Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 126/ШШ2024/0125

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би, Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б********-ийндүгнэлттэй, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Амаржаргалд холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б********-ийндүгнэлтдээ: ... тус аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хяналтын улсын байцаагч Г.А***********лнь Т***********нХХК нь тусгай хамгаалалттай газарт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх Г-01 дугаартай зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Т***********нХХК-д 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5.000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.

Хэрэгт цугларсан холбогдогч Б.Ганбатын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар Т***********нХХК нь Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчил үйлдсэн гэж үзсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилжээ.

Холбогдогч Т***********нХХК-д шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд шийтгэлийн төрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бичээгүй нь ойлгомжгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсгийн 28.7.1-т Зүйлийг дугаарлахдаа зүйлийн дугаарын өмнө нь баруун талдаа цэгтэй тухайн бүлгийн дугаарыг араб тоогоор бичиж, ард нь дүгээр, эсхүл дугаар гэж бичгээр /1.1 дүгээр зүйл. г.м/, 28.7.2-т хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1. г.м./ гэж хуулийн зүйл, хэсэг заалтыг хэрхэн бичих талаар хуульчилжээ. Эрх бүхий албан тушаалтан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0534997 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 7.17.2-д заасны дагуу гэж бичсэн нь Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу бичигдээгүйгээс зүйл, хэсэг нь ялгагдахгүй, тодорхой бус байна.

Иймд шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хяналтын улсын байцаагч Г.Амаржаргалын холбогдогч Т***********нХХК-д шийтгэл оногдуулсан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0534997 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх заалтад бичигдсэн нэгжээр торгох... гэснийг ... 5.000 нэгжээр торгох... гэж, ... 7.17.2 ... гэснийг ... 7.17 дугаар зүйлийн 2... гэж зөвтгөж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.А***********лшүүхэд ирүүлсэн тайлбартаа: Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.А***********лби Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 112 дугаартай Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Прокурор дүгнэлтээ ...нэгжээр торгох... гэснийг ... 5.000 нэгжээр торгох... гэж, ...7.17.2 ... гэснийг ... 7.17 дугаар зүйлийн 2... гэсэн нь үндэслэлтэй байна. Иймд Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Хариуцагч Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.А***********лнь ...2024 оны 02 дүгээр сарын 02-ны өдрийн 0534997 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь 2024 оны 02 дүгээр сарын 02-ны өдрийн 0534997 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад бичигдсэн нэгжээр торгох... гэснийг ... 5.000 нэгжээр торгох... гэж, ... 7.17.2 ... гэснийг ... 7.17 дугаар зүйлийн 2... гэж зөвтгөж өөрчлөх тухайгаа холбогдогч Т***********нХХК-ндмэдэгдсэн тухайгаа баримтжуулах үүрэг хүлээнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б********-ийнгаргасан 2024 оны 02 дүгээр сарын 02-ны өдрийн 0534997 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ГАНЧИМЭГ