| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/05470/И |
| Дугаар | 102/ШШ2024/03088 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2024/03088
| 202*оны 06 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2024/030** | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг, Улаан уул, Ухаа чулуу 2 дугаар гудамж 10-1 тоот хаягт оршин суух, Өлзийт овогт Чулууны Баттөгс /ЕН*207301*/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, *хороолол, Чингүнжав гудамж, * байр, ** тоот хаягт оршин суух, * овогт * * /*/,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, * дүгээр хороо, Нуурын * гудамж, * тоот хаягт оршин суух, * * /Х*/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 153,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгч *,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар,
хариуцагч Д.*,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч * нь хариуцагч Д.*, Д.* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 153,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие хариуцагч Д.*той 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Тухайн зээлийн гэрээгээр *5,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцон зээлийн гэрээ байгуулсан ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Баянгол дүүргийн *-р хороо Чингүнжав гудамж * байр *07 тоот, 0*тоот зогсоол, 53,62 м.кв талбайтай 3 өрөө байр 15,32 м.кв талбайтай авто зогсоолын хамт барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу мөнгийг зээлдэгч Д.*ид бүрэн шилжүүлсэн. Гэрээ байгуулсанаас хойш хариуцагчийн хувьд өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг огт барагдуулаагүй бөгөөд нийт 42*хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгч 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн бөгөөд ийнхүү хугацаа өнгөрөх тусам нэхэмжлэгч надад болон хариуцагчид тус тус сөрөг үр дагавартай. Зээлийн гэрээний хугацааг бичгээр сунгаагүй тул үндсэн хоёр сарын зээлийн хүү нийт 17,000,000 төгрөг болж байна. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д 0,5 хувиар алданги төлнө гэж заасан ба хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь үндсэн зээл болон зээлийн хүү нийт 102,000,000 төгрөг болох бөгөөд үүнээс нэг хоногт тооцох алдангийн хэмжээ нь 510,000 төгрөг болж байна. Хугацаа хэтэрсэн хоног 42*бөгөөд нийт алдангийн хэмжээ 216,240,000 төгрөг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алданги 51,000,000 төгрөг болно. Иймд хариуцагч Д.*оос Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл *5,000,000 төгрөг, зээлийн хүү 17,000,000 төгрөг, алданги 51,000,000 төгрөг нийт 153,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн *-р хороо Чингүнжав гудамж * байр *07 тоот, 0*тоот зогсоол, 53,62 м.кв талбайтай 3 өрөө байр болон 15,32 м.кв талбайтай авто зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.*оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авсан өгснийг би мэдэхгүй. Хамгийн сүүлд 25,000,000 төгрөг Д.*ид өгч байхыг нь би харсан. Яагаад *5,000,000 төгрөг гээд байгааг мэдэхгүй. Дүүдээ тусалъя гэсэн бодолтойгоор дүүдээ тусалсан, гэтэл байраа алдахад хүрчхээд байна. Д.* өөрөө мэдэж байгаа би юу ч мэдэхгүй байна. *5,000,000 төгрөгийг үнэхээр мэдэхгүй. Надтай хамааралгүй газар ажиллаж байхдаа авсан мөнгө учраас би мэдэхгүй. Нотариат дээр очоод *5,000,000 төгрөг дээр гарын үсэг зурах уу гэж Д.*той зөвлөлдсөн. Би зуръя гэж зураагүй гэдгийг нэхэмжлэгч мэдэж байгаа. Шүүхийн шийдвэрээр батлагдсан ч надад хамаагүй гэв.
3. Хариуцагч Д.*оос бичгээр хариу тайлбар гаргаагүй.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, *ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/, итгэмжлэл /хх 5/, Зээлийн гэрээ бүртгэлийн дугаар 3152 /хх 6-7/, Барьцааны гэрээ /хх *-9/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 10/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 37-39/.
5. Хариуцагч нараас нотлох баримт гаргаж өгөөгүй.
6. Шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: *ХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны 29/12013 тоот албан бичиг, хавсралт /хх 30-34/, нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас 3/1617 тоот албан бичиг, хавсралт /хх 53-55/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *ийн нэхэмжлэлээс 10*,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 45,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээний үндсэн төлбөрт *5,000,000 төгрөг, зээлийн хүү төлбөрт 17,000,000 төгрөг, алданги төлбөрт 51,000,000 төгрөг, нийт 153,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах.
3. Хариуцагч Д.*ийн зүгээс зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн аваагүй гэсэн тайлбарыг гаргасан.
Хариуцагч Д.* нь дээрх нэхэмжлэлийг 202*оны 2 дугаар сарын 2*-ны өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 202*оны 3 дугаар сарын 13-ны өдөр байжээ. Гэвч хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хавтаст хэрэгт 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 3152 дугаартай зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд гэрээгээр нэхэмжлэгч * нь *5,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны * дугаар сарын 27-ны өдрийг хүртэл буюу 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийн 20,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 25,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр, 40,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр *ийн Хаан банкны 502965372*тоот данснаас Д.*ийн Хаан банкны 506506*491 тоот дансанд тус тус шилжүүлэх, хариуцагч Д.* нь үндсэн зээл болон хоёр сарын хүүгийн хамт зээлийн гэрээний хугацааны эцэст буюу 2022 оны * дугаар сарын 27-ны өдөр төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутасд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр зааж, талууд гэрээнд харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Хариуцагч Д.* уг гэрээнд гарын үсэг зурсан эсэхэд маргаагүй, харин гэрээний зүйл болох *5,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргасан.
4.2. Иргэний хуулийн 2*1 дүгээр зүйлийн 2*1.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 2*2 дугаар зүйлийн 2*2.*дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3* дугаар зүйлийн 3*.1-д зааснаар нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн гэдгээ нотлох, харин зээлдэгч буюу хариуцагч нь зээлийн төлбөрийг буцаан төлснөө тус тус нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч зээлийн мөнгийг зээлдэгчид шилжүүлснээ нотолж чадаагүй тохиолдолд зээлдэгч мөнгийг буцаан төлснийг нотлох шаардлага үүсэхгүй.
Нөгөөтээгүүр зээлийн гэрээ нь бусад бүх гэрээний нэгэн адил санал гаргах болон түүнийг хүлээн авснаар байгуулагдана. Өөрөөр хэлбэл, харилцан хүсэл зоригоо илэрхийлснээр байгуулагдана. Гэрээг хүчин төгөлдөр байгуулахад цаашлаад зээлийн гэрээний зүйлийн талаар хангалттай санал нэгдсэн байх шаардлагатай бөгөөд үүнд зээлийн хугацаа болон хүүгийн талаар тохиролцсон байхыг ойлгоно.
Хэрэгт авагдсан 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 3152 дугаартай зээлийн гэрээнээс үзэхэд зээлдэгч гэж хариуцагч Д.* гарын үсгээ зурсан ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч Д.* үүрэг хүлээх талаар тохиролцоогүй байхаас гадна гэрээний 3.4-т зээлийг Хаан банкны 506506*491 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч * нь гэрээний дагуу гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч болон хариуцагч Д.*ийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн буюу Иргэний хуулийн 2*1 дүгээр зүйлийн 2*1.1-д заасан зээлийн байгуулагдсанд тооцох боломжгүй байх тул 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 3152 дугаартай зээлийн гэрээний үүргийг хариуцагч Д.*оос нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан *ХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны 29/12013 тоот албан бичигт хавсарган ирүүлсэн нэхэмжлэгч *ийн эзэмшлийн *дахь 502965372*тоот дансны хуулга, хариуцагч Д.*ийн эзэмшлийн *дахь 506506*491 тоот дансны хуулга баримт болон нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримтуудаар нэхэмжлэгчээс хариуцагч Д.*ийн эзэмшлийн *дахь 506506*491 тоот дансанд 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч * нь Иргэний хуулийн 2*1 дүгээр зүйлийн 2*1.1-д зааснаар зээл 60,000,000 төгрөгийг хариуцагч Д.*оос шаардах эрхтэй байна.
4.3. Иргэний хуулийн 2*2 дугаар зүйлийн 2*2.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 2*2.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд мөн хуулийн 1*9 дүгээр зүйлийн 1*9.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн байна.
2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 3152 дугаартай зээлийн гэрээгээр талууд зээлийн хүүг 10 хувиар, хугацааг 2 сар байхаар тус тус тохирсон нь хууль зөрчөөгүй.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Д.*оос зээлийн хүү шаардах эрхтэй тул 2 сарын хүү болох 12,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 2*1 дүгээр зүйлийн 2*1.1, 2*2 дугаар зүйлийн 2*2.1 дэх хэсгүүдэд нийцнэ.
4.4. Талууд зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрхтэй. Харин гэрээний хариуцлага буюу алдангид 36,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцнэ.
4.5. 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 3152 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд эрхийн улсын Ү-2205026251 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн * дугаар хороо, Чингүнжавын гудамж, 25/1 байр, *07 тоот, 0*тоот хаягт байршилтай, 53,62 м.кв талбайтай орон сууц, 15,32 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 3152 тоот барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгүүдэд нийцжээ.
Талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 993,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*оос 76*,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 11* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 2*1 дүгээр зүйлийн 2*1.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д.*оос 10*,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч өөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45,000,000 төгрөг, хариуцагч Д.*ид холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-2205026251 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн * дугаар хороо, Чингүнжавын гудамж, 25/1 байр, ** тоот, 0*тоот хаягт байршилтай, 53,62 м.кв талбайтай, орон сууц, 15,32 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 993,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*оос 76*,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *өд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН