| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00671/И |
| Дугаар | 145/ШШ2024/00585 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 145/ШШ2024/00585
| 2024 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 145/ШШ2024/00585 | Арвайхээр сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ................. дүүргийн .................. дүгээр хороо, .................д байрлах “................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............. сумын ............ дугаар багт байрлах, “.................” ХХК-д холбогдох
“17,598,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “.................” ХХК-ийн захирал Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харуицагч нь манай байгууллагаас 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 6,220 литр дизельтүлш, 6,100 литр АИ-92 бензин нийт 12,320 литр бүтээгдэхүүн авсан бөгөөд түүний үнэ нийт 29,598,000 төгрөг байна. Үүнээс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 12,000,000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 17,598,000 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд түүнийг төлж барагдуулалгүй биднийг хохироосоор байна. Иймд ................ ХХК-иас иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтын дагуу 17,598,000 төгрөгийг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “..............” ХХК-ийн захирал Т.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “................” ХХК-иас нэхэмжилсэн 17,598,000 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “..................” ХХК нь хариуцагч “.................” ХХК-д холбогдуулан “17,598,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “..............” ХХК-ийн захирал Т.А бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “.................” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “................” ХХК-ийн нэхэмжлэлтэй “................” ХХК-д холбогдох “17,598,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,940 төгрөгийн тавин хувь болох 122,970 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 122,970 төгрөг, хариуцагч “..............” ХХК-иас 122,970 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “...................” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА