Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/13

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

         Хэргийн индекс 166/03/0015/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******  

Нарийн бичгийн дарга С.Хулганаа нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 03 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******т холбогдох 118000030494 дугаартай эрүүгийн хэргийг 03 оны 0 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овгийн ******* *******, ******* оны 08 дугаар сарын 05-ны өдөр аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, баяд, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн сумын дугаар баг тоотод оршин суух хаягтай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 09- ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 1 жил тэнсэн хянан харгалзсан,

-Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 00 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамрагдсан,

-Сэлэнгэ аймаг дах сум дундын 1 дүгээр шүүхийн 005 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Давж заалдах шатны шүүхийн магадлалаар жил хорих ял болгон өөрчилсөн,

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 013 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145. дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг тэнсэж, жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Сум дундын 1 дүгээр шүүхийн 014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145. дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дугаартай шүүгчийн захирамжаар жилийн хорих ялыг өршөөн хасаж 3 жил сар 6 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба 017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 305 дугаартай шүүгчийн захирамжаар 015 оны Эрүүгийн хуулийн 17. дугаар зүйлийн 3. дахь хэсэгт заасан хорих ялын хүрээнд дүйцүүлэн 01 жил 4 сар хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг 017 оны 1 дугаар сарын 1-ний өдрийн 19 дугаартай магадлалаар сулласан,

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн,

Шүүгдэгч ******* нь 00 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн сумын дугаар баг гэх газраас иргэн ийн эзэмшлийн нас гүйцсэн эм хонь 10 толгой, төлөг 11 толгой, хурга 11 толгой, нас гүйцсэн эр ямаа 1 толгой, нас гүйцсэн эм ямаа 1 толгой зэрэг нийт 34 тооны малыг хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу 3.60.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн .1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “алдуул малыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1. дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 118000030494 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ. Гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдэх нь хулгайн гэмт хэрэг бөгөөд мал өөрийн хөлөөр эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсэн бол завших гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.

Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулдаг болно.

Хавтаст хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр 00 оны 11 дүгээр сарын 18-ны орой тухайн орон нутагт цасан шуурга болсон, халдлагын зүйл болох мал нь өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салсан гэх үйл баримт үүссэн байхыг үгүйсгэхгүй боловч шүүгдэгч ******* нь энэ нөхцөл байдлыг ашиглан тэдгээрийг нуун далдалж улмаар хашаан хороонд тууж оруулан, эмнэсэн идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн “...ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй малыг Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байдаг.

Шүүгдэгч *******ын хувьд хуульд заасан үүргээ биелүүлсний дараа алдуул малыг хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “алдуул малыг завшсан” гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй боловч тэрээр хуулиар хүлээлгэсэн үүргийг эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй малыг өөрийн өмчийн адил хууль бусаар, шунахайн сэдэлтээр захиран зарцуулах нөхцөл бүрдүүлснээр мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхээр байна.

Яллагдагч, шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн бодит байдлыг нотлох, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй тул түүний мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлан нягталж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож шийдвэрлэдэг.

Шүүх шүүгдэгчийн мэдүүлгийг няцаах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлсэн “...00 оны 11 дүгээр сарын 18-ны орой цасан шуурга болсон тэгтэл орой шөнийн 00 цагийн орчим манай хонь хөдлөөд нохой хуцаад байхаар нэг морьтой хүн хонин дотор зогсож байсан тэгэхээр юун хүн бэ гээд орилсон чинь тэр хүн шууд морьтойгоо зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч “...11 дүгээр сарын 18- ны орой манай хонин дотор нэг морьтой хүн явж байхаар нь манай нөхөр хөөгөөд явуулсан...” гэх мэдүүлгүүдэд мөн тухайн 34 тооны бог малыг ийн малд ******* авчирч нийлүүлсэн талаар хөтөлбөргүй мэдүүлсэн гэрч , насанд хүрээгүй гэрч , нарын мэдүүлэг зэрэг яллах талын нотлох баримтуудыг үгүйсгэсэн дүгнэлт хийлгүйгээр *******ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэхэд эргэлзээтэй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Мөн шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 3.600.000 төгрөг гэж алдаатай бичин бичиг техникийн алдаа гаргасан байна.

Иймд 03 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/ШТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжин оролцох болно... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзсэн. Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэрэг нь хууль ёсны эзэмшигчээс нууц, далд аргаар үйлдэгддэгээрээ ижил төсөөтэй боловч тухайн эд зүйл нь гэмт этгээдийн эзэмшилд хэрхэн шилжиж байгаагаараа ялгагдан зүйлчлэгдэнэ. Хулгайлах гэмт хэрэг нь ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүй, хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар илэрдэг бол алдуул мал завших гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн халдлагын зүйл болох мал нь гэмт этгээдийн эзэмшилд шилжсэнээр түүнийг шамшигдуулах, захиран зарцуулах эрх үүссэнээр алдуул мал завших гэмт хэрэг гэж үзнэ. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч болон гэрчийн мэдүүлгээр тухайн хэрэг гардаг өдөр цасан шуурга болсон, халдлагын зүйл болох 34 тонны бог мал нь хохирогчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр ижил сүргээсээ тасарч, салсан байхыг үгүйсгэхгүй нөхцөл байдал үүссэн. Шүүгдэгч ******* энэ байдлыг далимдуулан тухайн малыг тууж явж, айлын хашаанд хашаалж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн. Ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй малыг Иргэний хуульд зааснаар тухайн олж авсан этгээд орон нутгийн засаг, захиргааны байгууллага болон Цагдаагийн газар мэдэгдэж өмчлөгч нь тогтоогдтол өөр дээрээ байлгах үүрэгтэй байдаг. Шүүгдэгчийн хувьд энэ үүргээ биелүүлээгүй, алдуул малыг захиран зарцуулж хулгайлах гэмт хэрэг үйлдэх санаа зоригийг агуулсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн мэдүүлгийг няцаах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шийтгэх тогтоолд дурдаж, зөвхөн яллагдагчийн мэдүүлгийг үндэслэж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3.60.000 төгрөгийг шийтгэх тогтоолд 3.600.000 төгрөг гэж бичиж бичиг, техникийн алдаа гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд тухайн өдөр цаг агаарын нөхцөл байдал хүнд цасан шуургатай байсан талаар шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэгт байдаг. Бусад гэрчүүдийн мэдүүлэг мөн адил байсан. Шүүх хуралдааны явцад мал хулгайлсан үйлдэл нь ижил сүргээсээ тасарсан, олон тооны мал хулгайлсан уу гэдэг нь эргэлзээтэй, маргаантай байсан. Анхан шатны шүүхээс гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж ижил сүргээсээ тасарсан байх магадлалтай гэж үзэж шүүгдэгчид ашигтай байдлаар ял хөнгөрүүлж, алдуул мал хулгайлсан гэж шийтгэх тогтоол оногдуулсан нь үндэслэлтэй байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан бүх ажиллагаа, шийдвэрийг хянахын зэрэгцээгээр, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судаллаа.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас:

Шүүгдэгч *******ыг 00 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн сумын дугаар баг гэх газраас иргэн ийн эзэмшлийн нас гүйцсэн эм хонь 10 толгой, төлөг 11 толгой, хурга 11 толгой, нас гүйцсэн эр ямаа 1 толгой, нас гүйцсэн эм ямаа 1 толгой зэрэг нийт 34 тооны малыг хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу 3.60.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ын үйлдлийг “…сүргээсээ тасарч салхинд туугдан нөмөр газар хорогдож эзний хараа хяналтаас гадна үлдсэн мал байсан” гэж үзээд прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид хариуцлага тооцжээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 3.600.000 төгрөг гэж алдаатай бичиж бичиг, техникийн алдаа гаргасан байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг  прокурорт буцаахаар шийдвэрлэв.

Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 8-д заасан “… хэргийг хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тооцох” зохицуулалтыг буруу хэрэглэсэн байгааг анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.,1.., 39.9 дүгээр зүйлийн .т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

 . Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.АМАРЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                                   Г.ДАВААРЕНЧИН

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР