| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00453/И |
| Дугаар | 145/ШШ2024/00556 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 145/ШШ2024/00556
| 2024 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 145/ШШ2024/00556 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ................. сумын ............... дүгээр баг, .............. тоотод оршин суух, Б.................н овгийн Ц.....................н Б.................н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ................. сумын ................ дүгээр баг, ................ тоотод оршин суух, Х............... овгийн Д..................н Н...................д холбогдох,
“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н.................той 2007 онд танилцаж гэр бүл болоод 2008 онд 10 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлд гэрлэлтээ батлуулсан. Миний бие нөхөртэйгөө хамт амьдрах хугацаандаа .............оны ........... дугаар сарын .............-ны өдөр охин А, ............ оны ............. дүгээр сарын .............-ны өдөр хүү Н.М, .............. оны ............ дугаар сарын ................-ний өдөр Н.Т, .............. оны .............. дүгээр сарын .............-ний өдөр Н.Т нарыг төрүүлсэн. 2018 оноос Д.Н архи ууж агсам тавьж хэл амаар доромжилж дарамтлах болсон. Мөн хадам аав ээж хоёр бидний амьдралд их оролцдог учираас бидний дунд зөрчил үүсдэг. Цаашид хүүхдүүдийнхээ хажууд байнга хэрүүлтэй амьдрах нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх байх гэж үргэлж санаа зовдог учраас бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж, тэтгэлэг тогтоож өгнө үү. Гэрлэлтээ цуцлуулна гэж яг бодохгүй байгаа ч энэ хүн хүүхдүүдээ өмөөрөөд хэцүү байдаг тул салсан л дээр байх. Би 3 хүүхдээ өөрийн асрамжинд авна. Тэгээд бага хоёр хүүхэд дээрээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Гэрт дотор байгаа зүйлээс авах юмнуудыг нь өгнө. Хэрүүл, хараал хийхгүй. Тэгээд гэрлэлтээ цуцлуулна гэв.
Хариуцагч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яг ч гэрлэлтээ цуцлуулъя гэж бодохгүй л байна. Хүүхдүүдээ бодоод хамт амьдрах саналтай байгаа ч энэ хүн сална гээд байгаа болохоор зөвшөөрч байна. Би 2010 онд төрсөн хүүхдээ аваад аав, ээж дээрээ очих байх. Тэгээд хүүхдээ өсгөхийн тулд ажил хийнэ. Миний хүүхэд аав, ээжтэй маань байгаад байж чадах байх. Би гэр орон, машин тэргээ бүгдийг нь өгсөн, гэрээсээ юу ч авахгүй, хүүхдэдээ эхээс нь тэтгэлэг гаргуулахгүй гэв.
Гэрлэлтийн гэрчилгээний хуулбарт: Б................. овгийн Ц.................н Б............., Х............. овгийн Д................н Н................ нар ........... оны ...........дугаар сарын ...........-ны өдөр гэр бүл болсон гэсэн,
........... оны ......... дугаар сарын ...........-ны өдөр төрсөн хүү Н.А...............н төрсний гэрчилгээний хуулбар
.........оны ........ дүгээр сарын ..........-ны өдөр төрсөн хүү Н....................н төрсний гэрчилгээний хуулбар
............ оны ............ дугаар сарын .............-ний өдөр төрсөн хүү Н.Т.............н төрсний гэрчилгээний хуулбар
............ оны ........... дүгээр сарын .............-ний өдөр төрсөн хүү Н.Т.............ы төрсний гэрчилгээний хуулбар
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 105 дугаартай тодорхойлолт
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сургалтын менежерын 2024 оны 02 дугаар сарын 22-ны дугаартай тодорхойлолтууд,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Нарны дөш” өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолтууд
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Д.Н.............д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Д.Н нар нь .............оны ........... дугаар сарын .............-ны өдөр охин А, ............ оны ............. дүгээр сарын .............-ны өдөр хүү Н.М, .............. оны ............ дугаар сарын ................-ний өдөр Н.Т, .............. оны .............. дүгээр сарын .............-ний өдөр Н.Т нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдсон.
3. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 145/ШЗ2024/01781 тоот захирамжаар гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан явуулсан боловч эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон болох нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр нотлогдож байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална” гэж зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1781 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн ч 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл гарсан, талууд шүүх хуралдаанаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн тул шүүх хуралдааныг товлон зарласан болохыг дурдах нь зүйтэй.
4. .......... оны .......... дугаар сарын ...........-ны өдөр төрсөн охин Н.А, ............. оны .......... дугаар сарын ..........-ний өдөр төрсөн Н.Т, ............. оны .......... дүгээр сарын ..........-ний өдөр төрсөн Н.Т нарыг эхийн асрамжид, ....... оны ....... дүгээр сарын ..........-ны өдөр төрсөн хүү Н...............г эцгийн асрамжид үлдээхээр талууд харилцан тохиролцсон байх тул .............оны ............ дугаар сарын .........-ны өдөр төрсөн охин А............, .......... оны ............ дугаар сарын ...........-ний өдөр төрсөн Н.Т..........., ...........оны ..........дүгээр сарын ..............-ний өдөр төрсөн Н.Т нарыг төрсөн эх, нэхэмжлэгч Ц.Б..............н асрамжид, .......... оны ............. дүгээр сарын .............-ны өдөр төрсөн хүү Н...................г төрсөн эцэг, хариуцагч Д.Н.............н асрамжид тус тус үлдээлээ.
5. Нэхэмжлэгч Ц.Б нь .............. оны .......... дугаар сарын ...........-ний өдөр төрсөн Н.Т, ............ оны .............. дүгээр сарын .................-ний өдөр төрсөн Н.Т нарт эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан ба 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Н.А, ............. оны ......... дүгээр сарын ..........-ны өдөр төрсөн хүү Н.М нарт тэтгэлэг гаргуулахгүй байхаар талууд харилцан тохиролцсон гэжээ. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар ............ оны ............ дугаар сарын .............-ний өдөр төрсөн Н.Т, ......... оны ......... дүгээр сарын ............-ний өдөр төрсөн Н.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Н................с тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
6. Зохигч дундын эд хөрөнгийн маргаан гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах гэж тус тус заасан эцгийн үүргээ хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Д.Н, хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Ц.Б нарт тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дахь хэсэгт зааснаар Х............ овгийн Д...............н Н................, Б................ овгийн Ц....................н Б................нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар .......... оны .......... дугаар сарын ...........-ны өдөр төрсөн охин Н.А, ............. оны .......... дугаар сарын ..........-ний өдөр төрсөн Н.Т, ............. оны .......... дүгээр сарын ..........-ний өдөр төрсөн Н.Т нарыг төрсөн эх, нэхэмжлэгч Ц.Б................н асрамжинд, ............. оны ............дүгээр сарын ..............-ны өдөр төрсөн хүү Н.М..............г төрсөн эцэг, хариуцагч Д.Н......................н асрамжинд тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгүүдэд зааснаар ..............оны ............ дугаар сарын ...............-ний өдөр төрсөн Н.Т, ............... оны ............... дүгээр сарын .................-ний өдөр төрсөн Н.Т................. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Н..............с тэтгэлэг гаргуулан, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Талууд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан гаргаагүй, мөн ............ оны ............... дугаар сарын .................-ны өдөр төрсөн охин Н.Аа, ............. оны ............ дүгээр сарын ....................-ны өдөр төрсөн хүү Н.М нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгүүдэд заасан эцгийн үүргээ хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Д.Н..................д, эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Ц.Ба................д тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Н....................с улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, орон нутгийн орлогын данснаас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Б.................д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
7. Шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Г.Дорждулам/-д даалгасугай.
8. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА