Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/299

 

 

 

 

 

 

   2023            3              15                                          2023/ДШМ/299

 

 

Х.Б-А, М.Г-Ээ, Б.О, Б.У нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

шүүгдэгч Х.Б-А, түүний өмгөөлөгч Б.Дамба,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/34 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б-А, түүний өмгөөлөгч Б.Дамба нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Х.Б-А, М.Г-Ээ, Б.О, Б.У нарт холбогдох эрүүгийн 2210 00000 0542 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн М-Эийн Г-Ээ, .... оны ... дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “О” ХХК-д түгээгчээр ажиллаж байгаа гэх, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ................ дүүргийн .... дугаар хороо, ................... дүгээр гудамжны ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..................../;

2. Б овгийн Хийн Б-А, ...... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Төмөр замын машинист мэргэжилтэй, “М” ХХК-д туслах машинист ажилтай, ам бүл 4, эцэг, эмэг эх, найз охины хамт ................ дүүргийн .... дүгээр хороо, .......... дугаар гудамжны ... тоотод оршин суух, /РД:................../,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан;

3. Б х овгийн Бын У, ..... оны ... дугаар сарын ....-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ц” ХХК-д менежерээр ажиллаж байгаа гэх, ам бүл 6, эцэг, эх, гурван дүүгийн хамт .............. дүүргийн ... дүгээр хороо, ............. дугаар гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................./;

4. Х х овгийн Бы О, 2001 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт ................... дүүргийн .... дугаар хороо ............... тоотод оршин суух, /РД:........................./,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 968 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан.

Шүүгдэгч М.Г-Ээ, Х.Б-А нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хурд Рапид” хороолол, 26 дугаар байрны гражаас иргэн Н.Мы эзэмшлийн “UCC” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Н.Мд 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид харш” хороолол, 26 дугаар байрны В1 давхарт байсан иргэн М.Гийн эзэмшлийн Кролан загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн М.Гт 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2022 оны 4 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Нархан” хотхоны 53 дугаар байрны В1 давхрын авто зогсоолоос иргэн Х.Тын “Merida” загварын 2 ширхэг унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Х.Тд 700.000 төгрөгийн хохирол учруулсан;

            шүүгдэгч Б.О, Б.У, Х.Б-А нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх захын баруун талд байрлах Хаш нэртэй зочид буудлын гадаа гудамжинд хохирогч А.Э, С.М, Г.Л-О нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар биед нь халдан зодож хохирогч тус бүрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Г-Ээ, Х.Б-А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

           Б.О, Б.У, Х.Б-А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Хийн Б-А, Б овогт М-Эийн Г-Ээ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Хийн Б-А, Б х овгийн Бын У, Х х овгийн Бы О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-Эийг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-Аг 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-А, Б.У, Б.О нарт тус бүрийг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-А, Б.У, Б.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрд оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-Ээд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэлх хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Б-А, М.Г-Ээ, Б.У Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.М, М.Г, Х.Т, А.Э, Г.Л-О, С.М, иргэний нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэ нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.М нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан болон бусад хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч М.Г-Ээ, Б.У, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Х.Б-Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс тоолж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-Ээ, Б.У, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х.Б-Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Б-А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 7-214 тоотод эмээ, аав, 5 сартай жирэмсэн найз бүсгүйн хамт амьдардаг. “Мак цемент” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж эзэмшсэн мэргэжлээрээ зүтгүүрийн туслах машинистаар 1 сарын 840.000 төгрөгийн цалинтай ажиллаж гэр бүлдээ тус дэм болж амьдардаг. Миний бие гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан билээ. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна. Иймд шүүх бүрэлдэхүүн та бүхэн 5 сартай жирэмсэн эхнэр болон хувийн байдлыг минь харгалзан үзэж надад оноосон 1 жилийн хорих ялыг өөрчилж, хуулийн хүрээнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Х.Б-Агийн өмгөөлөгч Б.Дамба давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б-Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үндэслэлд бүрэн бодитой дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Х.Б-А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй. Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болохоо илэрхийлж мэдүүлсэн. Шүүгдэгч Х.Б-А нь ам бүл 4. Эмээ, аав, 5 сартай жирэмсэн найз бүсгүйн хамт амьдардаг. Тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн ойлгон гэмшиж, амьдралаа шинээр эхлүүлэх итгэл, зорилго агуулан 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Мак цемент” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, эзэмшсэн мэргэжлээрээ буюу зүтгүүрийн туслах машинистаар 1 сарын 840.000 төгрөгийн цалинтай ажилд орж, өндөр настай эмээ, аав, эхнэртээ дэмжлэг болж, шударгаар хөдөлмөрлөж байгаа. Иймд шүүгдэгч Х.Б-Агийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, түүний засрал хүмүүжил, хөдөлмөрийн гэрээний дагуу хөдөлмөрлөж байгаа зэрэг дээр дурдсан бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж шийдвэрлүүлэх гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.” гэв.

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж заасан. Х.Б-А өмнө нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан. 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт дахин холбогдсон. Энэ нь шүүгдэгч Х.Б-Аг хүмүүжээгүй гэж үзэх үндэслэл байгаа юм. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэргийг Х.Б-А үйлдсэн. Шүүгдэгч Х.Б-А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э “өөрсдийнх нь ярьж байгаагаар доромжилсон зүйл байхгүй, үүнийгээ яаж гэрчилж байгаагаа мэдэхгүй, тэгээд шууд ирээд зодсон, би эсэргүүцэл үзүүлээгүй. Би ухаан алдаж байхад нэг эгч надад хиймэл амьсгаа хийж сэргээсэн, тэр хүн байхгүй байсан бол алчихаад явах байсан” гэж мэдүүлдэг. Х.Б-А тухайн үед үл ялих зүйлээр шалтаглан хохирогч нарт гэмтэл учруулсан, яаж хандсан болох нь тогтоогдож байна гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Б-Ад ял оногдуулсан. Шүүхээс Х.Б-Ад оногдуулсан ял нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Г-Ээ, Х.Б-А нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр:

1. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хурд Рапид” хороолол, 26 дугаар байрны гражаас 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Н.Мы эзэмшлийн “UCC” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Н.Мд 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Н.Мы “...2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн үед би өөрийн унадаг дугуйгаа граж дотор байрлуулаад гарч яваад ажлаа хийж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр унадаг дугуйгаа авах гэтэл миний унадаг дугуй алга болсон байсан. “UCC” загварын цагаан 27 хэмжээтэй уулын унадаг дугуй байсан. Би өөрийн унадаг дугуйг 2020 онд 1.500.000 төгрөгөөр авч байсан. Тухайн хэргийг үйлдсэн хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авхуулахыг хүсэж байна...” /хх 10-11/,

шүүгдэгч Х.Б-Агийн “...2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ...Г-Ээ бид хоёр Сэнгүр нэртэй пиво хувааж уугаад суух хоорондоо унадаг дугуй хулгайлж зарж мөнгө олох талаар ярилцаад гарахаар шийдсэн. ...Хурд хороололд очоод байрны доод талын автомашин байрлуулах зориулалт бүхий авто граж руу орсон. ...түгжээтэй нэг ширхэг, түгжээгүй нэг ширхэг дугуй байсан. Би түгжээтэй дугуйг түгжээг эвдлээд, Г-Ээ түгжээгүй дугуйг аваад бид Баялаг ундраа дэлгүүр ороод үл таних эрэгтэй хүнд өөрсдийн дугуй гэж итгүүлээд нэг дугуйг 120.000 төгрөгөөр, нэг дугуйг 140.000 төгрөгөөр, нийт 260.000 төгрөгт зарсан...” /хх 39-40/,

яллагдагч М.Г-Эийн “...Б-А дугуй хулгайлаад зарж мөнгө олох уу гэхээр нь тэгье гэж хэлээд гарахаар болсон. ...Хурд хороололд очоод байрны доод талын автомашин байрлуулах зориулалт бүхий авто граж руу орсон. ...Би түгжээгүй дугуйг, Б-А түгжээтэй байсан дугуйны түгжээг эвдээд уг дугуйнуудыг бид хоёр унаад гарсан. Нарантуул захын наана байрлах Баялаг ундраа худалдааны төв ороод үл таних хүнд өөрсдийн дугуй гэж итгүүлээд нэг дугуйг 120.000 төгрөгөөр, нэг дугуйг 140.000 төгрөгөөр, нийт 260.000 төгрөгөөр зарсан...” /хх 31-32/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Н.Мы бичгээр гаргасан гомдол /хх 1/, “Сүлд Үнэлгээ” ХХК-ийн ТХҮ-22/031 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 19-22/,

хяналтын камерын бичлэгт 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үзлэг хийсэн “...Харуулын өрөөний хяналтын камерын шүүхэд 16 цаг 53 минутад байрны орцоор эхнийх нь 168-170 орчим өндөртэй 20-22 орчим насны шар өнгийн үстэй цагаан өнгийн маск зүүсэн, дээгүүрээ цагаан өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн үүргэвчтэй, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй, 2 дахь нь 168-170 см өндөртэй 20-22 орчим насны хар өнгийн саравчтай малгайтай, дээгүүрээ хар өнгийн нимгэн куртиктэй, дотуураа цагаан өнгийн юүдэнтэй цамцтай, доогуураа хар өнгийн биеийн тамирын өмдтэй, хар өнгийн гуталтай хоёр эрэгтэй хүн орцонд орж байгаа бичлэг буусан байв. ...цааш үзэхэд сэжигтэй хоёр этгээд нь тус байрны граж хэсэгт байрлуулсан 2 ширхэг унадаг дугуйг аваад лифтний чиглэлд түрээд явж байгаа, 16 цаг 57 минутад сэжигтэй хоёр этгээд хоёр ширхэг унадаг дугуйг аваад ертөнцийн зүгээр баруун урд чиглэл явж байгаа бичлэг байв...” /хх 2-4/ гэх тэмдэглэл,

2. 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид харш” хороолол, 26 дугаар байрны В1 давхарт байсан иргэн М.Гийн эзэмшлийн “Crolan” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн М.Гт 360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч М.Гийн “...2021 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн 26 дугаар байрны гражын доор зогсоолд унадаг дугуйгаа үлдээсэн байсан. Тэгсэн өчигдөр орой граш луу орсон, унадаг дугуй байхгүй байсан. ...Би камер шүүлгэтэл миний дугуйг манай байрны залуугийн дугуйтай хамтад нь 2 хүүхэд аваад гарч байгаа бичлэгийг үзээд, өргөдөл гаргасан. ... Би 2021 оны 3 дугаар сард Нарантуул захаас цоо шинээр нь 800.000 төгрөгөөр авч байсан. ...дугуйгаа хүлээж авсан учраас надад гомдол санал байхгүй...” /хх 50, 51/,

гэрч М.Б-Энийн “...Би Нарантуул зах дээр унадаг дугуй зардаг. 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хоёр хүүхэд ирээд бид хоёрын дугуй байгаа юм, энэ дугуйг худалдаад авчихаач гэж хэлэхэд энэ яг та хоёрын дугуй мөн юм уу гэж лавлахад бид хоёрын дугуй мөн гэж хэлсэн. Би хулгайн дугуй байж магадгүй гээд тэр хоёр хүүхдийн иргэний үнэмлэхийн зургийг дарж аваад нэг дугуйг нь 120.000 төгрөгөөр, нөгөө дугуйг нь 140.000 төгрөгөөр, нийт хоёр дугуйг 260.000 төгрөгөөр худалдаж авсан. Би хулгайн дугуй гэж мэдээгүй. Би дугуй зарсан хүүхдүүдийг огт танихгүй, надад зарсан хоёр дугуйг би зараагүй байсан. Хоёр дугуйг цагдаа нарт хүлээлгэж өгсөн байгаа...” /хх 57/,

шүүгдэгч Х.Б-Агийн “...2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ...Г-Ээ бид хоёр Сэнгүр нэртэй пиво хувааж уугаад суух хоорондоо унадаг дугуй хулгайлж зарж мөнгө олох талаар ярилцаад гарахаар шийдсэн. ...Хурд хороололд очоод байрны доод талын автомашин байрлуулах зориулалт бүхий авто граж руу орсон. ...түгжээтэй нэг ширхэг, түгжээгүй нэг ширхэг дугуй байсан. Би түгжээтэй дугуйг түгжээг эвдлээд, Г-Ээ түгжээгүй дугуйг аваад бид Баялаг ундраа дэлгүүр ороод үл таних эрэгтэй хүнд өөрсдийн дугуй гэж итгүүлээд нэг дугуйг 120.000 төгрөгөөр, нэг дугуйг 140.000 төгрөгөөр, нийт 260.000 төгрөгт зарсан...” /хх 39-40/,

яллагдагч М.Г-Эийн “...Б-А дугуй хулгайлаад зарж мөнгө олох уу гэхээр нь тэгье гэж хэлээд гарахаар болсон. ...Хурд хороололд очоод байрны доод талын автомашин байрлуулах зориулалт бүхий авто граж руу орсон. ...Би түгжээгүй дугуйг, Б-А түгжээтэй байсан дугуйны түгжээг эвдээд уг дугуйнуудыг бид хоёр унаад гарсан. Нарантуул захын наана байрлах Баялаг ундраа худалдааны төв ороод үл таних хүнд өөрсдийн дугуй гэж итгүүлээд нэг дугуйг 120.000 төгрөгөөр, нэг дугуйг 140.000 төгрөгөөр, нийт 260.000 төгрөгөөр зарсан...” /хх 31-32/ гэх мэдүүлгүүд,

хохирогч М.Гийн бичгээр гаргасан гомдол /хх 43/, “Дамно” ХХК-ийн ХУ1-22-19с дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 69-72/, “UCC”, “Crolan” загварын унадаг дугуйнуудыг хураан авсан тэмдэглэл /хх 45/, хураан авсан дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 46/, “Crolan” загварын дугуйг М.Гт 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 48/,

3. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Нархан” хотхоны 53 дугаар байрны В1 давхрын автозогсоолоос 2022 оны 4 дүгээр сарын 15-аас 16-ны өдөр шилжих шөнө иргэн Х.Тын “Merida” загварын 2 ширхэг унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Х.Тын “...2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дугуйгаа унаж гадуур салхилж яваад 19 цагийн үед Нархан хотхоны 53 дугаар байрны доор байрлах В1 давхрын 3, 4 дүгээр зогсоолд байршуулан гэртээ орсон. 2022 оны 4 дүгээр сарын 16-ны 17 цагийн үед дугуйгаа унах гэсэн миний дугуй байхгүй болсон байсан. “Merida” загварын 27,5 инч, 29 инчтэй 2 ширхэг дугуй хамт байсан. 2020 оны 3 дугаар сард “Merida Монголиа” гэсэн дэлгүүрээс 27,5 инчтэй 968.000 төгрөг, 29 инчтэй 1.089.000 төгрөгөөр тус тус авч байсан...” /хх 99-100/,

шүүгдэгч Х.Б-Агийн “...2022 оны 4 дүгээр сарын 15-16-ны өдрийг шилжих шөнө 01 цагийн орчим Г-Эийн хамт “Минт” баарны хажууд байрлах байрны авто граж руу ороод түгжээтэй байсан гурван ширхэг унадаг дугуйны түгжээг эвдлээд аваад гарсан. Уг 3 дугуйг бид хоёр нэг нэгээр нь унаад үлдсэн нэг дугуйг хажуу талдаа бариад дугуйгаар нь явуулсан. Дугуйнуудыг унаж яваад Халдвартад байдаг Лхагвадоржийн гэрт үлдээгээд зах онгойх цагаар дугуйг унаж гараад Өгөөмөр зах дээр зарах гэж байгаад цагдаагийн алба хаагчид баригдсан юм. 2022 оны 4 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө “Минт” баарны хажуу талын байрны авто гражаас “Merida” загварын ногоон цэнхэр бичигтэй 2 ширхэг дугуй ...хулгайлсан. Уг санааг би гаргаж Г-Ээ дэмжсэн...” /хх 39-40/,

шүүгдэгч М.Г-Эийн “...2022 оны 4 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө 01 цагийн орчим Б-Агийн хамт “Минт” баарны хажууд байрлах байрны авто граж руу ороод түгжээтэй байсан гурван ширхэг унадаг дугуйны түгжээг эвдлээд аваад гарсан. Дугуйнуудыг унаж яваад Халдвартад байдаг Лхагвадоржийн гэрт үлдээгээд зах онгойх цагаар дугуйг унаж гараад Өгөөмөр зах дээр зарах гэж байгаад цагдаагийн алба хаагчид баригдсан...” /хх 31-32/ гэх мэдүүлгүүд,  

хохирогч Х.Тын бичгээр гаргасан гомдол /хх 93/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 673 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зураг /хх 103-105/, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр М.Г-Эээс “Merida” загварын 2 ширхэг дугуйг хураан авч, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Х.Тд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 96/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.О, Б.У, Х.Б-А нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх захын баруун талд байрлах Хаш нэртэй зочид буудлын гадна гудамжинд хохирогч А.Э, С.М, Г.Л-О нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар биед нь халдан зодож, хохирогч А.Эы эрүүл мэндэд баруун зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, зүүн мөрөнд цус хуралт, хоёр тохой, зүүн шуу өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, С.Мийн эрүүл мэндэд зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, Г.Л-Оын эрүүл мэндэд зүүн 7-р хавирганы цууралт, дух, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь:

хохирогч А.Эы “...найз Л-От туслаад дэлгүүрээс нь гараад ертөнцийн зүгээр хойд зүг рүү явж байсан чинь хэдэн согтуу залуучууд, бас охидууд бид гурвыг гайхаад байна уу, хараад байна уу, лалруудаа гээд үг хаясан. ...араас дуудаад хараагаад байхаар нь би “миний дүү нар ууж идсэн байна гээд эвтэйхнээр учирлаж тайлбарлаад больцгоо” гэж хэлсэн чинь ирээд тэд нар “чи муу юу юм” гээд л зодоод эхэлсэн. ...Тэр хэдэн залуучууд зодчихоод зугтаасан. ...Буудлаас гарч ирсэн эгч гэрчилнэ, камер шүүгээд хэн нь зодсон гэдгийг мэдэх байх. Танихгүй, харах ч сөхөө байгаагүй. ...Баруун нүд юм харахгүй хавдсан хөхрөөд тагларсан байна. Баруун, зүүн хоёр талын шанаа хөндүүртэй байна. Миний нүдний шил байхгүй байна.. Би өөрөө хараа муутай болохоор юм сайн хардаггүй...” /хх 224-225/,

хохирогч Г.Л-Оын “...2021 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө ...Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13-А байрны орчимд ойролцоогоор 7-10 орчим тооны эрэгтэй, эмэгтэй нийлсэн залуус Э, М нарыг зодож байхыг би хараад очоод салгах гэж оролдох үед тэр залуус намайг хамт зодож, миний “Манго” брендийн арьсан дундаж хэмжээтэй цүнхийг аваад зугтаасан. Намайг тэр залуугаас яг хэн нь яаж зодсоныг мэдэхгүй байна. Намайг унагах гэж оролдсон. Харин би газар унаагүй. Нэг залуугаас нь зуураад үлдсэн. Тэр залууг би зуурч байгаад авч үлдээд цагдаагийн байгууллагад авчирсан. Би тэр залуусыг урьд өмнө харж байгаагүй, дараа харвал танина. Намайг зодсон гэх залуус миний зүүн талын хавирга руу хөлөө өшиглөсөн. Миний зүүн талын хавирга хэсгээр гүнзгий амьсгаа авч чадахгүй, хөндүүртэй байна. Мөн миний зүүн талын хацар, ташаа хэсэгт юугаар цохисон талаар мэдэхгүй байна. Одоо хацар хавдсан, мөн баруун нүд хавдсан байна. Миний үүдэн шүд эмтэрч гэмтсэн. Миний цүнхэнд 680.000 орчим төгрөг бэлнээр байсан. Мөн “Айр фод жинерэшин-2” байсан. Мөн ажлын болон гэрийн түлхүүр байсан. “Кайтекс” нэртэй асаагуур байсан. “Мерс” нэртэй хайрцаг тамхи байсан. Би алдагдсан зүйлсээ нийтэд нь 2.000.000 төгрөгөөр үнэлж байна...” /хх 230/,

хохирогч С.Мийн “...Би ажлаасаа гараад цуг ажилладаг хоёр залуутайгаа явж байхад манай дүү болох Эыг танихгүй залуучууд өдсөн. Тэгээд зодоон эхэлсэн. Бид гурвыг гайхаад байна уу, хараад байна уу лалруудаа гээд үг хаясан. Бид нар юм яриагүй явсан. Гэтэл араас дуудаад хараагаад байсан. Тэр хэдэн залуучууд биднийг зодчихоод зугтаасан. ...Тус залуучуудыг таних, харах ч сөхөө байгаагүй. ...Дух халцарсан, хоёр ширхэг хиймэл шүд унасан. Гар утсаа хаясан. Миний толгой дүүрээд байна. Тухайн газар камер байсан. “Самсунг Эс-10” гар утсаа 12 сард 1.050.000 төгрөгөөр авсан ба авсан үнээрээ үнэлнэ. Имей кодоо хайрцгаас нь хараад хэлнэ...” /хх 236/,

гэрч Н.Уын “...2021 оны 02 дугаар сарын 06-ны 22 цагийн үед ...Хаш гэх зочид буудалд миний төрсөн өдрийг тэмдэглэх гэж Б-А гэх найзтайгаа хоёулаа орсон. Бид хоёрын араас найз болох Бат-О орж ирсэн. Түүний араас манай гурван эмэгтэй найзууд ирсэн. ...Тэнд нийт зургуулаа байсан. Зочид буудалд бид нар пиво уусан. ...Буудлын ресейпшн бид нарыг хүн олон боллоо гээд оруулахгүй байж байхад Б-О болон Б-А, Ан, А нар гарч ирээд тус зочид буудлын нэг давхарт, би зочид буудлын ресейпшнтэй өрөө рүү орох талаар гуйгаад байж байхад Б-О, У, Т, Ан, А, нэрийг нь мэдэхгүй эмэгтэй нар гадагшаа гарсан байсан. Гадаа чанга дуугараад байхаар нь зочид буудлын ресейпшн гадагшаа гараад харсан. Бид буудлаас гараад гараагүй дотор байж байхад үл таних нэг залуу буудал руу орж ирээд намайг шууд заамдаж аваад танай найзууд намайг зодсон, найзуудаа олж ир гээд байсан. ...Үл таних ах намайг заамдаад ухаан алдуулсан. ...Тэгж байхад цагдаагийн алба хаагч нар ирсэн...” /хх 239/,

гэрч А.Ты “...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ...У, бид хоёр тухайн зочид буудал дээр ирэхэд У, Б-А, О болон, гурван охин байсан. ...Тухайн үед би О, Б-А, У, танихгүй хоёр охин нартай тамхи татах гээд гарахад хамт байсан хоёр охиныг боов хөх гээд чанга дуугаар орилоод байсан. Тэр хоёр эмэгтэй тэр үл таних гурван залууд чи эмэгтэй хүнээс төрөөгүй юм уу гээд, бид нар тэр гурван ахтай маргаан үүсгэсэн. Тухайн үед О, Б-А хоёр тус маргааныг болиулах гээд очих үед тэр гурван залуугийн бүдүүн өндөр, нүдний шилтэй ах нь Б-Агийн нүүр хэсэг рүү нулимсан. Б-А тэр нулимдаг өндөр ахын нүүр хэсэг рүү цохиж тэнд зодоон болсон. Зодоонд О, Б-А хоёр зодолдсон. У очиж тэд нарыг салгасан. Мөн У нэг охинтой зодооны үед зочид буудалд байсан учир зодоон болсныг мэдээгүй. ...Зодооны үед тэдгээр үл таних залуугийн эд зүйлийг манай найзууд болон би авсан зүйл огт байхгүй. ...Тэгээд тэр эгч үл таних гурван залуутай үлдсэн...” /2 хх 6/,

гэрч А.Уийн “...2021 оны 2 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө ...манай зочид буудлаар тэдгээр залуусын нэг найз охинтойгоо эхэлж хамт буудалд орж ирээд үйлчлүүлж байсан. Түүний найзууд гэх үл таних гурван залуучууд орж ирээд найз дээрээ орох гээд байхаар нь би оруулаагүй. Тэдгээр залуус намайг буудалд оруулахгүй байна гээд надтай маргалдаад гарсан. Удалгүй зочид буудлын ойролцоо хүмүүс орилоод шуугаад байсан. Үйлчлэгч эгч Өнөрсайхан гарч хараад түрүүний оруулахгүй гээд буудлаас гаргасан залуус чинь гадаа зодоон хийгээд байна гэж хэлсэн. ...Удалгүй үйлчлэгч эгч гаднаас хэсэг залуучууд дагуулаад хамт орж ирсэн. Тэдгээр залуус миний буудалд оруулаагүй залууст зодуулсан гэж байсан. ...Ө гаднаас орж ирэх үедээ нэг түлхүүр барьсан байдалтай орж ирсэн. ...Түүнээс хойш хэдэн цагийн дараа шөнө дунд нэг том биетэй махлаг залуу орж ирж түлхүүрээ аваад гарсан. Түлхүүрээ унагасан байна, баярлалаа гээд Өаас аваад гарсан. Тухайн түлхүүр нь машины түлхүүр болон олон түлхүүр байх шиг байсан...” /2 хх 9, 236-238/,

гэрч Ц.Өын “...Тэгтэл шөнө 3 дугаар давхрын 1 өрөөнд 2-3 залуучууд буудалд өрөө авсан байсан. Тэгээд нэмж хүн оруулах гээд байхаар нь оруулахгүй гэж хэлэхэд хүлээн авагчтай маргалдаад байсан. 4-5 залуучууд байсан санагдаж байна. Тэр залуучууд гарч яваад 10-20 минутын дараа гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь цонхоор харсан чинь хүмүүс зодолдож байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тэр хүмүүст цагдаад дуудлага өгсөн гэдгээ хэлсэн чинь буудлаас гарч явсан залуучууд бүгд зугтаасан. Тэгтэл хоёр хүн зодуулчихсан газар хэвтэж байсан. Хамт явсан хүмүүс нь танайхаас гарч явсан хүмүүс бид нарыг зодчихлоо гэж хэлсэн. Тэр хүмүүсийн нэг нь буудалд орж ирж цусаа угаасан, тэгсэн нэг залуу нь хар цүнхээ эрээд орж ирсэн бөгөөд цүнхэнд нь олон түлхүүр, бээлий байсан. Цүнхээ манай буудлын сандал дээр үлдээчихсэн байсан. Маргааш нь тэр залуу ирж цүнхээ авсан. ...Зодуулсан залуучуудын нэг нь танайхаас гарч ирсэн залуучууд бид нарыг зодчихлоо гэж хэлж байсан...” /2 хх 61-62/,

шүүгдэгч Б.Уын “...Бөхийн өргөөний хажууд байдаг Хаш нэртэй буудалд У, Б-А, О нар танихгүй охидтой согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Намайг ирэхэд буудлын хүмүүс манай найзуудыг арай олуулаа байна, та нар гарцгаа гээд хөөж байсан. Бүгдээрээ гарах гээд үүдэнд нь байж байсан чинь буудлын үүдэнд хүмүүс шаагилдахаар нь гараад юу болсон бэ гэсэн чинь манай найзуудтай байсан охид энэ ах нар хэл амаар доромжлоод байна гэж хэлсэн, тэр гурван залуу нь согтуу байсан. Тэр залуучуудын нэг хамгийн өндөр том биетэй нь “хөөе гичий минь хүрч ирээд миний боовыг хөхөөдөх” гээд согтуурхаад байсан. Тэр үед надтай хамт ирсэн Т та нар эмэгтэй хүнээс гараагүй юм шиг гэсэн утгатай юм хэлсэн чинь тэр ах нар юу гэнэ ээ та нар гээд дайраад байхаар нь би “ах нараа та нар ууж идсэн юм байж, зайлцгаа” гэж хэлсэн чинь том биетэй бүдүүн ах яасан дүү нар үзэх юм уу гээд нөгөө хоёр нь явъя гээд байж байсан чинь Б-А яасан гэнэ ээ ах гэсэн чинь тэр ах нулимаад Б-А тэр ах залуугийн нүүр рүү цохиод О цохиод хоорондоо зодолдсон. Би том биетэй бүдүүн залууг салгах гэсэн чинь салахгүй байхаар нь нүүр лүү нь цохиод хөлөөрөө гэдэс рүү нь тийрсэн. ...Би хүн цохиж зодсон гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Би найзууд салгах гэж байсан чинь намайг цохичихоор нь дургүй хүрээд цохиж зодсон. ...Тэр хүмүүсийн биеэс ямар ч эд зүйлс аваагүй. Тэр хүмүүс бид нарыг цүнх, бэлэн мөнгө, утас авсан гээд байгаа юм. ...Тухайн зодоонд Б-А бид гурав оролцож зодоон хийсэн. У тухайн охидын нэг охинтой буудлаас гарч ирээгүй байсан. Т хамт байсан хоёр охинтой тамхи татаад гадаа байсан...” /2 хх 86-87, 240/,

шүүгдэгч Б.Оын “...У, Б-А бид гурав байж байсан чинь Уын танил охин 2 найзтайгаа цуг ирсэн. Бид нар нийлээд буудлын өрөөнд архи, пиво ууж байгаад найз У, Тэнүүн хоёрыг дуудчихаад байж байсан чинь буудлын эгч бид нарыг буудлын өрөөнөөс хөөгөөд буудлаас гаргасан. ...Бид нарыг зогсож байхад хэдэн согтуу ах нар хүчтэй, хүчтэй орилоод байсан. Би “ах нараа жаахан дуугай байгаач ээ” гэж орилсон чинь тэд нар бид нар дээр ирээд “яасан гэнэ ээ, ахын дүү нар” гээд томроод байсан. ...Охидыг садар самуун үгээр хэлээд байсан. /ирж боов хөх гэсэн юм яриад байсан/ Манай найзуудын нэг нь та одоо юу гээд байгаа юм бэ гэсэн чинь “ахын дүү нар азаа үзмээр байна уу” гээд байсан. Б-Аг нэг залуутай нь юм ярьж байсан чинь тэр залуучуудын нэг нь Б-Аг мангасдсанаас болж зодоон эхэлсэн. Би очоод Б-Атай зууралцсан байсан ахын эрхий хурууг нь хойш нь түлхээд тавиулах гэсэн чинь намайг багалзуурдаад зууралцсан. Араас У орж ирээд салгалцаж байгаад Б-А, У бид гурав тэр залуучуудтай зодолдоод салсан. Би хэнийг зодсоноо мэдэхгүй байна, намайг зуураад багалзуурдсан залуугийн баруун шанаа руу 2 удаа цохисон. Тэр хүмүүстэй үл ойлголцлоос болж маргалдаж зодолдсон. У, Б-А бид гурав зодоонд оролцсон. Бид нартай хамт явсан хүмүүс зодоонд оролцоогүй. Бид нар ямар ч эд зүйлс аваагүй. Зодолдчихоод шууд зугтаачихсан. Зодоон 2-3 минутын дотор болоод л өнгөрсөн. Тэр хүмүүсийн биеэс ямар ч эд зүйлс аваагүй. Тэр хүмүүс бид нарыг цүнх, бэлэн мөнгө, утас авсан гээд байгаа юм. ... Тухайн зодоонд Б-А, У бид гурав оролцож зодоон хийсэн...” /2 хх 77-78, 248/,

шүүгдэгч Х.Б-Агийн “...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ...бид нарыг олуулаа буудалд ууж, идээд, дуу чимээ гаргаад байна гээд буудлын эгч бид нарыг буудлаас хөөж гаргасан. ...удаагүй буудлын гадаа манай хэд орилолдоод байхаар нь буудлын гадаа гарсан чинь манай найзууд 3 залуутай муудалцаж байсан. Би тэд нар дээр очсон чинь нэг, нэгийгээ доромжилж байсан, нэг өндөр ах нь намайг “миний боовыг амандаа хийсэн” гээд доромжилсон юм яриад байхаар нь би гараараа толгой руу нь цохиод нөгөө 2 найз нь над руу дайрсан чинь О, У хоёр намайг өмөөрөөд хоорондоо зодолдсон. Би тухайн үед хэн хэнийг нь яаж цохиж, зодсоноо мэдэхгүй байна. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тэр залуучууд бид нарыг үг хэлээр доромжлоод байхаар нь зодолдсон. Зодоон 2-3 минутын дотор болоод л өнгөрсөн. Тэр хүмүүсийн биеэс ямар ч эд зүйлс аваагүй. Тэр хүмүүс бид нарыг цүнх, бэлэн мөнгө, утас авсан гээд байгаа юм. Миний ярьсан бүгд үнэн бичигдсэн байна. ...Тухайн зодоонд У, О бид гурав оролцож зодоон хийсэн...” /2 хх 95, 242/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 10-ний өдөр хүний биед хийсэн 1378, 1379, 1380 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /2 хх 15-16, 23-25, 32-33/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас /хх 218/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Б-А, М.Г-Ээ нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Х.Б-А, Б.У, Б.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус тус тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүхээс эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийн тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-Эийг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Х.Б-Аг 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-А, Б.У, Б.О нарт тус бүрийг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-А, Б.У, Б.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрд оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь  нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Х.Б-А, түүний өмгөөлөгч Б.Дамба нарын гаргасан “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Мөн шүүгдэгч Х.Б-А нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан боловч дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал нь түүний засрал хүмүүжлийг олоогүйг илтгэж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б-А, түүний өмгөөлөгч Б.Дамба нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Б-А нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 68 /жаран найм/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б-А, түүний өмгөөлөгч Б.Дамба нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-Агийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ    

 

   

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ