Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 132/ШШ2024/00498

 

 

 

2024 11 25

132/ШШ2024/00498

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: К ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Л-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,227,391.49 /хоёр сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00547/и индекстэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Э.Л******* нь К******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 1,099,000 төгрөгийн жилийн 36 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хохироож байна. Үндсэн зээл 1,099,000 төгрөг, зээлийн хүү 1,007,809.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,181.75 төгрөг, нотариатын зардал 5500 төгрөг, нийт 2,227,391.49 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Л*******т холбогдох, 2,227,391.49 /хоёр сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:

Хариуцагч нь К******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,227,391.49 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг

-2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 370,00 /гурван зуун далан мянга/ төгрөг,

-2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 370,00 /гурван зуун далан мянга/ төгрөг,

-2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 370,00 /гурван зуун далан мянга/ төгрөг,

-2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 370,00 /гурван зуун далан мянга/ төгрөг,

-2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 370,00 /гурван зуун далан мянга/ төгрөг,

-2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 370,00 /гурван зуун далан мянга/ төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч К******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Л*******т холбогдох, иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,227,391.49 /хоёр сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Э.Л******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг -2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 370,00 /гурван зуун далан мянга/ төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 370,00 /гурван зуун далан мянга/ төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 370,00 /гурван зуун далан мянга/ төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 370,00 /гурван зуун далан мянга/ төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 370,00 /гурван зуун далан мянга/ төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 370,00 /гурван зуун далан мянга/ төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 25,299 /хорин таван мянга хоёр зуун ерэн ес/ төгрөгийг Төрийн сангаас, 25,299 /хорин таван мянга хоёр зуун ерэн ес/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА