| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00495/И |
| Дугаар | 132/ШШ2024/00441 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 132/ШШ2024/00441
| 2024 11 06 | 132/ШШ2024/00441 |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Б-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,607,945.52 /нэг сая зургаан зуун долоон мянга есөн зуун дөчин таван төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00495/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Б******* нь С******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр БЗГ21-1261 тоот зээлийн гэрээ байгуулж 1,099,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан болно.
2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 827,537.80 төгрөг, зээлийн хүү 685,119.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,988.60 төгрөг, нотариатын зардал 9300 төгрөг, нийт 1,607,945.52 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч М.Б******* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 731 хоног хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт 1,607,945.52 төгрөгийг М.Б*******ас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: С******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь М.Б*******д холбогдуулан 1,607,945.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч М.Б*******д холбогдуулан 1,607,945.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч М.Б******* нь нэхэмжлэгч С******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжилсэн 1,607,945.52 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж*******ын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,607,945.52 /нэг сая зургаан зуун долоон мянга есөн зуун дөчин таван төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг хариуцагч М.Б******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,678 /дөчин мянга зургаан зуун далан найм/ төгрөгийг тал хувиар бууруулж, Төрийн сангаас 20,339 /хорин мянга гурван зуун гучин ес/ төгрөг, хариуцагчаас 20,339 /хорин мянга гурван зуун гучин ес/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА