| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00552/И |
| Дугаар | 140/ШШ2024/00495 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 140/ШШ2024/00495
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ...... сумын ....... багт оршин суух . нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан ......байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г......., нарийн бичгийн дарга ...... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.......... шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1987 онд 10 жилийн дунд сургуулиа төгсөөд 1987 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 1988 оны 02 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ........ сумын ........... анх ажилд орж байсан юмаа. Улмаар худалдаа бэлтгэлгийн ангиас 1988 оны 2 сард гарч, 1988 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр ажилд орж, 1990 оноос Засаг захиргааны нэгж өөрчлөгдөж, сум .........тай болж 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн .......ч, няраваар 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан.
Надад энэ талаарх тушаал шийдвэрүүд байгаа боловч ......... нь тэтгэвэр тогтоох журамд өөрчлөлт орсон гээд иргэний гар дээр байгаа баримтаар тэтгэвэр тогтоохоо байсан гэж хэлсэн учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогоолгох шаардлага бий болсон.
Иймд намайг 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ........., 1988 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл АДХ-ын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал . ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.......
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ........ нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч .......... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч .......... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн .............,
-1988 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ..................... үйлчлэгчээр,
-1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ............., няраваар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн ......... дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн ............ 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд түр авах тухай тушаал, мөн даргын 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 3 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, ........... захиргааны 1988 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаартай Ажилд томилох тухай захирамж, Завхан аймгийн ............ 1992 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай ........... томилж, цалинг тогтоох тухай захирамж, уг захирамжийн 10-т ..........томилж, сарын цалинг 1992 оны 11-р сарын 1-нээс эхлэн 1000 төгрөгөөр тус тус тогтоож ажиллуулсугай гэх хэсэг, Завхан аймгийн ...............1988 оны 2-12 сар, 1989, 1990, 1991, 1992, 1993, 1994 онуудын цалингийн тооцооны хүснэгтүүд, цалин урьдчилгаа тавьж олгох хүснэгтүүд, нэмэгдэл олгосон жагсаалт, захиргааны ажилчдад олгох нөхөх олговорын жагсаалт, 1988 оны 2 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн ....... дугаартай 1987 оны 10 дугаар сараас 1992 оны 5 сар хүртэл бичилт хийлгэсэн Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч .......... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ...........г 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн .......................,
-1988 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ................ үйлчлэгчээр,
-1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн .......... тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ............. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ