| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00443/И |
| Дугаар | 145/ШШ2024/00554 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 145/ШШ2024/00554
| 2024 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 145/ШШ2024/00554 | Арвайхээр сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “...................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн .............. сумын .............. дүгээр баг, ............. тоотод оршин суух, А...............н Г.................т холбогдох,
“16974950 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “...............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “.................... ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр А.Г.................тэй худалдах худалдан авах гэрээг байгуулж хамтран ажилсан боловч барааны төлбөр тооцоог барагдуулахгүй өнөөдрийг хүрч байгаа тул 16,974,950 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд “...............” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Г...............т холбогдох иргэний маргаанд талууд харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүн болох 16,974,950 төгрөгийг 10 сарын хугацаатай, сар бүрийн 30-ны өдөр 1.697.495 төгрөгийг нэхэмжлэгчид төлж байхаар харилцан тохиролцсон болно. Иймд бидний дээрхи харилцан тохиролцон эвлэрсэн дээрх эвлэрлийг баталгаажуулж өгнө үү. Дээрхи нэхэмжлэлийн шаардлага бүхий үнийн дүнд шүүхэд нэхэмжлэл гаргахад төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамж нэмж бодогдсон байгаа болно гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “................” ХХК нь хариуцагч “А.Г.................т холбогдуулан “16,974,950 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г...................тай харилцан тохиролцож, 16,974,950 төгрөгийг 10 сарын хугацаатай сар бүрийн 30-ны өдөр 1,697,495 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь Эвлэрлийн гэрээ-ээр тогтоогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “..................” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Г...................т холбогдох “16,974,950 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Г.................с 126,475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “..............” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА