Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 145/ШШ2024/00569

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 145/ШШ2024/00569

Арвайхээр сум

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн     шүүгч А.Үүрийнтуяа би,

 

Нэхэмжлэгч: “..................” ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өвөрхангай аймгийн .............. сумын .............. дугаар баг, ........... тоотод оршин суух, П.................н П..........................,

 

Хариуцагч: Өвөрхангай аймгийн .............сумын .............. дугаар баг, ........... тоотод оршин суух, ................н М................... нарт холбогдох

 

“28,092,824.46 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “................. ХК-ийн Өвөрхангай салбарын захирал Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.П нь .................тай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ................ дугаартай зээлийн гэрээ байгуулан 19,500,000 төгрөгийг жилийн 23.76 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар холимог зориулалтаар авсан. Банк нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зээлдэгч П.............н ......... дахь ............... дансанд 19,500,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Тус зээлийн гэрээнд 2020 оны 04 дүгээр сарын 17-ы өдөр, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдөр харилцагчийн хүсэлтээр өөрчлөлт оруулж зээлийн хугацааг сунгаж зээлийн дансны дугаарыг 1110025992 тоот болгож нөхцөл өөрчилсөн. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 3,705,919.17 төгрөг, зээлийн хүүнд 10,111,908.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 52,501.06 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1110022371 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхпэн төлөлгүй, нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 1024 хоног хугацаа хэтрүүлээд байна. ............. нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгапамж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1110022371 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 15,794,080.83 төгрөг, 2024 оны 10-р сарын 16-ны өдрийн байдлаарх хүү 10,883,416.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,415,327.28 төгрөг, нийт 28,092,824.46 төгрөгийг П.П, Г.М нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: П.................н П, Г..............н М.............. нар нь “................” ХК-ийн нэхэмжилсэн 28,092,824.46 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч ...................” ХК нь хариуцагч П.П, Г.М нарт холбогдуулан “28,092,824.46 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.П, Г.М нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч .................к” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлт бичгээр шүүхэд гаргаж өгсөн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. ...................” ХК-ийн нэхэмжлэлтэй П.П, Г.М нарт холбогдох “28,092,824.46 төгрөг гаргуулахтухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ..................” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,414 төгрөгийн тавин хувь болох 149,207 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын тоот данснаас 149,207 төгрөгийг гаргуулж ...............” ХК-д олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

                                                                                                                            

 

 

 

 

 

    ШҮҮГЧ                              А.ҮҮРИЙНТУЯА