Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 145/ШШ2024/00553

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 145/ШШ2024/00553

Арвайхээр сум

 

       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

               хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “.................” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............. сумын ..............дүгээр баг, ............. тоотод оршин суух, Ш..................н С.................д холбогдох

           “6,943,993.35 төгрөг гаргуулах”  тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “...............” ХК-ийн Өвөрхангай салбарын захирал Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ш.С нь .................тай 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ............... дугаартай зээлийн гэрээ байгуулан 7,200,000  төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2021 оны 08 сарын 25-ны өдөр зээлдэгч Ш.С...............н ............дахь ............... дансанд 7,200,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2,116,377.46 төгрөг, зээлийн хүүнд 755,193,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,257.78 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан ...........дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 801 хоног хугацаа хэтрүүлээд байна. .......... нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу ^өлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон ........... дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 5,083,622.54 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаарх хүү 1,680,295.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200,075.77 төгрөг, нийт 6.943.993.35 төгрөгийг Ш.С..................с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.С шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “.................” ХК-д 6,943,993.35 төгрөгийн үлдэгдэлтэй тул энэхүү зээлээ 2024 оны 12 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 1, 2, 3, 4, 5 дугаар сар хүртэл сар бүр 1,000,000 төгрөг төлж, 6 сард 943,993.35 төгрөгийг төлж барагдуулна гэсэн хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “..............” ХК нь хариуцагч Ш.С................д холбогдуулан “6,943,993.35 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “.................” ХК-ийн “6,943,993.35 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.С  бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

3. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “..................” ХК-ийн нэхэмжлэлтэй Ш.С...............д холбогдох “6,943,993.35 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Ш.С................с 126,054 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126,054  төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. .

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА