Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 126/ШШ2024/0123

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би, Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б******хийн дүгнэлттэй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Алтанцэцэгт холбогдохзөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б******хийн дүгнэлтдээ: ...Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.А********гнь М******ХХК-нд 2023 оны 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд шимтгэлийн төлөөгүй орхигдуулсан гэх Г-08 дугаартай зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч М********ХХК-нд 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.

Хэрэгт цугларсан холбогдогч Т.Э********-ийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар М******ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй зөрчил үйлдсэн гэж үзсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүнийг тав зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилжээ.

Холбогдогч М******ХХК-нд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд шийтгэлийн төрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бичээгүй нь ойлгомжгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсгийн 28.7.1-т Зүйлийг дугаарлахдаа зүйлийн дугаарын өмнө нь баруун талдаа цэгтэй тухайн бүлгийн дугаарыг араб тоогоор бичиж, ард нь "дүгээр", эсхүл "дугаар" гэж бичгээр /1.1 дүгээр зүйл. г.м/, 28.7.2-т хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1. г.м./ гэж хуулийн зүйл, хэсэг заалтыг хэрхэн бичих талаар хуульчилжээ.

Эрх бүхий албан тушаалтан 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0741102 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 10.17.3-д заасны дагуу гэж бичсэн нь Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу бичигдээгүйгээс зүйл, хэсэг нь ялгагдахгүй, тодорхой бус байна.

Иймд шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Алтанцэцэгийн холбогдогч М******ХХК-д шийтгэл оногдуулсан 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0741102 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх заалтад бичигдсэн ... 500 нэгж... гэснийг ... 500 нэгжээр торгох... гэж, ... 10.17.3 ... гэснийг ... 10.17 дугаар зүйлийн 3... гэж тус тус өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.А********гшүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 69 тоот прокурорын дүгнэлтийг хүлээж аваад дараах тайлбарыг гаргаж байна.

Шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Алтанцэцэгийн холбогдогч М******ХХК-нд шийтгэл оногдуулсан 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0741102 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх заалтанд бичигдсэн ...500 нэгж... гэснийг ...500 нэгжээр торгох... гэж. ... 10.17.3... гэснийг ...10.17 дугаар зүйлийн З... гэж тус тус өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт гарсныг миний бие хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоногэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.А********гнь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0741102 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0741102 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх заалтад бичигдсэн ... 500 нэгж... гэснийг ... 500 нэгжээр торгох... гэж, ... 10.17.3 ... гэснийг ... 10.17 дугаар зүйлийн 3... гэж тус тус өөрчлөх тухайгаа холбогдогчМ******ХХК-нд мэдэгдсэн тухайгаа баримтжуулах үүрэг хүлээнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б******хийн гаргасан 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0741102 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахшаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ГАНЧИМЭГ