Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 132/ШШ2024/00503

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 132/ШШ2024/00503

Булган аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1заасныг баримтлан Д******* овогт Д*******ын О******* /рд:ГА*******/, Б******* овогт Э*******ын Э******* /рд:АН*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин О.М*******, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү О.С, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин О.Г нарыг эх Э.Э*******гийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин О.М*******, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү О.С, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин О.Г нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогт*******гдсон амьжиргааны д*******д түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны д*******д түвшингийн хэмжээгээр эцэг Д.О*******аар сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Э*******д даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Э*******, хариуцагч Д.О******* нар нь харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулж, охин О.М*******, хүү О.С, охин О.Г нарыг эх Э.Э*******гийн асрамжид үлдээж, эцэг Д.О*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Э.Э*******гийн дансанд байгаа 34,453,000 төгрөгийн хадгаламжийг Э.Э*******, охин О.М*******, хүү О.С, охин О.Г нарт олгож, 8103 УАМ улсын дугаартай, Prius 30 маркын авто машиныг 20,000,000 төгрөгөөр үнэлж машины үнийн зөрүү болох 10,000,000 төгрөгийг Д.О******* нь 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөрт багтаан Э.Э*******, охин О.М*******, хүү О.С, охин О.Г нартшилжүүлсний дараа уг атомашиныг Д.О*******ын эзэмшилд шилжүүлэхээр тус тус тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, дундын эд хөрөнгө гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.О*******аас 343,384 /гурван зуун дөчин гурван мянга гурван зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э*******д 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг, Төрийн санд 273,184 /хоёр зуун далан гурван мянга нэг зуун наян дөрөв/ төгрөгийг тус тус олгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсн*******с хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхмаад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг т*******лоход саад болохгүйг тайлбарласугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ