Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 132/ШШ2024/00461

 

 

 

 

 

 

 

2024 11 15

132/ШШ2024/00461

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Ц.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Х-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,653,000 /хоёр сая зургаан зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай төгрөг гаргуулах тухай 132/2024/00516/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 05 дугаар сарын 08-25-ны өдрүүдэд Ханжаргалант худалдааны төвийн 109 лангуу буюу манай лангуунаас Дайчин ван буудал хүнс зээлээр авсан. Утсаар ярихаар долоо долоо хоногоор хойшлуулсаар байгаад энэ зуныг дуусгасан. Тиймээс энэ хүнээс 2,653,000 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Х******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 2,653,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б******* нь хариуцагч М.Х*******д холбогдуулан нийт 2,653,000 /хоёр сая зургаан зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Х******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэний нэхэмжлэлийн шаардлага 2,653,000 /хоёр сая зургаан зуун тавин гурван мянга/ төгрөгийг хариуцагч М.Х******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 28,699 /хорин найман мянга зургаан зуун ерин ес/ төгрөг, хариуцагч М.Х*******аас 28,699 /хорин найман мянга зургаан зуун ерин ес/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА