Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/10

 

Э.*******од холбогдох эрүүгийн хэргийн тухай

                 Хэргийн индекс 166/2023/0017/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Э.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******  

Нарийн бичгийн дарга С.Хулганаа нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Ихтамир, Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Э.*******од холбогдох 221800000050******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, настай, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 5., 3 хүүхэд, 1 зээгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, ******* таун хотхоны ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй овгийн *******.

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10.00 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* дугаар баг, ******* таун хотхоны гаднах автомашины зогсоол дээр иргэн тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цээжинд нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос Э.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.*******.т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.*******.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.*******.т зааснаар 3 жил ******* сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүнд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Гэрч Ж. мөрдөн байцаалтын шатанд "... манай хүү ******* руу гүйж очоод тэр хоёр шууд хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн. *******ыг “ална” гээд байсан... ******* “Би чамайг айлгая” гэж хэлээд руу хутгаа чиглүүлээд түүний цээж рүү нэг удаа хатгасан., халааснаасаа хар өнгийн иштэй дунд орчим урттай хутга гаргаж ирээд “би чамайг айлгавал айлгана шүү" гэж хэлээд хутгаа манай хүү рүү тулгасан. Энэ үед өөрөө ир хэсгээс нь барьсан боловч ******* түүний цээж хэсэг рүү чиглүүлээд хатгасан, ******* бид хоёр тэр өдөр идшиндээ явах гээд шинэ хутга хайрцагтай нь аваад гэрээс гарсан байсан" гэж,

-хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “... Ээж хутгатай гараас нь барьчихсан байсан. Тэгээд гарыг салгах үед миний цээж хэсэг рүү хутганы үзүүр орсон. Мөн миний долоовор хуруу зүсэгдсэн. Би ******* ахыг санаатай хутгаар зүссэн юм уу, эсвэл булаацалдах үед савагдаж цохигдсон эсэхийг мэдэхгүй байна.” гэжээ.

Шүүгдэгч Э.******* “би руу ойртож очоод түүнийг “айлгая” гэж бодоод ыг “чамайг хутгалчихъя” гэж хэлээд түүн рүү хутгаа чиглүүлэхэд хутганы бариул хэсгээс бариад авсан. Энэ үед ийн гар зүсэгдсэн талаар мэдэхгүй байна. хэлэхдээ “ээжийн гар зүслээ шүү” гэж хэлсэн. Тэгээд хутганы үзүүрээс бариад өөрийнхөө гарыг зүссэн. Ингээд хутга булаацалдаж байх үед ы цээж рүү хутга орсон. Би 2022 оны 11 дүгээр сарын 1*******-ний орой Дархан захаас хутга худалдаж авсан. Тухайн хутгыг идэшний мах авах үед хэрэглэх зорилготой байсан. Тэгэхдээ хутгыг аваад цамцандаа хийгээд машиндаа үлдээсэн байсан” гэжээ.

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...хохирогч , гэрч Ж. нар буцаад тээврийн хэрэгсэлдээ суух бөгөөд ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй тээврийн хэрэгсэлд сууж байтал 11 цаг 02 минут 25 секундэд гэрч Э.******* зүүн гартаа барьсан зүйлтэйгээ цуг ы сууж байгаа тал буюу баруун талын жолооны хаалга руу очиж зогсох бөгөөд зүүн гартаа барьсан эд зүйлийг баруун гараараа сугалж гаргахад хутганы ажлын хэсэг харагдаж байв. Ингээд ******* баруун гартаа хутга бариад руу чиглүүлээд тэрээр 11 цаг 03 минут 3******* секундэд хутгаа татаж аваад эргэн хараад зориулалтын хайрцагт нь хийж байв. Ингээд цаашаа ямар нэгэн маргаан болоогүй бөгөөд хохирогч өөрөө тээврийн хэрэгслийг хөдөлгөөд явж, ******* зогсоол дээр үлдэв” гэжээ. / XX-*******/

Дээрх нотлох баримтуудаар хохирогч нь шүүгдэгч Э.*******ыг гадаа явж байхад нь очиж хэрүүл маргаан үүсгэснээс Э.******* нь түүнийг айлгах зорилгоор машины цонхоор идэш хийх зорилгоор авч явсан хутгаа оруулж, түүн рүү чиглүүлэх үед хохирогч болон түүний ээж Ж. нар түүний хутга болон гартай зууралдаж, хутга булаацалдаж байх үед хохирогчийн цээж рүү хутганы үзүүр орсон үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.*******ын “айлгая гэж бодоод“ гэх мэдүүлэг нь гэрч Ж.ийн “чамайг айлгая. айлгавал айлгана” гэх 2 удаагийн тогтвортой мэдүүлэг болон хохирогчийн “Тэгээд гарыг салгах үед миний цээж хэсэг рүү хутганы үзүүр орсон.... Би ******* ахыг санаатай хутгаар зүссэн юм уу, эсвэл булаацалдах үед савагдаж цохигдсон эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Хэрвээ шүүгдэгч хутгалахыг хүссэн бол түүнд 1-2 секундийн хугацаа хангалттай байсан. Гэтэл хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тээврийн хэрэгслийн цонхоор хутгатай гараа оруулаад буцааж гаргах хүртэл үйлдэл нь 11:02:25-1 1:03:3******* цагийн хооронд буюу 1 минут 09 секундийн хугацаанд үргэлжилснээс харахад Э.******* шууд хутгалах санаа зорилго байгаагүй “айлгах гэсэн” гэх түүний мэдүүлэг нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Э.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учрахыг, хууль бус болохыг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь тогтоогдож байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдохгүй, эргэлзээтэй байна.

Харин дээрх нотлох баримтаас харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т “ Өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор учрал учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол ... болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар Э.*******ын бусдад хүнд хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2.т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж зааснаар түүний үйлдэлд гэм буруугийн хэлбэр хөдөлбөргүй тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Э.******* нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдад хүнд хохирол учруулсан нь эргэлзээтэй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1.д заасан Хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар огт маргаагүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол эргэлзээтэй байсан учир давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч өөрөө хэргээ хүлээж би хутгалсан гэж мэдүүлсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг хангалтгүй үнэлсэн. Мэдүүлгийг бүтнээр уншиж үзэхэд хохирогч ыг “айлгана” гэж бодож хутгаа чиглүүлсэн цаад хүсэл зориг нь зөвхөн “айлгах” зорилготой байсан. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн заалтад нийцэхгүй байна. Тэгэхээр миний үйлчлүүлэгч хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулаагүй, эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдсон учир давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд олон хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгч Э.Ганзориг нь чихрийн шижингийн суурь өвчтэй, эрүүл мэнд нь тогтворгүй байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүх бодит дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.*******:

Байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Тухайн хэрэг нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн зүйчлэл дээр маргасан гэж ойлгосон. Анхан шатны шүүх хуралдаанд ямар нэгэн байдлаар маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Прокурорын зүгээс шүүгдэгчид 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. Ямар нэг байдлаар маргаж мэтгэлцээгүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх боломжтой байсан учир шүүх ялыг багасгаж 3 жил ******* сар нээлттэй хорих ангид эдлүүлэх шийтгэх тогтоол гаргасан. Э.******* нь хохирогчийн ээжтэй дотно харилцаатай байснаас үүдэж маргаан үүссэн. Маргаан зогссоны дараа шүүгдэгч өөрөө машинаас хутгаа авчирч хүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан. Шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.*******од холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч Э.*******ыг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10.00 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* дугаар багийн ******* таун хотхоны гаднах автомашины зогсоол дээр иргэн тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цээжинд нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.*******.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.*******.т заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.*******.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.*******.т зааснаар 3 жил ******* сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл шүүгдэгч Э.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10.00 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* дугаар багийн ******* таун хотхоны гаднах автомашины зогсоол дээр иргэн тай  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан  ы цээжинд нь хутгалж, түүний биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, цээжний өмнө хэсэгт хатгагдсан шарх бүхий  учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл, мөн баруун гарын 3-р хуруунд зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-хохирогч ы мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө ээлжээсээ буугаад 09 цагийн үед гэртээ ирсэн. Эхнэр ээжийг өчигдөр шөнийн 23.00 цагийн үед гараад явсан гэж хэлсэн. Тэгээд би ээж рүүгээ залгаад “бие муутай байж шөнийн цагаар айл руу явлаа” гэж уурласан. Дараа нь хаана байгааг нь заалгаад очиж уулзсан. Ээжийг “явъя” гэхэд ээж “явахгүй” гэхээр нь ээжтэй хэрэлдэж байхад ******* дундуур орж ирээд “чи ээж рүүгээ уурлахаа боль” гэсэн. Тэгээд би ээжийгээ авч явах гээд машиндаа сууж байтал тэр гэнэт хутга гаргаж ирээд “чамайг хутгалчихъя” гэж хэлээд над руу дайрах үед ээж салгах гэхэд ******* миний цээж рүү хутгаараа дүрсэн. Буцаж хутгаа авах үед нь миний долоовор хуруу зүсэгдсэн. Би ******* ахыг санаатайгаар хутгаар зүссэн юм уу?, эсвэл булаацалдах үед савагдаж цохигдсон эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

-гэрч Ж.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өглөө 10.00 цагийн орчим ******* таун хотхоны гадаа манай хүү ирээд намайг авч явах гэхэд “би явахгүй энд *******той цуг амьдарна” гэхэд уурлаад намайг заавал авч явна гэсэн. Энэ үед ******* дэлгүүрт орсон байсан. Би хүүгийн машинд суугаад хөдлөх гэхэд ******* дэлгүүрээс гарч таарсан. Тэгээд манай хүү буугаад шууд түүн лүү гүйж очоод тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Харин энэ үед ******* халааснаасаа хутга гаргаж ирээд “Би чамайг айлгая” гэж хэлээд   луу хутгаа чиглүүлээд түүний цээж рүү 1 удаа хатгасан. Тэгээд хутгаа буцааж авах үед манай хүү хутганы үзүүрээс нь зуураад гараа зүссэн. Тэгээд шууд би өөрөө эмнэлэг рүү хүүхдээ авч явсан..” гэх мэдүүлэг /хх 21/,

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1116 дугаартай “ы биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, цээжний өмнө хэсэгт хатгагдсан шарх, баруун гарын 3-р хуруунд зүсэгдсэн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-ы биед тогтоогдсон цээжний өмнө хэсгээр цээжний хөндийд нэвтэрч цусан хураа үүсгэсэн шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл, баруун гарын 3-р хуруунд зүсэгдсэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх 33-3*******/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний 103 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн богино ханцуйтай цамцны баруун цээж хэсэгт байх 32 мм хэмжээтэй гэмтэл, цамцны зах хэсгээс баруун доод ирмэг хүртэл *******90 мм хэмжээтэй гэмтлүүд нь зах ирмэг хэсэг тэгшхэн утаснууд жигд тасарсан суналт хөврөлтгүй зүсэгдэлт үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх *******7-*******8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-*******/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүй нотлогдсон байна.

Шүүгдэгч Э.******* нь сэтгэцийн хувьд эрүүл, өөрийн хийж буй үйлдлийн мөн чанарыг ойлгох ухамсартай байсан бөгөөд зэвсгийн чанартай зүйл болох хутга нь амьгүй биетийг устгах, гэмтээх, хүн, амьтны биед гэмтэл, амь насанд аюул учруулж хохироодог зэвсэг гэдгийг урьдаас мэдэж байсан, улмаар хутгыг хүний бие рүү чиглүүлж хутгалах үйлдэл хийвэл бусдад хохирол, хор уршиг учрахыг, уг үйлдэл нь хууль бус гэдгийг ухамсарлаж мэдсээр байж зориуд санаатайгаар хүсэж хохирогчийг хутгалах үйлдэл хийж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2.т заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Өөрөөр хэлбэл хутгалах үйлдэл нь шүүгдэгчийн өөрийнх нь ямар нэг үйлдлээс үл шалтгаалах нөхцөлд санамсаргүй байдлаар хийгдээгүй, шүүгдэгч хохирогч нарын хоорондох маргаан дуусаад хохирогчийг машиндаа суугаад явах гэж байхад нь машинаас хутгаа авчирч “чамайг хутгалчихъя” гэж зориуд хүсэж хутгалах үйлдлийг хийсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Э.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.*******.т заасан гэмт хэргийн шинж агуулагдсан байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин зэргийг төлж барагдуулсан, цаашид гарах зардал төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн,  хувийн болон эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.*******.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.******* дэх хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруу, үйлдэлд тохирсон, үүнээс өөрөөр ялыг дахин хөнгөрүүлэх боломжгүй байна.

Иймд шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР

                    ШҮҮГЧИД                                       Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                  Ц.АМАРЖАРГАЛ