Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 145/ШШ2024/00551

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 145/ШШ2024/00551

Арвайхээр сум

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

              Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ............сумын ...... ............ дугаар багт оршин суух, С.......................н С................н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн .................... сумын ............... дугаар баг, ................. тоотод оршин суух, Ц.......................н С...................д холбогдох

            “Эцэг байх эрх хасуулах” тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.С, хариуцагч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.С ..................настай нь зээ охин .................., нөхрийн хамт ам бүл гурвуул амьдарч байна. Би таван хүүхэд төрүүлж өсгөсөн. 3 дахь охин Х.............. маань Ц...........овогтой С.............той гэр бүл болж охин С........... ......... оны ............ сарын ...............-нд төрүүлсэн. Миний охин Х...............н нөхөр С............ж нь эхнэртээ халамж муутай, гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, байнгын архидан согтуурдаг байсны улмаас сүүлдээ нөхрөөсөө зугтааж, хүүхдээ эмчлүүлэнгээ ажил хийж түрээсийн байранд амьдарч байгаад цэл залуугаараа хорвоогийн мөнх бусыг үзсэн. Энэ хоёр нь гэрлэлтийн баталгаагүй байсан. С............... нь тогтсон ажилгүй, хаа хамаагүй тэнсэн амьдралтай. Зээ охин С............... нь 6 настай өнчин хоцорсон. Зээ охин С............... нь өвгөн бид хоёрын асрамжид Сант суманд нэгдүгээр ангид сурч байгаа болно. Эцэг С................ нь өөрийн хүүхдээ огт хайхардаггүй охин С.......... нь Нүдний хоргүй хавдар оноштойгоор Эх нялхасын харааны клиникийн эмч Б...............н хяналтад байдаг. Эцэг С.............. нь хүүхдийн 100 мянган төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгийг өөрөө хэрэглээд хүүхдэдээ өгдөггүй. Зээ охин С............... эмээ өвөө нь байхгүй байсан бол бүтэн өнчинтэй ялгаагүй амьдарч байна. Ээж нь амьд сэрүүн байхдаа Охины эмчилгээнд сард 1,5 сая төгрөг зарцуулдаг байсан. Уг мөнгийг ажил хийж олдон байсан. Эх нялхсын Харааны Клиникт 2 удаа нээлттэй, хаалттай хагалгаанд орсон. Одоогийн байдлаар нүд нь бүлцийж хавдаж өвчин нь хүндрэх байдалтай байна. Америкаас ирсэн эмч нарт 8 дугаар сард үзүүлэхэд Монголд дахин хагалгаанд орох боломжгүй гадаадад орох шаардлагатай гэсэн. Энэтхэг улсыг судлуулахад 90 сая төгрөг шаардлагатай гэсэн. Ийм учраас хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг 1 дүгээрт тавьж дээрх асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байна. Охин нь эцэгтэйгээ чатаар холбогдоход аав нь огт хариу өгдөггүй, би аав ч үгүй ээж ч үгүй гэж уйлдаг юм. Өвгөн бид хоёр хэдийгээр нас ахиж яваа ч гэсэн өнчин хоцорсон зээ охиноо үхэн үхтлээ чадлаараа харж хамгаалахыг бодож байна. Эцэг нь дансанд орсон хүүхдийн мөнгөөр нь архидан согтуурч хүүхдэдээ хайхрахгүй орхиж байгаа, нэг удаа ч гэсэн хүүхдэдээ хэрэгтэй зүйлд нь зарцуулаарай гэж мөнгө өгөхгүй эргэж тойрохгүй байгаад нь маш гомдолтой байдаг. Хүүхдийн асуудлыг хууль нэгдүгээрт тавьдаг бол зээ охины минь асуудал хуулийн дагуу шийдэхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Иймд доорх хүсэлтийг нэн даруй шийдэж өгнө үү. Аав нь Баян-Өндөрийн хаягтай болохоор хүүхэд нь Баян-Өндөрийн хаягтай байгаа хүүхдийн хаягийг өөрийн хаяг дээр шилжүүлж Эмээ С.С.................г асран хамгаалагчаар албан ёсоор тогтоолгох хүсэлтэй байна Хүүхдийн 100 мянган төгрөгийг зээ охин Сарнайгийн нэр дээр хадгаламж нээлгэж, хадгаламжийн данстай холбуулах хүсэлтэй байна. тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгийг хадгаламжийн данстай холбуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Ц.С............... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эцэг байх эрхээ хасуулах зүйл хийгээгүй. Охиноо өөрийн асрамжид авмаар байдаг ч хагацал зовлон үзсэн настай хүмүүсээс хүүхдээ шууд авна гэхээр хэцүү байгаа. Харихорины шүүхэд хандаад би хүүхдийн асран хамгаалагчаар томилогдсон учраас хүүхдийн мөнгө болон тэжээгчээ алдсаны тэтгэмж нь миний нэр дээр ордог. Энэ мөнгийг би хүүхдийнхээ эмээ рүү шилжүүлэхэд татгалзах зүйл байхгүй ч хүүхдийн ирээдүйд зориулан хадгалах хэрэгтэй л гэж хүсч байна гэв.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ:  “Эцэг байх эрх хасуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, төрөөс олгож байгаа хүүхдийн 100,000 төгрөгийг, тэжээгчээ алдсаны тэтгэмж 600,000 төгрөгийг нэхэмжлэгч С.С.................н ............... данс руу сар бүр шилжүүлж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэв.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч “Ц.С..................д холбогдуулан эцэг байх эрх хасуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-02 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.С, хариуцагч Ц.С..................той харилцан тохиролцож, “Эцэг байх эрх хасуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Төрөөс олгож байгаа хүүхдийн 100,000 төгрөгийг, тэжээгчээ алдсаны тэтгэмж 600,000 төгрөгийг нэхэмжлэгч С.С................н ............... данс руу сар бүр шилжүүлж төлөхөөр эвлэрсэн болох нь Эвлэрлийн гэрээ-ээр тогтоогдож байна.

            Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.  С.С...................н нэхэмжлэлтэй Ц.С............д холбогдох “Эцэг байх эрх хасуулах” тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.С..............с 35,100  төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.С.............д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200  төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА