Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 132/ШШ2024/00491

 

 

 

 

 

2024 11 25

132/ШШ2024/00491

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.О-н нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай 132/2024/00496/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: З.О*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч З.О******* нь мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт 1995 оноос өнөөг хүртэл мал маллан амьдарч байна. З.О******* би хүүхэд ахуй наснаасаа ээж, аавын хамт мал маллаж байсан. 1995-2000 онуудад малын А данс З.О******* нэрээр буруу бичигдсэн байна. Тухайн үед О******* гэсэн нэртэй хүн манай Хантай багт байгаагүй юм.

Иймд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

-Төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Төрөл садны лавлагаа /хэргийн 5-12-р хуудас/,

-З.О*******гийн 1995-2000 оны малын А дансны лавлагаа /хэргийн 15-27-р хуудас/,.

3. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Д.Н*******, Ц.Б******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч З.О*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт 1995 оноос одоог хүртэл мал маллан амьдарч байгаа бөгөөд 1995-2000 оны малын А дансны нэр зөрүүтэй байгаа тул дээрх онуудад мал маллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Нэхэмжлэгч З.О******* нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт багт 1995 оноос одоог хүртэл мал маллаж байгаа буюу 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болох нь малчны А дансны лавлагаа, төрөл садны лавлагаа, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

4.Иймд нэхэмжлэгчийг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З.О-г Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА