Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/03087

 

 

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/03087

Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч * ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,139,619.1 төгрөгийг хариуцагч * хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,184 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас 64,592 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ББСБ ХХК олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН