Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2024/06424

 

 

 

 

 

 

 

     2024             12              20                                            184/ШШ2024/06424

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *****-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 7,969,448.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* банк нь *******гтэй 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/2905224748 дугаарт гэрээ байгуулж, 9,090,485 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэн авсан болно. Хариуцагч *******г нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 7,339,670.44 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 619,973.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 9,804.68 төгрөг нийт 7,969,448.49 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.  

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******гт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,969,448.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 969,448.49 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч *******гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,969,448.49 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 969,448.49 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******гт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,969,448.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 969,448.49 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******гээс 71,230.59 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,461.18 төгрөгөөс 71,230.59 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* банк” ХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч *******г нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         ******