Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 145/ШШ2024/00584

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 145/ШШ2024/00584

Өвөрхангай аймаг

 

Гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

              Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ................. сумын .............. дугаар баг, ............. тоотод оршин суух, Ө.................н Д..............н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн .............. сумын .................. дугаар баг, ............. тоотод оршин суух, Б...................н Б.................д холбогдох

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Д....................., хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

.ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2004 онд Б.Б................. танилцаж ............. оны ........... дүгээр сарын .............-нд хүү Б.Т..............., ............ оны ............. дүгээр сарын ...............-нд хүү Б.Э, ............ оны .......... дүгээр сарын ...............-нд охин Б.Н нарыг төрүүлсэн. Бид гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлийн баталгаатай. Б.Б..................... нь амьдрах хугацаандаа байнга архи ууж агсам тавьж хүрч хэрэглэн эрх чөлөөнд халдан зодож доромжилж бусдын гэр бүл рүү үг хэлээр дайрч гэр орноос хөөж хүүхдүүд биднийг байнгийн айдас түгшүүрт автуулж амар тайван амьдрах хамтдаа амьдралаа үргэлжлүүлэх ямар ч нөхцөлгүй байдалд оруулсан. Танхайрах бүрд цагдаад хандаж байгаагүй үр хүүхдүүдийн минь эцэг, хань ижил минь гээд уучилж ирсэн боловч Б.Баярцогт гэмээ ухамсарлахгүй гэр бүлийн хүчирхийллийн аюулын эрсдэл улам нэмэгдэж байна. Миний бие 2024 оны 06 дугаар сард тус шүүхэд Б.Баярцогтоос гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба үр хүүхдээ бодож эвлэрч хэргээ шийдвэрлүүлсэн боловч түүний хүчирхийлэл үргэжилсэн хэвээр Б.Баярцогтын хатуу харгис үйлдэл хүчирхийлэл хүүхдүүдийн сэтгэл санаа хүмүүжилд муугаар нөлөөлж байгаа тул гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийг минь миний асрамжинд үлдээж, хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ө.Д.....................шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүртэл өөрийн байр сууриндаа бат зогсож байсан. Гэтэл Б.Баярцогтын ээжийн бие их муу байгаа. Би тэр хүнийг сэтгэлдээ харамсал тээж бурхан болоосой гэж хүсэхгүй байгаа болохоор эвлэрэхээр шийдсэн. Миний ээж бас бие муу, миний асаргаанд байдаг. Миний ээж хүн ч танихгүй байдаг болохоор энэ байдлыг бол мэдэхгүй. Энэ хүн ч эвлэрэе гээд эвлэрлийн гэрээ бичсэн. Гэрээндээ намайг хайр халамжаар дутаахгүй гэж бичсэн байна. Би хайр халамж ерөөсөө хүсээгүй, намайг тайван амгалан байлгаач л гэж энэ хүнээс хүсч байгаа. Ахиад ийм байдал давтагдвал би шүүхэд хандана гэдгээ хэлмээр байна гэв.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архи дарс уудаг нь миний буруу. Би ахиж архи уухгүй, ар гэртээ тус дэм болно. Эхнэрийнхээ энэ сэтгэлийг ойлгож байна. Надад миний охины зурсан зураг байна. Гэр бүлээрээ сайхан байгаагаар зурсан зураг. Би цаашид хичээнэ гэв.

Зохигч эвлэрлийн гэрээндээ:  Миний бие Ө.Д.......................тай 2007 онд гэр бүлж, одоо бид хоёр 3 хүүхэдтэй болсон. Энэ цагаас эхлэн архи уухгүй мөн 3 хүүхдэдээ архи дарс муу үлгэр дууриалал үзүүлэхгүй гэж амлаж байна. Хань Ө.Д...................аа хайр халамжаар дутаахгүй үр хүүхэд, ханьдаа халамж байнга тавьж байхаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэв.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Д нь  хариуцагч Б.Б................д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрсэн болохоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан ба зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.  Ө.Д.................н хариуцагч “Б.Б..................д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах”  тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Баярцогтоос 35,100 төгрөг, гаргуулан нэхэмжлэгч Ө.Д..................д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй..

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА