| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00614/И |
| Дугаар | 145/ШЗ2024/02159 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 145/ШЗ2024/02159
| 2024 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 145/ШЗ2024/02159 | Арвайхээр сум |
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ............. сумын ............... дугаар баг, ........... тоотод оршин суух, Т.................н Э.....................н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн .......... сумын .............дугаар багт оршин суух, Н...............н З................д холбогдох
“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 онд Н.З...............Тай 2014 онд танилцан дотносон 2015 оны 12 дугаар сарын 29-нд хүү Э.А................., .............. оны ............... дугаар сарын ................-нд охин Э.А нарыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд Н.З архи ууж агсам согтуу тавьж сэтгэл санааны дарамтанд оруулж байсан ба сүүлийн үед байнга архи ууж зодож хүнд болон хөнгөн гэмтэл учруулж мөн гэр орноо зарж архидаж хүү, охин бид гурвыг орон гэргүй болгож хамт амьдрах аргагүй байдал хүрлээ. Бид хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан учир хүү Э.А, охин Э.А би өөрийн овгоор овоглосон юм. Иймд хүү Э.А, охин Э.А...............н эцэг нь Н.З мөн болохыг тогтоолгож хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Т.Э....................н нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хариуцагч Н.З....................д нэхэмжлэлийн хувь гардуулахаар “Өвөрхангай аймгийн .............. сумын ................дугаар баг гэх хаягаар буюу нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хариуцагч Н.З тус багт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан Т.Э................н нэхэмжлэлтэй Н.З..............д холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан баримтлан Т.Э............н нэхэмжлэлтэй Н.З................д холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА