Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 132/ШШ2024/00434

 

 

 

 

 

2024 10 29

132/ШШ2024/00434

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.М-н нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00456/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Р.М*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Р.М******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Булган аймгийн Булган сумын 8-н жилийн дунд сургуульд 1988 оноос 1995 оны 03 дугаар сарыг дуустал үйлчлэгч, багшаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилд орсон, ажлаас гарсан тушаал болон цалингийн цэс архивд байхгүй байна. Иймд 1988-1992 онд тус сургуульд үйлчлэгчээр, 1992-1995 онд биеийн тамирын багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Нэхэмжлэгчийн 1991 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 4-5-р хуудас/,

-Хамт олны хамт авхуулсан гэрэл зураг /хэргийн 6-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 34 дугаартай Булган аймгийн 8-н жилийн дунд сургуулийн 1988-1995 оны захирлын тушаал, цалингийн цэс архивд байхгүй тодорхойлсон тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/.

3.Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Ц.С*******, Д.И******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Р.М*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч нь Булган аймгийн Булган сумын 8-н жилийн дунд сургуульд 1988 оноос 1995 оны 03 дугаар сарыг дуустал үйлчлэгч, багшаар байсан боловч ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал болон цалингийн цэс архивд байхгүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Нэхэмжлэгч Р.М******* нь Булган аймгийн Булган сумын 8-н жилийн дунд сургуульд 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл биеийн тамирын багшаар тус тус ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хамт олны гэрэл зураг, гэрч Ц.С*******, Д.И******* нарын мэдүүлгээр нотлогдож байна.

5.Иймд нэхэмжлэгчийг Булган аймгийн Булган сумын 8-н жилийн дунд сургуульд 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл биеийн тамирын багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О******* т******* овогт Р*******гийн М******* Булган аймгийн Булган сумын 8-н жилийн дунд сургуульд 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл биеийн тамирын багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА