| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00600/И |
| Дугаар | 145/ШШ2024/00568 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 145/ШШ2024/00568
| 2024 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 145/ШШ2024/00568 | Арвайхээр сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “.....................” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн .............. сумын 8 дугаар баг, 27-2 тоотод оршин суух, Бодийн Ринчиндолгор,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 27-2 тоотод оршин суух, Батцэрэнгийн Батсайхан нарт холбогдох
“36,122,326.91 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “....................” ХК-ийн Өвөрхангай салбарын захирал Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Р нь .......................тай 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ................ дугаартай зээлийн гэрээ байгуулан 42,000,000 төгрөгийг жилийн 23.04 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлдэгч Б.Р.........н ................дахь ................ дансанд 42,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 12,833,333.26 төгрөг, зээлийн хүүнд 12,657,190.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 84,749.10 төгрөгийгтөлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1110084504 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 96 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгапамж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заапт болон 1110084504 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 29,166,666.74 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаарх хүү 2,259,392.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,000.65 төгрөг, нөхцөл өөрчилсөн шимтгэл нийт 36,122,326.91 төгрөгийг Б.Р болон Б.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.Б, Б.Р нараас нэхэмжилсэн зээлийн дүнг нэхэмжлэлд зөрүүтэй тусгасан байсан тул зөв болгон засаж, 4 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсны дагуу 31,455,060.02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б, Б.Р шүүхэд гаргасан тайлбартаа: “..................” ХК-ийн нэхэмжилсэн 31,455,060.02 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 05-нд 5,000,000 төгрөг, 2 дугаар сарын 05-нд 5,000,000 төгрөг, 3 дугаар сарын 05-нд 5,000,000 төгрөг, 4 дүгээр сарын 05-нд 16,455,060.02 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “................” ХК нь хариуцагч Б.Б, Б.Р нарт холбогдуулан “36,122,326.91 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-03 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаа зөвтгөн багасгаж, нэхэмжлэлийн шаардлагыг 31,455,060.02 төгрөг болгосон байх ба хариуцагч Б.Б, Б.Р нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “...............” ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б.................н, Б.Р нарт холбогдох “31,455,060.02 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,562 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 157,612.5 төгрөг, хариуцагч Б.Б, Б.Р нараас 157,612.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “..................” ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА