А нь намайг аваад Жуков орж И.А, Г.З, С, Энх- Амар, Я.Өнарыг авсан. Тэд нар саарал өнгийн “Соната 7” маркийн машинтай явсан ба машиныг И.А барьж явсан. Тэндээсээ Саппоро орсон, утсаар ярьсан хүмүүсийг Саппоро дээр дуудаж байсан. Саппоро дээрээс Э.Эыг 2 удаа цагаар, С, Г.З, бид нарыг 1 удаа цагаар хүнд өгсөн. Саппоро дээрээс 3-р хороолол орж шөлөндөө хоолны газарт орж бүгдээрээ хоол идээд гарч ирээд цагдаагийн хүмүүст баригдсан. Эхний 3 өдрийн 600.000 төгрөгийг Б.А авсан. Сүүлийн нэг өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдөр шилжих шөнө нэг удаа цагаар явсан 100.000 төгрөгийг С авсан. Б.А нь өчигдөр “та 4 өнөөдөр надад 1.000.000 төгрөг олж өг, би гар утасныхаа дэлгэцийг эвдчихсэн, бөгжөө ломбардад тавьсан” гэж хэлсэн. Г.З бид хоёрыг 10 дугаар сарын 19-ний орой тус бүр 100.000 төгрөгөөр Саппоро дээрээс хүнд өгч явуулаад бид хоёр Модны 2-т буудалд оруулсан. Буудлаас гарах үед Б.А нар ирж авсан. Э.Э, Г.З, С нарын биеийг үнэлүүлсэн. Ээжид чинь хэлнэ, цагдаад мэдэгдэнэ, фейсбүүкт биеэ үнэлдэг гэж бичлэг тавьж тараана, эвээр ярьж байхад эвээр яриарай, чамайг дарна шүү гээд Б.А айлгаад байсан болохоор би биеэ үнэлэх болсон. И.А нь машинтай авч явдаг, зөөдөг байсан. Б.А нь бүгдийг нь хариуцаж, мөнгийг нь авдаг байсан. Я.Өнь нэг удаа намайг Б.Ат хүргэж өгчихөөд буцаад явсан. Өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 19-ний орой хамт явж байгаад баригдсан. И.А, Я.Өхоёр охиныг авахаар ирсэн хүнийг түрүүлж очоод холоос ажиглаж хардаг. Ямар ч байсан Б.А нь охидын биеэ үнэлсэн бүх мөнгийг аваад түрийвчинд хийгээд байдаг. Би 4 өдөр биеэ үнэлсэн ба намайг гарч байхад дандаа бэлнээр хүмүүс мөнгөө өгч байсан, дансаар шилжүүлээгүй. Биеийг нь үнэлүүлэхээр машинаас охидыг буулгахдаа хамт заавал нэг эмэгтэйг буулгадаг. Хамт буусан нь мөнгийг нь аваад буцаж Б.Ат өгдөг. 89191987 гээд дугаар руу хүмүүс залгаад байдаг юм байна лээ. Энэ хэний утас болохыг мэдэхгүй, энэ утсыг жижиг машиндаа аваад явж байдаг. Утсанд ирсэн дуудлагыг Г.З, Э.Э хоёр авч яриад үнэ ханш болон ирэх газар очих газрыг зааж өгдөг...” /1хх 155-161/,

“... Б.Атай уулзахдаа би нэрээ М  гэж худлаа хэлсэн. Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 14, 15, 16, 19-ний орой биеийг үнэлүүлсэн. Энэ үед И.А, И.А, Я.Өнар хамт явж байсан. Хар өнгийн “Альфард” маркийн машин, 36-67 дугаартай байхаа цагаан “приус” маркийн машин, саарал өнгийн “Соната 7” маркийн машинаар охидыг авч явж, хүнд биеийг нь үнэлүүлэхээр өгдөг байсан. Б.А нь хар машинаа бариад дагаад явдаг, Я.Өнь охидыг авахаар ирсэн хүмүүсийг түрүүлж бууж хардаг. И.А нь машинд суугаад явж байсан. Охидын биеэ үнэлсэн мөнгийг Б.А авдаг. Дээрх 3 машиныг Б.А миний машин гэж ярьж байсан. Хар “Альфард” машиныг Б.А өөрөө барьдаг, нөгөө 2 машиныг нь И.А барьдаг...” /1хх 163-164/,

Насанд хүрээгүй хохирогч Э.Эын “... Би 2018 оны 3 дугаар сарын сүүлчээр шөнийн 02 цагийн үед нэг ангид хамт сурдаг Энхмэндийн хамт /Энгүүн/ алхаад явж байтал “приус” машинтай ах суучих хүргээд өгье гэсэн. Найз Энгүүн урд нь эмэгтэй хүн сууж байгаа юм чинь гайгүй байлгүй гээд бид хамтдаа суугаад гэр лүүгээ хүргүүлсэн. Энэ машин дотор нэг эмэгтэй гурван эрэгтэй хүн байсан. Эмэгтэй нь С гэсэн анх удаа харсан. Б.А, Ө, Х гэж өөрсдийгөө танилцуулсан. Аавынхаа хоёр эгчтэй таарамжгүй байдлаас болж гэрээсээ гарч, нэг ангид хамт сурч байсан Отгонтөгсийн хамт Дарь-Эхэд хамаатных нь нийтийн байранд хоёр, Баянзүрх дүүргийн хүнсний захын хажууд байрлах буудалд нэг хоног хамт байгаад Отгонтөгс гэртээ харьсан. Би О-өөс салаад Б.А ахтай утсаар холбогдож “дүү нь гэрээсээ гараад ирсэн, нийтийн байранд өрөө түрээсэлж суумаар байна” гэж хэлсэн. Ахын дүү хүрээд ир, ах нь ажил олж өгье гээд Дарь-Эхэд байрлах ажлын байранд нь 15 цагийн орчим очиж уулзсан. Би энэ үед юу хийх вэ гэж Б.А ахаас асуухад “ирэх хоёр хүн заагаад өгнө” гэж хэлсэн. Б.А ах ажлаа дуусаагүй байна гээд орой 22 цаг хүртэл хүлээгээд байж байтал Ч, И.А нар цагаан өнгийн “приус” машинтай ирсэн. Ч ах машинд суучих гэхээр нь суухад нэг охин байсан. Халдвартын эмнэлгийн зам дагуу байрлах буудлын гадаа буулгаад А гэх ах буудлын гадаа байж байсан. Ч, Анар Ад үлдээгээд наад гурваа аваад ор, зар тавьчихаад хүлээгээд байж бай гэсэн. Буудалд ороод байж байтал Аах нэг охин дарсан гэж хэлээд оруулж ирсэн. Энэ охиныг Н гэж байсан. Ингээд Н бид хоёрыг А харгалзаж 14 хоног буудлаар явуулсан ба энэ хугацаанд өдөр бүр 2-4 хүнд худалдаалсан. Цагийн 100.000 төгрөг, хоногоор 250.000 төгрөгөөр худалддаг гэсэн ба надад энэ хугацаанд нэг удаа 150.000 төгрөг өгсөн. Сүүлийн сар гаран бие үнэлүүлж байна. Намайг дээр дурдсан 14 хоногийн хугацаанд Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороололд нэрийг нь мэдэхгүй Содон хорооллын замын эсрэг талд байрнуудын дунд цагаан өнгөтэй гурван давхар буудал, 21 дүгээр хороолол Шөнийн захын ард байрлах гурван давхар буудал, Орбитын зам дагуу байрлах хоёр давхар саарал буудал, Баянхошууны Жанцангийн буудал дээр ОМО хоёр давхар буудалд байрлуулдаг байсан. Одоогоос хоёр хоногийн өмнө Жуков тауны хэддүгээр байрыг мэдэхгүй байна хоёр давхар 15 тоот нэг өрөө байр хөлсөлж байрлуулсан. Дээр дурдсан 14 хоногийн хугацаанд Н бид хоёрыг, үүнээс бусад хугацаанд С, Г.З нарын хамт А ах харгалзан дээрх буудал, байранд байлгаж байсан. Бид нарыг А ахаар зугтчих вий гээд харгалзуулан үлдээдэг. Буудал байрны үүдийг түгждэг байсан. Эхэндээ А , А нар харгалзаж биеийг үнэлүүлэхээр худалдсан хүмүүсийг машинтай дагаад, гарч ирэхээр нь хүлээж авдаг байсан. Бид нарыг цагдаад баригдах, биеэ дааж явж байгаад даруулбал тэрнээсээ эс юм зодуулж нүдүүлнэ шүү гэж айлгадаг байсан. Харгалзах хүнгүйгээр ганцааранг нь явуулдаггүй байсан. Google-р мессеж зар гэж хайлт хийгээд “Санхүү авна. 19 настай цэвэрхэн өндөр охин байна” утасны дугаар зэргийг мессеж оруулдаг. Энэ дугаар руу холбогдсон хүмүүсийг энд тэнд газар зааж байгаад А шалгаж үздэг. Цагдаа, сэжигтэй хүн биш байвал 2 охиныг хамт явуулж, ярилцаж тохируулаад нэгээр нь тооцоог нь хийлгээд нэгийг нь худалдсан хүнтэй хамт явуулж буудалд оруулдаг. Ямар ч хамаагүй буудалд оруулаад гарч ирэхээр нь тосч авдаг. Б.А, Ч нар “янхан, гичий, нохой”-оор дуудаж байгаад татаж чангаадаг, бэлгийн харьцаанд орохыг хүсээгүй байхад хүчээр хийсэн. Ч ах буудалд оруулж, хүчээр тамхи татуулж, архи уулгаж согтоогоод хүчээр бэлгийн харьцаанд орсон байсныг дараа нь сэрэхдээ мэдсэн. ...” /1хх 178-182/,

2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Б.А, И.А, И.А, Я.Өнарын мэдэлд биеэ үнэлсэн. Эхний өдөр Б.Ч, И.А хоёр, дараагийн өдрүүдэд И.А, И.А 2 намайг дагуулж гардаг байсан. Эхний 4 өдөр биеэ үнэлсэн мөнгийг И.А аваад Б.Ат өгсөн. Дараагийн мөнгийг И.А авсан. Саарал өнгийн “Соната”, цагаан өнгийн “Приус” машины эргэн төлөлтийг хийнэ гээд надад мөнгө өгдөггүй байсан. Нэг удаа 100.000 төгрөг авмаар байна гэхэд өгөөгүй. Би тэдний хэлсэн үгээр байдаг байсан. Би биеэ үнэлж олсон мөнгөөрөө нийтийн байр ч болтугай түрээслэе гэж бодож байсан. Гэтэл тэд надад мөнгө өгөхгүй байсан тул очих газаргүй болж тэд нарын хэлснийг дагаж, биеэ үнэлэхээс аргагүй байдалд байсан. Б.Атай анх танилцахдаа насаа хэлсэн. 12 дугаар ангид сурдаг гэдгийг мэддэг байсан. Сургуулийн гадаа ирж уулздаг байсан. С, Г.З, Т.Н нарын биеийг нь үнэлүүлдэг байсан. Т.Н ирээд удаагүй, 4-5 хоног болсон. Ирэхдээ нэрээ Мөнххүслэн гэж хэлсэн. А клиент ирсэн үед түрүүлж буугаад харчихаад ирдэг. Цагдаа мөн үү, биш үү гэдгийг хардаг гэсэн үг. Эргэж ирээд зүгээр клиент байна гэвэл охидоо буулгаж явуулдаг. И.А нь машин барьж явдаг. Я.Өнь намайг 1 сар гаран бие үнэлүүлэхэд 3-4 удаа Б.Атай гарч ирсэн. Гарч ирсэн үедээ клиент харж өгдөг. И.А хааяа машин барьж явдаг, эсвэл урд суугаад явж байдаг. Б.А машин барьж явдаг, мөнгийг нь авдаг. Б.Аыг гарч ирээгүй үед мөнгийг нь Аавдаг. Бүгд Б.Аын үгээр хийдэг. Хамгийн сүүлд Б.А, Ө, И.А, Идэрээ нар С, Т.Н, Г.З бид нарыг 2 машинтай авч яваад Саппоро орж цагийн 100.000 төгрөгөөр намайг нэг хүнд өгсөн. Буудлаас гарахад Б.А тосож аваад Парадоксын автобусны буудал дээр ирсэн. Тэнд 23 цагийн үед дахин цагийн 100.000 төгрөгөөр хүнд өгсөн. ...” /1хх 183-188/,

“... Б.А, Я.Өнар 2018 оны 5 дугаар сарын дундуур намайг сургууль дээрээс машинтай ирж аваад Дарь-Эхийн замаар хойшоо Сэлбэ голын баруун талд аваачсан. Тэгээд Өыг Б.А өөр тийш нь явуулсан. Хоёулаа үлдсэний дараа Б.А ах машин дотор надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. И.А ах эхнэрийнхээ хамт амьдарч байхдаа надад хайртай, чи биеэ үнэлэхгүй, зүгээр хамт явж бай гэж хэлж байсан. Тэгсэн мөртлөө маргааш нь хамт гарахдаа хүнд өгөөд явуулдаг байсан. Дараа нь эхнэртэйгээ муудалцсан гээд Жуковын байранд охиныхоо хамт ирж Г.З, С бид нарын хамт амьдарч байсан...” /1хх 190-192/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Зын “... Аавтайгаа хамт байхдаа хойд ээжтэйгээ огт таардаггүй байсан юм. Би Б.А, Я.Өнартай танилцахаас өмнө биеэ үнэлж байгаагүй. Намайг ажил дээрээ байж байхад тэр хоёр манайд үйлчлүүлж байгаад танилцсан. Б.А 74-25 дугаартай, “Соната 7” машинтай явдаг байсан. Нэг их хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй, ойролцоогоор 20-25 хүнтэй бэлгийн харьцаанд орсон байх. Нэг удаа бэлгийн харьцаанд ороход 100.000 төгрөг, хоногоор 200.000 төгрөгөөр бэлгийн харьцаанд ордог байсан. Сансарын колонкын хойд талд байрладаг Моника, бичилд байдаг ХААН банкны экспресстэй буудлуудаар ордог байсан...” /1хх 214- 218/,

“... Заримдаа хичээлдээ яваад, заримдаа хичээлдээ очдоггүй байсан. Шөнө нь нойргүй явдаг байсан болохоор өдөртөө хичээлд явж чаддаггүй байсан. Хичээлдээ явсан үедээ хичээл дээр очоод нойр хүрээд унтчих гээд байдаг байсан. Миний биеэ үнэлсэн мөнгийг эхэндээ Б.А авдаг байсан. Сүүлдээ И.А авдаг болсон. Ер нь бол надад биеэ үнэлсэн мөнгөнөөс ганц нэг удаа 50 хувийг И.А өгсөн. Нэг шөнөдөө дунджаар 250.000 төгрөг биеэ үнэлээд олж өгдөг байсан. Би 1 сар биеэ үнэлээд дунджаар 3.000.0000-4.000.000 төгрөг олж өгсөн. Хоол унд хэрэгтэй байна, найзтай нөхөдтэйгээ уулзах мөнгө хэрэгтэй байна, хувцас хунар хэрэгтэй байна, мөнгө авъя гэхээр хэрэглээнд тохируулаад өгдөг байсан. Надад өгсөн мөнгийг бодож үзвэл нийт 600.000-700.000 төгрөг өгсөн байх. Эхэндээ тэд нар миний насыг мэдэхгүй байсан. Харин сүүлд Жуковын байранд хамт амьдарч байхдаа би өөрийгөө 12 дугаар ангид сурдаг гэдгээ хэлсэн. И.А нь машин барьдаг, Я.Өнь ирсэн хүнийг түрүүлж очиж хардаг. И.А, Б.А хоёр машинд суугаад явдаг, мөнгийг нь Б.А, И.А хоёр авдаг байсан. Я.Өнь байнга хамт гардаггүй, Б.А ах гараад өгчих гэсэн үед нь гардаг байсан...” /1хх 220-222/,

Насанд хүрээгүй хохирогч Э.Сийн “... Б буюу Б бид хоёр Шавь цогцолбор сургуульд хамт сурдаг байсан. Н буюу Э-тай 2018 оны 3 дугаар сард буудалд танилцаж байсан. Бид 3 байр түрээслэн амьдрах болсон. Миний 90451445 дугаарын утаснаас Б “3 охин байна санхүү авна” гэсэн зар тавихад ямар дугаараас холбогдсныг санахгүй байна, нэг ах залгаад “хаана байгаа вэ, хэдүүлээ байна, яваад очъё, гараад ирээрэй” гэж ярьсан. Тэгээд удалгүй ирчихлээ гээд залгахаар нь бид гурав гараад очиход хар өнгийн приус машинтай гурван залуу бууж ирээд утсаар ярьсан охид мөн үү гээд машиндаа суулгасан. Тэр хүмүүс одоо энэ Б.А, Х    , Я.Өнар байсан ба “пизда нар минь хэн дээр явдаг юм, маяглаад байвал үсийг чинь хусна шүү, ална шүү” гэж бид нараар яриулаад энэ бичлэгийг чинь фэйсбүүкт тавина, та нарыг од болгоно, та нар бид нарын доор явах уу, хамгаалалттай явбал ингэж дарамтлуулахгүй гэж айлгаж дарамталж ярьсан. Тэгээд бид гурав айсандаа зөвшөөрөөд хамт явахад дагуулаад хойшоогоо гэр хороололд нэг жижигхэн буудалд авч орсон. Тэгээд тэр өдрөөс хойш Б.А, Я.Өнар Номио, Бүжээ бид гуравыг мессеж чатаар санхүү авна гэсэн зар тавиулж биеийг үнэлүүлдэг болсон. Б.А намайг явуулахгүй хажуудаа байлгаад Бүжээ, Номио хоёрын биеийг үнэлүүлдэг байсан. Би тэд нартай 2018 оны 3 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл хамт явсан ба тэр үед би Б.Ааас жирэмсэн болоод 2 сар болж байсан. Бүжээ, Номио хоёр тэр хэдтэй үлдэж, 2018 оны 7 дугаар сар хүртэл биеэ үнэлсэн байсан. Б.А, Ө, И.А, И.А нар бид нарыг насанд хүрээгүй хүүхдүүд гэдгийг мэддэг байсан. Бид нар бүр анх 2018 оны 3 дугаар сард даруулахдаа л насанд хүрээгүй гэж бүгд насаа хэлсэн. Өдөрт 500.000-1.200.000 төгрөг олдог. Энэ мөнгөө юунд зарцуулдгийг мэдэхгүй, өөрсдийн машин тэргэндээ юм авч тавиад байдаг. Бид нарт л мөнгө өгдөггүй. Тэр хэд анх таарсан өдрөө зодож байсан. Мөн намайг Б.Аын гэрээс явсан өдөр Б.А алгадаж зодсон. Мөн Эрхэмсайханыг нэг удаа хутга гаргаж айлгаж байгаад зодож байсан. Ө, И.А нар охидыг зодож байгаагүй. Өчигдөр хамт ирсэн Идэрбат гэх залуу бол уг нь ямар ч хамаагүй. Б.Аыг машинаараа яваад өг гэхэд нь мэдэлгүй явж байгаад энд ирсэн...” /1хх 238-240/,

“... Э-ыг Н, Бг Б, намайг С гэж дууддаг. Э, Бнарын биеэ үнэлсэн мөнгийг Б.А ах авдаг байсан. Би 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тестээр шалгахад жирэмсэн болсон байсан. 3 дугаар сарын дундуур буюу энэ хүмүүстэй уулзсан өдрөөс эхлэн Б.А нь надтай бэлгийн харьцаанд орох болсон. Би Б.Атай унтахыг хүсээгүй байхад надтай анх бэлгийн харьцаанд орсон. Жирэмсэн болсноос хойш надтай ганц хоёр удаа бэлгийн харьцаанд орсон ба тэр үед би хүлээн зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон. Жирэмсэн болсон гэдгийг Б, Эн, Б.А нар мэдэж байсан. Эмнэлэгт үзүүлж байгаагүй ба би гэртээ ирсний дараа зулбасан. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр цагдаад баригдахаас 1 сарын өмнө Б.Атай уулзсан юм. Уулзсанаас хойш би биеэ үнэлэх болсон. Би биеэ үнэлээд өдөрт багадаа 100.000 төгрөг, дунджаар 250.000 төгрөг олж өгдөг байсан. Би биеэ үнэлсэн бүх мөнгийг Б.А авдаг байсан. Энэ хугацаанд би Б.Ат 2.000.000-3.000.000 төгрөг олж өгсөн. Б.А нь 21 дүгээр хороололд шинэ байранд орж байгаа. Тэр байрны засвар, байрны тавилга, машины эргэн төлөлтөд мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд надад мөнгө өгдөггүй байсан. Б.А нь энэ хэргийн гол хүн. Хамгийн сүүлийн өдөр Идэрбат гэх залуу ирээд юу ч мэдэхгүй хамт явж байгаад цагдаад баригдсан. Бас И.Аг Б.А нь “муу бацаан” гээд өөрийн дураар байлгадаг, машин тэргээ бариулаад ийшээ тийшээ яваад ир гээд явуулаад байдаг. И.А нь Б.Ааас айгаад хэлсэн үгээр нь байдаг. Б.А нь тоглоомоор ч тэр, шоглоомоор ч тэр байнга л И.Аг хөл гар руу нь цохиж аваад байдаг. Ихэнхдээ Я.Өах эхэлж машинаас буугаад ирсэн хүмүүсийг хардаг, И.А нь машин барьдаг. Б.А нь Я.Өахыг дарамтлаад байдаггүй, хамт яваад байдаг. И.Агээр машинаа бариулаад захираад яваад байдаг. Б.А нь Хатанбаатарын машиныг хааяа л ашигладаг байсан. Х нь охидын биеэ үнэлсэн мөнгийг авахад оролцдоггүй байсан. Б.А ах мөнгийг нь авдаг, бусаддаа бензины мөнгө, ундааны мөнгө, тамхины мөнгө өгдөг. Хамгийн сүүлд буюу 2018 оны 10 дугаар сарын 19-ний орой Б.А, Ө, И.А, И нар Э.Э, Г.З, Н бид нарын хамт 23 цагийн үед Саппоро орж, цагаар болон хоногоор нэг нэг удаа өгсөн. Мөн энэ өдөр Э.Эыг Парадоксын автобусны буудал дээр очиж хүнд өгсөн. Дараа нь буюу хамгийн сүүлд Г.З, Т.Н хоёрыг Модны 2- ын автобусны буудал дээрээс цагаар биеийг нь үнэлүүлэхээр хүнд өгч явуулсан...” /1хх 243-246/,

Насанд хүрээгүй хохирогч Х.Бгийн “... С бид хоёр Э гэх охинтой танилцаж энэ охин бас бид хоёртой хамт нийтийн байранд байсан. Энэ өдөр 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байсан. Буудалд гурвуулаа бэлэн гоймон идчихээд байж байтал С хүнтэй уулзчихаад ирье гээд 21 цагийн үед гараад 10 минутын дараа Б.А, Х , Я.Өгэх гурван хүнтэй хамт орж ирсэн. Энэ хүмүүсийг урьд би харж байгаагүй. Тэр хүмүүс хувцсаа өмс гаръя гэж хэлээд Э бид хоёрыг чирч гаргаад хар өнгийн “приус 30” маркийн машинд суулгаж авч явсан. Замд явж байхдаа Хатанбаатар нь утсаараа бичлэг хийгээд “та нар хэдэн төгрөгөөр явдаг юм бэ, танай найз дөнгөж сая надтай ярьсан, та нар өдөрт хэдэн хүнтэй хэдэн төгрөгөөр явдаг юм бэ” гээд байсан. Бид нарыг Дарь-Эхийн гудамжинд хашаанууд дунд очиж зогсоход нэг эрэгтэй хүн ирж хаалга онгойлгоод бид гурвыг машинаас буулгасан. Энэ хүнийг И.А гэдэг юм билээ. Гудамжинд С, Э  бид гурвын гадуур хувцсыг тайлуулаад биед утас байгаа эсэхийг шалгаж үзсэн, бас бичлэг хийгээд байсан. Тэндээс буцааж машинд суулгаж, И.А нь араас өөрийнхөө машинтай дагаж явсан. Машинтай явж байхдаа Б.А нь “та нар өнөө шөнө биеэ үнэлж мөнгө олж өг, тэгэхгүй бол та нарыг цагдаагийн газарт аваачиж өгнө, цагдаа дээр очвол та нарыг биеэ үнэлэгч гэж эцэг эхэд чинь мэдэгдэнэ, бас дараа нь ажилд орох болвол биеэ үнэлэгч гээд авахгүй” гэх мэт зүйл яриад байхаар нь айгаад бид гурав биеэ үнэлж, мөнгө олж өгөөд өглөө явъя гэж зөвшөөрсөн. Тэд нар амралтын газар хайж явсан боловч олдоогүй, тэгж явсаар байгаад 3-р хороололд Тумбаашийн тэр хавьд буудалд 2 өрөө аваад бид гурвыг нэг өрөөнд оруулж, гаднаас нь цоожлоод Б.А, Х , Ө, И.А дөрөв өөр өрөөнд орсон. Дөчөөд минутын дараа тэд нар шилтэй архи барьчихсан халамцуу өрөөнд орж ирээд бид гурвыг архиар шахаж хүчээр нэг нэг хундага архи уулгачихаад гаднаас цоожилсон. Маргааш нь 07 цагийн үед бид гурвыг босгоод машиндаа суулгаж сансарын колонк дээр ирж 150085 руу Сийн утаснаас Б.А “оюутан байна, санхүү авна” гэсэн зар оруулсан. Колонк дээр ирсэн байхад И.Аын машинд түүний доор биеэ үнэлдэг гэх хоёр эмэгтэй суусан байсан. Зар оруулснаас хойш удалгүй колонк дээр шорон Ээгий гэх хүн ирж машинд суусан. Шорон Ээгий нь миний зүүн гарын тохой руу хутганы үзүүрээр хатгаж, Эрхэмсайханы цээж рүү хутганы ишээр гурван удаа цохиод, Сийг үсдэхэд Б.А болиулсан. Миний тохойны сорви одоо байгаа. Шорон Ээгий машинаас бууж явсны дараа 100 айлын автобусны буудал дээр очиж дахин зар оруулаад тэнд зарын дагуу ирсэн хүмүүст Э бид хоёрыг буудал руу оруулж хүнтэй унтуулсан. Эхний өдөр Эбид хоёр нийлээд 900.000 орчим төгрөг хийж өгсөн. Өглөө 06 цагийн үед 3-р хорооллын нөгөө буудалдаа очоод Эбид хоёрыг нэг өрөөнд оруулж цоожилсон. С, Б.А хоёр нэг өрөөнд орсон. Нөгөө хэд хаана орсныг мэдэхгүй, орой 17 цагийн үед дахиад Эбид хоёрыг биеэ үнэлж мөнгө олж өг гэхээр нь бид хоёр чадахгүй гэхэд та нарын бичлэгийг фэйсбүүкт тавина, биеэ үнэлэгч гэж нийтэд зарлана гэж айлгасан. Үүнээс хойш 2018 оны 6 дугаар сарын дундуур хүртэл Эбид хоёрыг зарын дагуу гадуур машинтай дагуулж явж биеийг үнэлүүлсэн. Эбид хоёр нийлээд нэг өдөрт багадаа 600.000 төгрөг, ихдээ 1.400.000 төгрөг хийж өгч байсан. Дараа нь 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Энамайг Сансарын тунел дээр хүрээд ир гээд дуудаад байхаар нь очсон чинь хар Ч гэх хүнтэй хамт байсан. Тэр хүн Б.Аын найз гэсэн. Тэгээд энэ хүн Эбид хоёрыг Сансарын КТМС-ийн “Буудай” буудалд байрлуулж 4 хоног биеийг үнэлүүлсэн. Тав дахь хоног дээр буудалд хар Чгийн найз ирээд тэд архидаж байгаад зодолдоод цагдаа ирж авч явсан, энэ хойгуур бид хоёр буудлаас явсан. Эхлээд 3-р хорооллын буудалд 3-4 хоног, дараа нь 3-р хорооллын эцэст нийтийн байранд 1 сар, дараа нь Жуковт Б.Аын гэрт 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл байсан. 3-р хорооллын буудал, нийтийн байр, Б.Аын гэрт өдөртөө гаднаас нь цоожилдог, оройд нь дагуулж гараад дуудлагаар хүнд өгч унтуулдаг байсан. Сийг хүмүүстэй унтуулдаггүй байсан. Бид гурвыг хамт цоожилдог байсан. С Б.Аын хүүхдийг тээж байсан, биеэ үнэлдэггүй байсан. Сансарын КТМС-ийн автобусны буудал дээр, Сансарын колонк дээр, Сансарын тунель, 100 айлын замын хойд талын автобусны буудал, Баянбүрдийн урд талын автобусны буудал, Модны 2-ын хойшоо өгсдөг зам дагуу, буудлын үүдэнд, 3-р хорооллын эцсийн авто угаалгын үүдэнд, Гандангийн замын урд талын автобусны буудал, Натур төвийн үүдэнд, Халдвартын эмнэлгийн баруун талын автобусны буудал дээр машинтай очиж зогсдог, утсаар хүмүүс яриад ирдэг, ирсэн хүмүүсийг эхлээд Я.Өнь машинаас бууж хажуугаар нь явж хардаг. Учир нь цагдаа байж магадгүй гэж сэрэмжилдэг. Тэгээд дараа нь Эбид хоёрыг машинаас буулгаад ирсэн хүний машин руу оруулдаг. Бид хоёрыг хараад таалагдвал авч яваад буудалд ордог. Цагийн 100.000 төгрөг, хоногийн 250.000 төгрөгөөр хүнтэй унтуулдаг. Биеэ үнэлсэн мөнгийг Б.А авдаг. Хувцас хунар ахуйн хэрэглээний зүйлийг 7 хоногт нэг удаа өгдөг байсан ба 100.000 төгрөг авдаг байсан. Өдөрт нэг удаа байрлаж байгаа газартаа өөрсдөө хоол хийж иддэг байсан. Хоолны материалыг бид өөрсдөө авдаг байсан. Биеэ үнэлэхгүй, гарахгүй гэхээр Б.А намайг үсдэж хана мөргүүлж, мөн алгаддаг байсан. Зөндөө олон удаа ингэж зодож байсан болохоор хэдэн удаа гэдгийг тоолж хэлэх боломжгүй байна. Мөн Б.А, Ө, И.А нар надад бэлгийн дарамт үзүүлж хүчинддэг байсан. Нийлж хүчиндэж байгаагүй, Б.А нэг удаа, Я.Өнэг удаа, И.А гурван удаа намайг хүчиндсэн. Б.Аын саарал өнгийн “Соната 7” маркийн 74-25 дугаартай машин, 67-71 дугаартай хар өнгийн “Апьфард” маркийн машин, Хатанбаатарын хар өнгийн “приус 30” маркийн 38-30 дугаартай машин, И.Аын саарал өнгийн “приус” маркийн 16-03 унэ дугаартай машинаар Эбид хоёрыг авч гардаг байсан. Б.А нь шоронд ял эдэлж байсан хар Ч гэж ярьдаг байсан. Энэ хүн Эбид хоёрыг ганц өдөр яваад өгчих гээд гуйгаад байхаар нь үгийг нь дагаж бид 2 биеэ үнэлсэн. Маргааш нь бид хоёрыг буудлаас явуулахгүй байсан. 4 хоног миний биеийг үнэлүүлээд мөнгө өгөөгүй. Жирэмсэн болоогүй, бэлгэвч хэрэглэдэг байсан. Б.А нар нь хэрвээ цагдаад баригдвал өөрсдөө амь амиа аваад гараарай гэж хэлдэг болохоор тэдний хэлснээр цагдаад хэлдэг байсан...” /2хх 7- 13/,

“...Я.Өнь 2018 оны 3 дугаар сард 3 дугаар хорооллын буудалд хүчиндсэн. Энэ үед хажууд Эбайсан. Б.А нь 2018 оны 4 дүгээр сард 3 дугаар хорооллын түрээсийн нийтийн байранд хамт амьдарч байхдаа намайг хүнтэй уулзуулна гэж худлаа хэлж дагуулж гараад ганцаараа гэмтлийн баруун талд засмал замын зүүн талд буюу гэмтлийн эмнэлэг талдаа нэрийг нь мэдэхгүй 2 давхар буудалд оруулж хүчиндсэн. 2018 оны 9 дүгээр сарын дундуур би найз нарынхаа хамт 100 айлын 32-ийн тойргоос хойшоогоо айлд төрсөн өдөр тэмдэглэж байтал И.Аын найз А гэх залуу, С, Г.З гурав машинтай хүрч ирсэн. Тэгээд намайг аваад 3-р хорооллын буудалд очиход И.А, Б.А, Б.Ч нарт хамт байсан. Б.А, Б.Ч, С, Г.З, А нар 1 давхрын караокед орсон хойгуур И.А нь намайг хүчиндсэн. Зочид буудлууд ер нь бүртгэдэггүй байсан. Охидыг авч орж байгаа клиентүүд өөрсдөө мөнгөө төлөөд дагуулаад орчихдог байсан. Би Б.Чт 600.000-700.000 төгрөг, И.А, Б.А нарт хэдэн төгрөгөөр биеэ үнэлж өгснийг одоо шууд тооцоод хэлэх боломжгүй байна. Учир нь Эбид хоёр өдөрт доод тал нь 500.000 төгрөг, дээд тал нь 900.000 төгрөг олж өгдөг байсан. Б.А ихэнхдээ мөнгийг нь бүгдийг нь авдаг. Б.А гараагүй үед И.А гарч мөнгийг нь авдаг. И.А, Б.А хоёр хамт гарвал И.Атаа бензиний мөнгө гэж 50.000-100.000 төгрөг өгөөд үлдэгдпийг нь Б.А өөрөө авдаг. И.А нь ганцаараа гарсан үедээ Эбид хоёрт 20.000 төгрөг өгдөг. Б.А нь мөнгө өгдөггүй байсан. Би Б.А, Б.Ч нарт зодуулж байсан учраас гомдолтой байна. И.Ат ч гэсэн гомдолтой. Энэ хүмүүст биеэ үнэлж олж өгсөн мөнгийг нэхэмжилнэ...” /2хх 16-20/,

Насанд хүрээгүй хохирогч Х.Эы "... үл таних гурван залуу өөрсдийгөө танилцуулаагүй, машиндаа суулгаж, Дарь-Эхийн шинэ эцсийн буудлаас ертөнцийн зүгээр тийш гудамж руу орж зогсоод одоо таньдаг болсон Б.А нь гар утсаараа бичлэг хийхдээ “...та нар муу сайн гичийнүүд хэдэн төгрөгөөр биеэ үнэлдэг юм бэ...” гэхэд хажуунаас нь дараа нь нэрийг нь мэдсэн Хатанбаатар гэх залуу нь “...та нар даруулж байгаагаа мэдэж байна уу? даруулна гэж ямар байдгийг мэдрүүлнэ...” гэж хэлсэн. Тэгтэл удалгүй цагаан өнгийн “приус 20” маркийн машинтай дараа нь нэрийг нь мэддэг болсон И.А гэх залуу машинтайгаа ирээд С, Б бид гурвын толгой руу гараараа нэг нэг удаа цохиод Б.А, И.А нар та нарын бичлэгийг Нийслэлийн цагдаагийн газарт өгнө, бичлэгийг чинь зугаатай залуус группт тавина, хэрвээ цагдаа руу очихгүй, фэйсбүүкт бичлэгээ тавиулахгүй гэвэл бид нарт мөнгө олж өг гэхээр нь Б бид хоёр юм дуугарахгүй сууж байтал С тэгье тэгье гэж хэлсэн...” /2хх 35-38/,

“...Би 2018 оны хавар Б.А, И.А нарын мэдэлд биеэ үнэлж байх үед миний бие өвдөөд нүд харанхуйлаад уначих гээд байсан. Орноосоо босож чадахгүй, толгой эргээд, юм идэж чадахгүй болсон чинь Б.А намайг яв гээд явуулсан. Үүнээс хойш Б.А, И.А нар намайг фэйсбүүкийн мессенжерээр чатлаад хурдан ир гээд дууддаг байсан. Гэтэл нэг өдөр намайг гэрээсээ гарах үед И.А байрны үүднээс /Хангай хотхонд/ барьж аваад Б.Чт аваачиж өгсөн. Б-тай Сансарын тунел дээр дуудаж уулзах үед Б.Ч нь машин дотор сууж байсан ба Б.Чтай хамт түүний эрэгтэй эмэгтэй хоёр найз, мөн Х гэх охин байсан. Бид нар бүгдээрээ хамт Сансарын Яруу хоолны газрын үүдээр ороод хажуу талд байдаг хоолны газарт хоол идсэн. Тэндээсээ Б.Ч нь Б бид хоёрыг Сансарын Тэргэл буудалд аваачиж дуудлагаар биеийг үнэлүүлсэн. Б.А, И.А, Б.Ч нар нь охидыг зараад мөнгийг нь авдаг. Цагийн 100.000 төгрөг, хоногийн 200.000 төгрөгөөр үнэлүүлдэг байсан. Мөнгийг нь Б.А авдаг байсан. Б.Аыг гараагүй үед И.А нь мөнгийг авдаг байсан. Мөнгөө хувааж авч байгааг харж байгаагүй. Б.Ч нь сүүлд ганцаараа миний биеийг үнэлүүлж байхдаа мөнгийг нь авдаг байсан. Б.А нь намайг таван удаа гэр рүү оруулж байсан. Энэ үед гадаа хүлээж байгаад гарч ирэхээр аваад явдаг байсан. Гэрт оруулахдаа ороод хэлэх үг зааж өгөөд оруулдаг. Ингэж таван удаа гэрт оруулах бүртээ 100.000 төгрөг гэрийнхэндээ өгөөрэй гээд өгсөн. Өгсөн мөнгийг нь гэрийнхэндээ өгөөд гарч ирдэг байсан. Үүнээс өөрөөр мөнгө авч байгаагүй. Б бид хоёр нийлээд өдөрт дээд тал нь 1.000.000 төгрөг, доод тал нь 500.000 төгрөг олж өгдөг байсан. Гэрийнхэндээ хөдөө ажил хийж байгаа гэж хэлээрэй гэдэг байсан. А нараас айгаад гэрийнхэндээ үнэнээ хэлж байгаагүй. Учир нь тэд нар манай гэрийг мэддэг байсан, ар гэртээ үнэнээ хэлвэл бас зугтвал гэр бүлээр чинь ална, чамайг ална, шоронд орсон ч бидний ард хүн үлдэнэ гэж айлгадаг байсан. 2018 оны 3 дугаар сарын 24-ний шөнө бид гурав Бөхийн өргөөний хажууд буудалд байхад С гарчихаад ирье гэж хэлж гараад эргэж орж ирэхдээ Б.А, Ө, Хатанбаатар гэх хүмүүсийг дагуулж орж ирсэн, ирсэн хүмүүс янхан гичийгээр дуудаад гаргаж машинд суулгасан. Үүнээс хойш 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр үд хүртэл /миний бие өвдөж хэвтэх хүртэл/ хугацаанд Б бид хоёрын биеийг үнэлүүлсэн. Б миний дараа явсан байсан. Энэ хугацаанд 3 дугаар хороололд нийтийн байранд нэг сар орчим Б.А, Ө, С, Б бид нар, дараа нь Жуковын 17-р А байрны 15 тоот байранд Б.А, Ө, Б.Аын эхнэр Оюунболор, Б нарын хамт амьдарсан. Дараа нь 2018 оны 7 дугаар сард наадмын дараа 18-ны өдөр И.А намайг Хангай хотхоны байрны гаднаас барьж аваад Дарь-Эхийн нийтийн байранд амьдарч байсан Б.Чт аваачиж өгсөн. Энэ үед Б.Ч нь намайг 5 хоног миний биеийг үнэлүүлсэн, 6 дахь хоног дээр нь би Б.Чыг унтаж байхад гэрээс нь зугтсан. 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хороололд ганцаараа явж байгаад Б.Чт баригдаад маргааш нь буюу 12-ны өдөр Бг Сансарын тунел дээр дуудсан юм. Б.Ч нь Б бид хоёрыг 3 хоног Тэргэл буудалд байлгаж биеийг үнэлүүлээд 4 дэх хоног дээр нь Б.Ч найзтайгаа архи уугаад зодолдох үед Б бид хоёр зугтсан. Энэ үед Б бид хоёр салж яваагүй хамт байсан, бид хоёр дахиж 2018 оны 8 дугаар сарын 20- ны өдөр шиг санаж байна, Б.Чт Дарь-Эхийн дунд буудлын тэндээс баригдаад 1 хоног Б.Ч биеэ үнэлж мөнгө олж өгөөд маргааш нь өглөө нь Б.Чт “бид хоёр гэртээ хариад ирье, худлаа хэлэхгүй, найдвартай орой эргэж ирнэ” гэж гуйж байгаад гарч яваад хоёр тийшээ салж зугтсан. Тэгээд би Өргөөгийн хажуугийн авто угаалгын газарт ажилд орж ажилчдын байранд амьдарсан. Үүнээс хойш дахиж биеэ үнэлээгүй. Б.А, Б.Ч нар зоддог байсан. И.А нь дарамталдаг байсан. Я.Өнь Б бид хоёрыг зодож, загнаж, айлгаж сүрдуүлж байгаагүй, мөрөөрөө тэд нарыг дагаад явдаг байсан. Хатанбаатар гэх залуу цөөхөн хоног Б.Ат машинаар үйлчилж байгаад явсан. Тэр зодож, гар хүрч байгаагүй. Б.А, Б.Ч нар гар хөлийн үзүүрт байнга л толгой тархи руу цохиж байдаг. Нэг удаа хорооллын нийтийн байранд байхад Б.А намайг зодоод чамайг хутгалаад алчихъя гээд хутга аваад дайрах үед Ө, С /хоч нэр нь Солонго/ хоёр болиулж байсан. И.А нь машины зээл болчихлоо, маргааш гэхэд 500.000 төгрөг олж өг, ална тална, булшилна, та нарыг алчихсан байхад хэн ч хайж олохгүй, эцэг эх чинь алга боллоо гээд 7 хоног л уйлна биз гэж гэх мэтчилэн айлгаж дарамталдаг байсан. Би толгой тархи руугаа байнга зодуулсаар байгаад мартамхай болсон, хүний үгийг төвлөрч сайн сонсож чадахаа больсон, заримдаа нэг юм руу гөлрөөд толгойд янз бүрийн юм бодогдож, өөр зүйлийг анхаарч чадахаа больчихсон...” /2хх 40-45/,

Хохирогч А.Мын “...Б.Ч гэх том биетэй өндөр бадриун залуу “гичийнүүд минь утсаа гаргаад ир, та нар хэний доор явдаг юм, янхан минь, өнөөдөр хэд хөдөлсөн, чамд хэдэн төгрөг байна” гэж хэлэхээр нь Намуу эгч бид хоёр “бид хоёр хүний доор явдаггүй, урьд нь мессеж зараар биеэ үнэлдэг байсан” хэмээн хэлсэн. Гэтэл Б.Ч гар утаснуудаа гаргаад ир гэж хэлээд гар утаснуудыг аваад түрийвчнүүдийг гаргаж ирээд дотор нь байсан миний 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг авсан. Б.Ч ах “одоо миний доор ажиллаж биеэ үнэл, би та нарыг мөнгө гэж л хардаг, чи биеэ үнэлээд олсон мөнгөнийхөө тавин хувийг ав” гэж хэлсэн. Ч буюу Б.Ч зүгээр сууж байснаа гэнэт “сонсоод байсан чинь ямар олон юм ярьдаг янханууд бэ” гэж уурлаж босож ирээд намайг толгойноос барьж хананд саваад, гараа атгаж байгаад миний уруулан тус газарт цохисон. Ч эрхтнээ гаргаж ирээд намайг хөх гэж хэлсэн. Ч намайг хойшоо харуулж зогсоож байгаад миний эрхтэн рүү өөрийнхөө эрхтэнг чихэж байгаад хийсэн. Ч дараа нь гараад явсан ба би доогуураа цус алдсан. Н эгч надад эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл авч ирж өгсөн. Ч Н эгчийг байрны хажуу талын өрөөнд оруулж, хүч хэрэглэж хурьцал үйлдсэн. Тэгээд байж байтал гаднаас А гэдэг ах ирсэн, А гэх залуу нь “өнөөдөр би амарлаа, Х чи өнөөдөр охидоо аваад явчих, болгоомжтой байгаарай, цагдаа байвал өөрсдөө аргалаад гарч ирнэ шүү” гэж хэлсэн. Бид нар 10 дугаар хорооллын “Нийслэл” гэдэг зочид буудал руу явсан. Ань өөрөө хувцсаа тайлаад бэлгэвч хэрэглэхгүйгээр надтай бэлгийн харьцаанд хүчээр орсон. Мессеж зар дээр санхүү авна, хоёр охин байна гэсэн зар байршуулсан. Орос ах нь та хоёр 2-3 цаг байчих дунд чинь 100 доллар өгье гэж хэлээд О бид хоёртой группен секс хийсэн. Атай унтахыг хүсээгүй боловч А хүслээрээ надтай бэлгийн харьцаанд орсон...” /4хх 153-158/,

“...Надтай хамт явсан Сг Н гэж дууддаг юм. С бид хоёрыг анх Саруул тэнгэр хотхоны байранд аваачсаны дараа Б.Ч гэгч нь "...та нар биеэ үнэлэгч, янхан, та нар миний доор явж, биеэ үнэлж өг..." гэж зодсон. Би “Айфон 6” маркийн гар утас, 100.000 төгрөг байсныгаа гаргаж өгсөн. Х, О гэх охидын нэрийг мэдэхгүй, өөр бас хоёр охин байсан ба эдгээр охидыг танихгүй. Энэ охид намайг зодоход оролцоогүй, бас миний биеийг үнэлүүлэхэд оролцоогүй. Харин О гэх охин нь надтай хамт гадаадын иргэнд нэг удаа биеэ үнэлсэн. Биеэ үнэлсэн мөнгийг хураалгахаар Хг хамт гаргасан. Х нь мөнгийг аваад Б.А нарт өгдөг. Түүнээс биш Х өөрөө охидыг зардаг хүн биш. Би караокед сууж байхад нь цүнхнээсээ иргэний үнэмлэх, гэрийн түлхүүрээ нууцаар аваад гарч зугтаасан. Энэ үед куртка, гар цүнхээ үлдээсэн. 00 орчихоод ирье гэж хэлээд зугтсан. Би Б.Чт зодуулсны улмаас биед хөнгөн гэмтэл учирсан. Мөн гар утас, 100.000 төгрөг, куртка, гар цүнх буцааж авч чадаагүй алдсан. С Iphone маркийн гар утас, 60.000 төгрөгөө буцаан авч чадаагүй. Б.Ч нь С бид хоёрыг зодож, айлгаж байх үедээ гар утсаараа бичлэг хийгээд “та нар хэдийнээс хойш биеэ үнэлж байна, хэдэн төгрөгөөр биеэ үнэлдэг юм” гэж асуугаад хийсэн бичлэгийг фэйсбүүк дээр тавина гэж сүрдүүлж байсан. Би гомдолтой байна...” /4хх 201-203/,

Хохирогч С.И.Аын “... Би 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр найз Г Сансарт уулзсан юм. Тэгээд бид хоёр буудлаас гараад дэлгүүр орчихоод гараад явж байтал 35 гаран насны 1603 гэсэн улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн машинтай залуу хүрч ирээд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс явж байна, та хоёроос асуух зүйл байна, машинд суу гэж хэлээд машинд суулгаад цагдаагийн хоёрдугаар хэлтсийн үүдэнд очиж зогсоод нэг эмэгтэйн зураг харуулж уг эмэгтэйг таних уу гэж асуухаар нь би танихгүй гэж хэлсэн. Тэгээд 20 цагийн үед машинтайгаа хөдлөөд Нийслэлийн 3 дугаар сургуулийн ард байрлах Уянга буудал руу очоод нөгөө залуу намайг ганцааранг минь авч 1 давхарын 7 тоот өрөөнд оруулаад намайг хувцсаа тайл, янхан бүх юмыг хийж сурсан байх ёстой гэж хэлээд хувцас тайлуулахаар нь би уйлаад сууж байтал намайг арагш нь түлхэж орны толгой руу мөргүүлээд миний бэлэг эрхтэн рүү уг залуу нь өөрийнхөө бэлэг эрхтэнг хийсэн ба нэг цаг орчим надтай бэлгийн харьцаанд хүчээр орсон. Тухайн үед уг залуугийн бэлгэ эрхтэн нь маш том байсан учир миний бэлгэ эрхтэн рүү орохгүй, маш их өвдүүлж, цус алдсан юм. Миний үснээс зулгаагаад орны толгой мөргүүлсэн. Мөн миний хувцсыг хүчээр өөрөө тайлсан. Тухайн үед би өрөөнд орилсон чинь дуугай бай гэж хэлээд ам дараад байсан...” /4хх 3-8/,

"... Ресепшн эмэгтэй 107 номер руу ор гэсэн. Тэгтэл Б.Ч намайг чирээд байхаар нь нөгөө эгчийн хажууд чи зүгээр бай, яах гээд байгаа юм бэ гэхэд нилээн хүчтэй гараас татсаар байгаад орсон. Тэгээд би 00 өрөөнөөс гарахад Б.Ч хувцсаа тайлчихсан зогсож байсан ба намайг шууд ор руу түлхэж унагаахад би ор руу унахдаа орны толгой мод руу толгойныхоо баруун талаар цохигдож унасан. Тэр үед миний хувцсыг тайлаад бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед Б.Ч гэх хүний бэлэг эрхтэн маш том байсан учраас миний бэлэг эрхтэн рүү орохгүй байхаар нь “одоо больё орохгүй байна, минийхээс цус гараад байна” гэхэд Б.Ч нь “зүгээр бай чи” гээд улам илүү чихээд байсан. Миний санаж байгаагаар нэг цаг гаран болоход нилээн удаан бэлгийн харьцаанд орсон. Би уйлаад хөлөө тийчлээд байсан чинь Б.Ч нь сүүлдээ больсон...” /4хх 12-13/,

Хохирогч Д.Гын “ ...2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонор зочид буудалд хүргүүлсэн. Намайг дотогш авч орсон 3 давхрын мухрын өрөөнд ороод өөрийнхөө утсан дээр хийсэн миний бичлэгийг үзүүлсэн. Бас өөр охидын бичлэгийг үзүүлээд байсан. Тэгээд намайг айлган сүрдүүлж хувцсыг маань тайлуулаад хүчээр бэлгийн харьцаанд орсон. Би хэсэг унтчихсан байсан ба сэртэл 10 цаг болж байсан. Ч гэгч миний шулуун гэдсээр бэлгийн ажил хийх гээд байсан. Миний шулуун гэдсээр хүчээр бэлгийн харьцаанд орсон. Шулуун гэдэснээс цус гарч орны цагаан хэрэглэл цус болсон чинь “өө муу янхан чи намайг цусаараа будчихлаа” гэхэд би уйлсан чинь Ч инээгээд тавлаад байсан. Тэр хүн та нарыг яаж хэмлэхээ мэднэ, шарх сорви үлдээхгүй байж чадна гээд алгадаад байсан. Мөн шулуун гэдсээр бэлгийн ажил хийснээс хойш ахар сүүл орчимд хөндүүртэй байгаа...” /4хх 86-91/,

Хохирогч А.Мын “... Ч буюу Б.Ч зүгээр сууж байснаа гэнэт “сонсоод байсан чинь ямар олон юм ярьдаг янхнууд вэ” гэж уурлаж босч ирээд намайг толгойноос барьж хананд саваад гараа атгаж байгаад миний уруулан тус газар цохисон. Тэгээд зодож дууссаны дараа намайг “угаалгын өрөө ороод усанд ороод байж бай” гэж хэлсэн. Намайг усанд ороод нүцгэн байж байхад Ч угаалгын өрөөнд орж ирээд хувцсаа тайлсан. Тэгээд эрхтнээ гаргаж ирэхэд эрхтэн нь маш том хэмжээтэй байсан. Ч эрхтэндээ вазелин шахуулсан юм шиг байна лээ. Ч эрхтэнээ гаргаж ирээд намайг хөх гэж хэлсэн. Тухайн үед би Чд уруулан тус газраа цохиулсан байсан учир миний уруул маш том хавдсан байсан. Би “ахаа миний уруул том хавдсан байна, ангайхгүй байна шүү дээ” гэхэд Ч ах намайг “хойшоо хараад зогсож бай” гэсэн. Тухайн үед би Чгаас маш ихээр айж байсан. Хэрэв түүнтэй унтахгүй гэвэл дахиад хүч хэрэглэж зодно гэдгийг би мэдэж байсан. Би “ахаа та ядаж бэлгэвч хэрэглэ л дээ” гэхэд Ч “угаасаа миний эрхтэнд бэлгэвч багтахгүй” гэж хэлсэн. Үнэхээр ч Чгийн эрхтэнд бэлгэвч багтахааргүй тийм том байсан. Би өмнө нь Чд тийм аймар зодуулчихаад яаж өмнөөс нь үг хэлэх юм бэ. Тэгээд Ч намайг хойшоо харуулж зогсоож байгаад миний эрхтэн рүү өөрийнхөө эрхтнийг чихсээр байгаад хийсэн. Тэгээд Ч миний араас хурьцал үйлдэж нэлээн удсаны дараа дур ханасан. Ч дараа нь гараад явсан ба би доогуураа цус алдсан. Би уйлаад Намуу эгчийг дуудаж доогуураа цус алдсан талаар хэлж “нэг ариун цэврийн хэрэглэл аваад ирээч” гэж хэлсэн. Би цочролд орсон учир нэг өрөөнд ороод тамхи татаад байж байтал Ч Н эгчийг /С/ байрны хажуу талын өрөөнд оруулж хүч хэрэглэж хурьцал үйлдсэн...” /4хх 154-158/,

Хохирогч Ч.Нийн "... Тэгсэн Ч гээд ах намайг буудалд хүргээд өг гэж хэлсэн. Би буудал руу цуг явсан бөгөөд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй нэг буудалд орсон. Тэгээд буудалд ороод юм ярьж суусан ба жолоочоо Ч ах архинд яваад ир гээд явуулсан. Юм ярьж байгаад намайг хувцсаа тайл гэсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ, би таньтай унтахгүй, би нөхөртэй гэж хэлэхэд танай нөхөр чинь миний дүүг хүчиндсэн гэж хэлсэн. Тэгээд миний хоолойг боогоод чамайг дуугарвал ална гэж хэлсэн, би авраарай гэхэд миний хамар руу цохисон. Тэгсэн буудлын үйлчлэгч хаалга онгойлгоод орж ирсэн, тэгээд гүйж гараад цагдаа дуудсан. Миний хамар хавдаж хоолой улайсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ гомдолтой байна...” /5хх 24-25/,

Хохирогч Д.Гын “...Толгой руу гараараа цохиод байсан. Тэр хүн та нарыг яаж хэмлэхээ мэднэ, шарх сорви үлдээхгүй байж чадна гээд алгадаад байсан. Б.Ч удалгүй машинд орж суугаад чи муу юу гэдэг янхан юм бэ гээд гараа атгаж байгаад миний дух руу нэг удаа цохисон...” /4хх 94/,

Хохирогч А.Мын “... 10 дугаар хорооллын Нийслэл зочид буудал руу явсан. Тэгээд Агэдэг залуу нь намайг 3 давхарт 304 тоот руу ороод байж бай гэхээр нь би тэр өрөөнд орсон. Тэгээд миний араас Аганцаараа орж ирээд “би нөгөө хэдэд битгий орж ирээрэй гэж хэлье, ах нь чамтай ганц секс хийчихээд эхнэр дээрээ очлоо” гэхээр нь би “ахаа би өнөөдөр Ч ахтай унтсан чинь цус алдсан, би таньтай унтмааргүй байна, аймаар хөндүүрлээд өвдөөд байна” гэхэд А“ялгаварлаад байна уу” гэж хэлээд миний зүүн талын хацран тус газар алгадаж “аятайхан харьцаад байхад давраад байгаарай янхан минь” гэж хэлээд их л зандрангуй байхаар нь би айгаад хувцсаа тайлсан. Дараа нь Аөөрөө хувцсаа тайлаад бэлгэвч хэрэглэлгүйгээр надтай бэлгийн харьцаанд хүчээр орсон. Би Анхаад хандаж, бэлгэвч хэрэглээч гэж маш олон удаа гуйсан боловч огт тоогоогүй. Тэгээд Абэлгийн харьцаанд орчихоод л яваад өгсөн...” /4хх 153/,

Хохирогч Ц.Эийн "... И.А пүүзтэй хөлөөрөө намайг өшиглөх гэхэд нь би зүүн гараараа хаасан. Тэр үед миний зүүн гар сонин болоод бадайраад байсан. Би буцаж И.Аыг дуудаад хамт гэмтлийн эмнэлэг явж үзүүлээд зүүн гар хугарснаа мэдсэн. Би 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гэмтлийн эмнэлэгт хэвтэж, 6 дугаар сарын 28-ны өдөр хагалгаанд орж, зүүн гарын шууны ясандаа 5-н ширхэг хадаас тавиулсан...” /3хх 12/,

Гэрч Э.Д-ын "... 2018 оны 10 дугаар сард би баруун 4 замд айлын хажуу өрөөг 1 сараар түрээсэлсэн байсан. Над дээр Т.Н ирээд 2-3 хонож байхдаа Т.Н нь ээжийн төрсөн өдөр болж байгаа, би бэлэг авч өгмөөр байна гэж хэлсэн. Бид 2 ярилцаж байгаад биеэ үнэлж мөнгө олохоор шийдэж интернэтээр зар хайсан. Тэгээд нэг дугаар руу өөрийн дугаараас 3 авна гэсэн зар оруулсан. Орой 19-20 цагийн үед Тээврийн товчооны тэнд хар “Alphard” машинтай залуу ирж Т.Н бид хоёрыг машиндаа суулгаад буцаж эргээд 4 зам руу орсон. Энэ үедээ тэр залуу би Хас Монгол хөдөлгөөний хүн байна, миний машины бүрээс нь бүгд хас тэмдэгтэй байгаа биз дээ, та 2 хэдийнээс эхлэн биеэ үнэлж байгаа юм гээд бид хоёр руу гар утсаа гаргаж ирээд гэрэл тусгаад бичлэг хийсэн. Тэгээд бид хоёрыг тус бүр 200.000 төгрөг өгөөд яв гэхээр нь бид 2 мөнгө байхгүй гэхэд тэгвэл та 2 нийлээд 400.000 төгрөг олж өгөөд яв, тэгэхгүй бол биеэ үнэлдэг гэсэн бичлэгийг чинь интернэтэд тавина, фейсбүүкт тавина гэж хэлсэн. Машинд суусны дараа машины хаалга нь автоматаар түгжигдсэн ба наад хаалга чинь дотроосоо онгойхгүй, тэгээд ч энд тэндгүй камер суулгасан байгаа, гаднаас юм харагдахгүй гэж ярьж байсан. Бид хоёр машиныг онгойлгох гэж үзэхэд онгойхгүй байсан. Намайг энэ орой машинд суулгаад явж байхдаа 3 удаа хүнд өгөхөөр машинаас буулгасан. Ирсэн хүн нь намайг биш хамт бууж очсон охиныг сонгосон учраас би биеэ үнэлээгүй. Анх хар машинтай Б.А ирж авахдаа тус бүр 200.000 төгрөг олж өгөхгүй бол бичлэгийг чинь нийтэд тараана гэж айлгасан учраас хамт явсан...” /2хх 105-106/,

Гэрч Ц.М-ын “ ... Бусдаасаа өндөр нуруутай М-ыг зодож байсан залуу М-ийг цохиж унагаагаад гар утсыг нь булааж аваад зугтаад гараад явсан..." /5хх 88/,

Гэрч А.М-ын “... Эхэлж орж ирсэн 180 см орчим өндөр нуруутай махлагдуу залуу хоёр удаа цохихоор нь би яаж байгаа юм гэхэд ... манай дүү М утсаар бичлэг хийтэл намайг цохисон өндөр залуу нь М-н нүүр рүү цохиод Iphone 6 гар утсыг нь булаагаад аваад явсан...” /5хх 90/,

Гэрч О.Т-ийн “ ... Д-ыг бариад доороо оруулчихсан. Би буцаж гүйгээд пост ороод цагдаа дагуулаад буцаад ирсэн чинь Д-ын нүүр ам нь битүү цус болчихсон зодуулчихсан байсан...” /4хх 227/,

Шүүгдэгч И.Аын “... би эхнэрийнхээ зүүн гарын шуу ясыг хугалснаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үедээ гарыг нь хугалъя гэж бодоогүй, айлгах санаатай хөлөө савахад эхнэр зүүн гараараа миний хөлийг хаасан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” /3хх 40/ гэсэн мэдүүлгүүд,

74-23 УБЯ улсын дугаартай, цагаан өнгийн “Приус 30” маркийн автомашинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 38-44/,

74-25 УНЧ улсын дугаартай, саарал өнгийн “Соната” маркийн автомашинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 48-52/,

67-71 УБО улсын дугаартай, хар өнгийн “Алфард” маркийн автомашинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 69-71/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /1хх 136- 140/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд / 1хх 142-143 /,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /1хх 144-145/,

Хохирогч Т.Н-н нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /1хх 169-170/,

Хохирогч Э.Эын нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх 195-196/,

Хохирогч Г.Зын нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /1хх 224/

Хохирогч Э.Сийн нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа. /2хх 2-3/

Хохирогч Х.Бгийн нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхний лавлагаа /2хх 23/,

Хохирогч Х.Эы нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /2хх 49/,

Хохирогч Э.Эын нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх 195-196/,

Хохирогч Э.Сийн нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /2хх 2-3/,

Хохирогч Х.Бгийн нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх 23/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, зургийн үзүүлэлт /2хх 26- 29, 2хх 53-55, 1хх 199-205/,

“Нийслэлийн 3 дугаар сургуулийн ард байрлах Уянга буудалд “мэдүүлгийг газар дээр нь шалгасан” тэмдэглэл, гэрэл зургууд /4хх 14-19/,

 Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонор зочид буудалд “хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн” тэмдэглэл /4хх 112-115/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 172-173/,

“Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /4хх 124/,

Гэрэгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан /4хх 206/,

“Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /5хх 101/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2283 дугаар “А.Н-н биед зүүн нүдний алим, зүүн доод зовхи, баруун шуу, зүүн бугалга, баруун, зүүн гуя өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /3хх 169/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 16- ны өдрийн 12762 дугаартай: “О.Дын биед шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, нүдний алимын салст, уруулын дотор салстад цус хуралт, хүзүү, эгэм, өвдөг зулгарал бүхий гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /4хх 234/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1448 дугаартай: Н-ийн биед дагзны хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх, нэг шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /5хх 32/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 11- ний өдрийн 3209 дугаартай: 1. С.И.Аын биед тархи доргилт гэмтэл тоггоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /4хх 33/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 11- ч ний өдрийн 3210 дугаартай: “Д.Гын биед тархи доргилт, духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /4хх 103/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 14- ний өдрийн 2398 дугаартай "... А.Мын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдпоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /4хх 186/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 06- ны өдрийн 8318 дугаартай: “Ц.Эийн биед шуу ясны хугарал гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /3хх 25/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамаарал, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч нарын үйлдсэн гэм буруутай үйлдлийн талаар хэргийн бодит байдА нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Б.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийг, шүүгдэгч Я.Өт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.   

Түүнчлэн шүүгдэгч Б.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар,

Шүүгдэгч Б.Чт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалтад зааснаар,

Шүүгдэгч И.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар,

Шүүгдэгч И.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар,

Шүүгдэгч Я.Өт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Шүүгдэгч Б.А, Б.Ч, И.А, И.А, Я.Ө нарын хувьд хохирогч нарыг насанд хүрээгүй, орон гэрээсээ явсан, амьдралын боломжгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулж байсан хэргийн үйл баримт хэрэгт хангалттай авагдсан байх тул тэдний дээрх үйлдлийг бэлгийн мөлжлөг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч нарын зорчих эрхийг хязгаарлахгүйгээр харьцангуй чөлөөтэй байлгаж ашиг олох зорилгоор биеийг нь үнэлүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар бүлэгт хуульчилсан бэлгийн мөлжлөг гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэснийг зөв байна гэж үзэв.

Мөн шүүхээс Б.Аыг “Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн, арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулж, хоёр ба түүнээс олон хүний эсрэг, байнга тогтвортой” үйлдсэн гэм буруутайд,

 “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, түүнээс дээш олон хүнийг хүчиндэж, урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн" гэм буруутайд,

 “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдАгаар үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Чыг “Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан” гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн, арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулж, хоёр ба түүнээс олон хүний эсрэг” үйлдсэн гэм буруутайд,

“Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг хоёр, түүнээс дээш олон хүнийг хүчиндэж, урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн” гэм буруутайд,

“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг гэсэн хүндрүүлэх нөхцөл байдАгаар үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч И.Аыг “Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор, арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулж, хоёр ба түүнээс олон хүний эсрэг, байнга тогтвортой” үйлдсэн гэм буруутайд,

 “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, хоёр, түүнээс дээш олон хүнийг хүчиндэж үйлдсэн” гэм буруутайд,

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдАгаар үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч И.Аг “Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор, арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулж, хоёр ба түүнээс олон хүний эсрэг, байнга тогтвортой" үйлдсэн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч Я.Өыг “Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор, арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулж, хоёр ба түүнээс олон хүний эсрэг, байнга тогтвортой” үйлдсэн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.А, Б.Ч, И.А, И.А, Я.Өнарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар,

            Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар,

И.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

            И.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

            Я.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900.000 төгрөгийн торгох ялын 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялыг нийт 13 жил 2 сарын хугацаагаар,

Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900.000 төгрөгийн торгох ялын 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялыг нийт 12 жил 2 сарын хугацаагаар,

И.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 11 жилийн хорих ялаар,

Я.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Сонгинохайрхан шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 492 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 6 жил 8 сар 14 хоногийн хорих ялаар тус тус тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Иймд насанд хүрээгүй хохирогч нарын өмгөөлөгч Д.Бгээс “... анхан шатны шүүх зүйлчлэлийг  хөнгөрүүлэн өөрчилж, хуулийг буруу тайлбарлаж хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байгаа тул шийтгэх тогтоолыг хянаж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. ...”,

Шүүгдэгч Б.А, И.А, Я.Өнараас “... хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гарсныг хүлээн авах үндэслэлгүй. 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогч нарын өмгөөлөгч Д.Б, шүүгдэгч Б.А, И.А, Я.Өнарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч нарын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш цагдан хоригдсон тус бүр 105 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/893 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогч нарын өмгөөлөгч Д.Б, шүүгдэгч Б.А, И.А, Я.Өнарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, И.А, Я.Ө, Б.Ч нарын цагдан хоригдсон 105 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                      ШҮҮГЧ                                            Б.АРИУНХИШИГ

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ