| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00526/И |
| Дугаар | 132/ШШ2024/00499 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 132/ШШ2024/00499
| 2024оны 11 сар 27 | 132/ШШ2024/00499 | Б******* аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б
Нэхэмжлэгч: Б.М нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 7,895,000 /долоон сая найман зуун ерин таван мянга/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00526/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б*******, Б.М******* нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Б******* Б.М******* нарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б*******од холбогдох 7,895,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг дээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд нэхэмжлэлээс татгалзсаныг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авах эрхтэй гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б*******, Б.М******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг батлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч Б.Б*******, Б.М******* нарын нэхэмжлэлтэй, Б.Б*******рд холбогдох 7,895,000 /долоон сая найман зуун ерин таван мянга/ гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Б*******, Б.М******* нар нэхэмжлэлээ татан авсныг баталсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Нэхэмжлэгч нь энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
4.Энэхүү захирамжид зохигч гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА